Манай гэрт одоо шоргоолж огт үзэгдэхээ байсан. Хэрвээ шоргоолж гараад ирвэл би тэр дор нь хамгийн хямд, амархан, химийн бус аргаар хөөх аргыг мэддэг болсон

1

Гэрт янз бүрийн шавьж бий болох нь амьдран буй орчныхоо ариун цэврийн талаар бодох цаг болжээ гэсэн үг. Шоргоолж нь жоом мэтийн шавьжтай адил хортой амьтан биш боловч бас тэднээс ямар нэг сайн зүйл хүлээх хэрэггүй. Тэд мөн л өвчин тарааж болох ба хазаж шархлуулах, түүнээс үүдэн бий болох бусад зүйлийг яриад яах вэ. Тиймээс гэрт буй шоргоолжтой тэмцэх тухайд шийдвэртэй байх нь чухал. Харин энэ тэмцлийг ямар байдлаар хийх нь өөр асуудал бөгөөд хүчтэй химийн бодис хэрэглэх нь тэр болгон зөв зүйл биш юм. Чухам ийм нөхцөлд хэрэглэж болох, хүний эрүүл мэндэд аюулгүй, шавьж хорхойноос салахад тань тус болох үр дүнтэй арга хэрэгслийг танилцуулъя.

Сармис

Энэ энгийн олдоц сайтай ногоо нь таны гэр бүлд ямар ч хортой нөлөө үзүүлэхгүй. Шинэхэн сармисны хумсыг шоргоолж их явж болох газраар тарааж тавиад хэд хонуулна. Харин хүрэхэд хэцүү янз бүрийн зай завсар зэрэгт сармисны хумсыг зүсэж шахан, шүүсээр нь арчихад бас сайн нөлөөтэй.

Өндөгтэй борын хүчил

Өндөгний шарыг авч зөгийн бал юм уу жимсний чанамал зэрэг чихэрлэг зүйлтэй холино. Дