Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар

7

Аймшгийн киноны тайз засал биш гэхэд итгэхэд бэрх. Хүйтэн зэврүүн 10 дугаар сард Гэгээнтнүүдийн өдрөөр аймшгийн түүх ярьдаг өдөр удахгүй болох нь. Гэхдээ бид таныг хий хоосон зохиомол түүхээр айлгах гэсэнгүй. Аймшиг, нууц агуулсан бодит газруудаар таныг аялуулах гэж байна.

Хэт мэдрэмтгий хүмүүст энэ нийтлэл тохирохгүй гэдгийг анхаарна уу. Хэрвээ элдэв зүйл тоодоггүй, зоримог нэгэн бол сонирхон үзээрэй.

Праг хотын Еврейчүүдийн хуучин оршуулгын газар, Чех

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 1

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 2

Энэ оршуулгын газар бараг 400 жил (1439-1787 онуудад) ажилласан гэж хэлж болно. Багахан газарт 100 мянга гаруй хүн оршуулсан бөгөөд 12,000 гаруй чулуун хөшөө бий. Олон жил болсон оршуулга газрын хөрсөнд нь шингэхэд дээрээс нь шинэ авс тавьдаг байжээ. Зарим нэг газарт бүр 12 оршуулга ч дээр дээрээсээ давхардсан тохиолдол байгаа ажээ. Цаг хугацаа өнгөрч хөрсний хөдөлгөөний улмаас хуучин оршуулга хөрсөнд суух тул сүүлд тавьсан оршуулгын хөшөө хөдөлгөөнд орж далийдаг байна. Этгээд харагдахаас гадна эвгүй сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж.

Хаягдсан хүүхэлдэйнүүдийн арал, Мексик

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 3

Мексикт маш аймшигтай хаягдсан арал бий, оршин суугчид нь айдас төрүүлэм хүүхэлдэйнүүд. Хулиан Сантана Баррера гэх нөхөр 1950 оноос эхлэн хүмүүсийн хаясан хүүхэлдэйг цуглуулж арлын ойролцоо живж нас барсан охины сүнсийг тайвшруулах гэж өлгөж эхэлжээ. Хулиан өөрөө 2001 оны 4-р сарын 17-ны өдөр арлын ойролцоо живжээ. Одоо арал дээр 1000 гаруй хүүхэлдэй нь байдаг аж.

Хасима арал, Япон

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 4

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 5

Хасима – уурхайчдын хотыг 1887 онд байгуулсан юм. Тухайн үед хамгийн их оршин суугчидтай хотод тооцогдож байв – тухайлбал 1959 онд эргийн зурвасын 1 км орчимд 5259 хүн оршин сууж байжээ. Нүүрсний нөөц дуусч олборлолт буурахад уурхайг хаасан тул уурхайчдын хот эзэнгүй хотын тоонд шилжив. 1974 он гэхэд хот бүхэлдээ эзэнгүй болсон юм.

Ясан ордон, Португал

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 6

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 7

16-р зууны үед нэгэн ламтан ордныг барьж эхэлжээ. Ордон хэмжээгээр тийм ч том биш уртаашаа 18,6 м, өргөөшөө 11 метр, гэхдээ 5 мянга орчим ламтны араг яс болон гавлын яс бий. Ордны дээвэр дээр «Melior est die mortis die nativitatis» (Төрсөн өдрөөс үхсэн өдөр илүү) гэсэн бичиг байдаг ажээ.

Амиа хорлогчдын арал, Япон

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 8

Амиа хорлогчдын ой – Аокигахара Дзюкай ойн албан бус нэр бөгөөд Японы Хонсю арал дээр байрлах ойд амиа хорлох явдал их гардаг тул ийнхүү алдаршжээ. Тухайн арал дээр муу ёрын сүнс амьдардаг учраас амиа хорлох явдал тохиолддог гэж тайлбарладаг. Дэлхийн хамгийн их амиа хорлодог газрын хоёрдугаарт (нэгдүгээрт Сан-Франциско хотын Golden Gate гүүр) бичигддэг. Ой руу ороход нэгэн анхааруулга бичиг өлгөөтэй: “Таны амьдрал эцэг эхээс хайрласан үнэт зүйл юм. Тэднийгээ болон гэр бүлээ бодооч. Та ганцаараа зовох хэрэггүй. 22-0110 утсаар бидэн рүү залгана уу”.

Парме дэх эзэнгүй сэтгэл мэдрэлийн эмнэлэг, Итали

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 9

Урьд өмнө сэтгэл мэдрэлийн эмнэлэг байсан газрыг Бразилийн зураач Герберт Баглионе арт-объект болгон хувиргажээ – тэрээр энэ газрын сүнсийг дүрсэлсэн юм. Одоо энэ эмнэлгээр өвчиндөө зовж шаналсан өвчтөнүүдийн дүрс сэлгүүцэх болжээ.

Гэгээн Георгийн сүм, Чех

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 10

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 11

Нэгэн оршуулгын ажил явдлын үеэр дээврийн нэг хэсэг нь нурсан учир Чехийн Лукова тосгонд байрлах сүмийг 1968 онд хаажээ. Зураач Якуб Хадрава сүмийг сүнсэн баримлаар амилуулсан нь сүм огт өөрөөр харагдах болов.

Парисын газар доорх оршуулгын газар/катакомб, Франц

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 12

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 13

Катакомб – Парис хотын газар дор байрлах туннелэн оршуулгын газар юм. Олон эх сурвалжаас харахад үргэлжлэх урт нь харилцан адилгүй 187-300 км. 18-р зуунаас эхлэн катакомбын оршин суугчид нэмэгдсээр бараг 6 сая хүрчээ.

Сентейли хот, Пенсильвани муж, АНУ

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 14

50 жилийн өмнөөс эхэлсэн газар доорх түймрийн улмаас тус хотын оршин суугчид цөөрсөөр байгаа юм, 1981 онд 1000 хүн амьдарч байсан бол 2012 онд 7 хүн оршин сууж байв. Пенсильвани мужийн хамгийн бага хүнтэй хотод тооцогдох бөгөөд “Silent Hill” тоглоом, киноны гол үйл явдал өрнөх газар ажээ.

Илбийн зах Акодессева, Того

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 15

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 16

Африкийн Того улсын нийслэл Ломе хотын төвд мэргэ төлөг, шашны эд зүйлсийн зах байрладаг. Того, Гана болон Нигерийн оршин суугчид одоо болтол мэргэ төлөг, ид шидэд итгэдэг тул зах хөл хөдөлгөөн ихтэй. Захын бараа таваар ч сонголт ихтэй: бод малын толгойн яс, сармагчин, зэрлэг үхэр, ирвэс зэргийн хатаасан толгой гээд айдас төрүүлэм зүйлс их.

Халдварт өвчний арал, Итали

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 17

Повелья – Италийн хойд хэсэгт байрлах венецийн нэгэн буланд орших жижиг арал руу римийн үеэс эхлэн халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийг цөлдөг байсан бөгөөд энд 160,000 хүний оршуулга бий. Үхэгсдийн сүнс хий үзэгдэл болж арлаар хэсүүчлэх болсон гэж ярьцгаадаг байна. Халдвар өвчин туссан өвчтөнүүд дээр аймшигтай туршилт хийж байсан бөгөөд сэтгэл мэдрэл нь өөрчлөгдөж байсан гэсэн ам дамжсан яриа нь арлыг бүр аймшгийн болгожээ. Үүнтэй холбогдуулан хий үзэгдэл судлаачид уг арлыг дэлхийн хамгийн аймшигтай газарт тооцжээ.

Загалмайн уул, Литва

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 18

Литвийн 50 мянга гаран загалмай хатгасан толгод юм. Гаднаас харахад оршуулгын газартай төстэй харагдах боловч үнэндээ энд ямар ч оршуулга байхгүй. Уламжлалт сүсэг бишрэлээр уг газарт загалмай хатгавал аз ирдэг гэж үздэг, яагаад тэгэх болсон, хэзээнээс итгэх болсон тухай ямар ч эх сурвалж олдоогүй. Одоо болтол энэ газрын учир бүтээлэг ам дамжсан яриа, домог яригдсаар л байна.

Кабаяны оршуулга, Филиппин

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 19

МЭ 1200-1500 оны хооронд хийсэн Кабаяна хэмээх галан мумигийн оршуулга байдаг. Нутгийн оршин суугчид мумийг шүтэн дээдэлдэг юм. Уг мумийг хийх явц маш хэцүү, орчин үед мумийг хулгайд алдах эрсдэл маш их байдаг тул чандлан хамгаалах болжээ. Яагаад? Нэгэн хулгайчийн хэлснээр “тэр ингэх эрхтэй”, учир нь муми нь түүний хэдэн үеийн элэнц хуланц юм гэнэ ээ.

Овертоун гүүр, Шотланд

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 20

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 21

Шотландын Милтон тосгонд байрлах жижиг гүүр, 20-р зууны эхэнд учир битүүлэг зүйл тохиолдож байлаа: 15 метрийн өндөртэй гүүрнээс 10-аад нохой үсэрч чулуунд цохигдон үхэж байжээ. Үхээгүй ноход нь гүүрэн дээр эргэн гарч дахин үсэрч байв. Дөрвөн хөлтнүүдийн жинхэнэ “алуурчин” болжээ.

Актун-Туничиль-Мукналь агуй, Белиз

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 22

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 23

Белизийн Сан-Игнасио хотоос холгүй орших агуй нь Майячуудын соёл иргэншлийг гэрчлэх түүхэн дурсгалт газар юм. Байгалийн парк Тапира ууланд орших агуйн нэг танхимд майячуудын тахил өргөх ёслол болдог байсан бололтой, газар дорх ертөнц хүрэх үүд хэмээн тооцдог байжээ.

Лип цайз, Ирланд

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 24

Ирландын Оффалид орших Лип цайз дэлхийн хамгийн их хараал туссан газарт тооцогддог. Газар доорх том нуувчаар дүүрэн хурц үзүүртэй жаднууд шаажээ. Цайзыг сэргээн засварлах үеэр нуувчийг олж илрүүлсэн байна. Жаданд зоогдож үхсэн хүүрүүдийг ажилчид сугалж тээвэрлэхэд 4 ачааны машин болсон бөгөөд нуувчинд үхсэн хүмүүсийн сүнс уг цайзад амьдардаг гэсэн яриа оршин суугчдын дунд их яригддаг байна.

Чаучилла оршуулга, Перу

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 25

Перугийн өмнө аралд байрлах Наска цөлөөс 30 минут явж хүрэх энэ газрыг 20-р зууны 20-иод онд илрүүлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар оршуулгын газраас олсон хүүр нь 700 гаруй жилийн өмнөх гэжээ. Уг газар оршуулгын зан үйлээрээ бусдаас ялгарч байгаа юм, бүх хүүр “шуудайнд”, инээд алдсан байдалтай байх ажээ. Перугийн хуурай цөлийн уур амьсгалд хүүр сайхнаараа хадгалагдан үлджээ.

Тофет, Тунис

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 26

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 27

Карфаген шашны нэг гунигтай ёслол бол нялх үрсээр тахилга тахих явдал юм. Тахилгын ёслолын үеэр уйлах, гуниглах ёсгүй, яагаад гэвэл үнэ цэнээ алдана хэмээн үздэг байв. 1921 онд археологичид нэгэн газрыг олжээ: амьтан, нялх хүүхдүүдийг бөөнөөр нь оршуулсан газар – Тофет.

Могойн арал, Бразил

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 28

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 29

Кеймада-Гранди – манай дэлхийн хамгийн аюултай газар. Энэ газар зөвхөн ой, 200 метр орчим өндөртэй хадан чулуу, тэгээд могой л байна. Арлын 1 м.кв-д 6 могой оногдоно. Могойн хор агшин зуур үйлчилнэ. Бразилийн засгийн газар уг арал руу орохыг хориглосон шийдвэр гаргажээ. Нутгийн ардуудын дунд арлын тухай аймшигтай яриа яригдсаар байдаг байна.

Бузлужа, Болгар

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 30

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 31

Болгарын коммунист намыг хүндэтгэн 1980-аад онд баригдаж эхэлсэн 1441 метрийн өндөртэй Болгарын хамгийн том баримал Бузлужа ууланд сүндэрлэнэ. Баримлыг бараг 7 жил барьсан бөгөөд 6 мянга гаруй ажилчин, мэргэжилтэн оролцжээ. Гантиг чулуу, улаан өнгийн шилээр чимэглэсэн тухайн үедээ сайхан харагдаж байсан баримал одоо тоногдож дуусаад эзэнгүй харь гаригийн сансрын хөлөг шиг харагдах арматуртай бетонон каркас л үлджээ.

Үхэгсдийн хот, Орос

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 32

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 33

Хойд Осетийн Даргавс – харахад жижигхэн хөөрхөн байшингуудтай тосгон шиг харагдана, үнэндээ бол эртний бунхнууд юм. Бунханд эд хөрөнгө, зүйлстэйгээ оршуулагдсан хүмүүс мөнх нойрсож байна.

Хаягдсан цэргийн эмнэлэг Белиц-Хайльштеттен, Герман

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 34

Дэлхийн 1 болон 2 дугаар дайны үед энэ газар цэргийн эмнэлэг байлаа, 1916 онд Адольф Гитлер хэвтэн эмчлүүлж байв. 2-р дайны дараа газар нутаг нь зөвлөлтийн цэргийн мэдэлд очиж ЗХУ-ын цэргийн хамгийн том эмнэлэг болон хувирав. 60 барилгаас бүрдэх комплексийн зарим нэгийг нь өнөөдөр сэргээн засварлажээ. Хаягдсан барилгын ихэнхийг нь хүн нэвтрэхгүйгээр хаажээ.

Цинциннатийн баригдаж дуусаагүй метро, АНУ

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 35

Метро барих төсөл 1884 оноос эхэлсэн боловч дэлхийн 1-р дайн болон ардчиллын нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан метроны эрэлт хэрэгцээ буурчээ. Барилгын ажил 1925 оноос эхлэн удааширч 16 км-ийн зурвас замын талыг дуусгаж чаджээ. Өнөөдөр уг метрогоор жилд 2 удаа экскурс зохион байгуулдаг ч, ганцаараа хэсүүчлэх орон гэргүй хүмүүс олон байдаг.

Сагада дүүжлээстэй авс, Филиппин

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 36

Дэлхийн хамгийн аймшигтай 25 газар 37

Сагада тосгоны ойролцоо байрлах Лусон арал дээр Филиппины хамгий аймшигтай газар байдаг. Газраас өндөрт хадан чулуун дээр өлгөөтэй байх оршуулгын авснууд юм. Нутгийн ардуудын дунд нэгэн сүсэг бишрэл байдаг: аль хэр өндөрт оршуулна төдий чинээ диваажинд хүрэх зам нь ойртоно.

 

345
ГайхмаарГайхмаар
60
ТэнэглэлТэнэглэл
26
БурууБуруу
21
ХарамсалтайХарамсалтай
19
ГоёГоё
19
Ха ХаХа Ха
15
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  2. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  3. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  4. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  5. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  6. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  7. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  8. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  9. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  10. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  11. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  12. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  13. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  14. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  15. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  16. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  17. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  18. Udval Jade

    Udval Jade

    2015/09/30 at 21:04

    Hamgiin ih haraagdsan gazriig niitlehgui ym uu

  19. dasa

    2015/09/30 at 22:49

    chernobyl ordoggui n bhdaa o.O

  20. Зочин

    2015/10/01 at 17:00

    70 давхарыг оруулчий

  21. Зочин

    2015/10/08 at 20:30

    aimar ymaa nree ene gadaadiinhan soliotoi shuu

  22. Зочин

    2015/10/17 at 13:14

    ennees bs 1 aimr gazar bdgiin enethegiin tamiin shoron ch biluu er n neeh haraad baihaar zuil baihgvi gazar bodhoos ch durgvi hurchiina tend barag hun oirtoj zurag awah ch horiotoi baih olon horigdliig gadaa il gargaad hataadag ymshig bgn tsus n ursaad ewgvi gazar

  23. Зочин

    2015/11/22 at 18:06

    hamgiin aimar togloomiin gazar niitleed ogooch zuragtai ni

  24. Зочин

    2015/11/22 at 18:12

    bas hamgiin ih sunstei oron yg haana baidag ve

  25. Суки

    2018/05/01 at 14:03

    Гонжиам нтр бхгү л бшд??

  26. ноён

    2020/12/16 at 15:19

    гонжиам сэтгэцийн эмнэлэг ордог биздээ

  27. Нямка

    2023/01/21 at 13:17

    бас л эвгүй байлаа могойн арал нь жаахан сонин л юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *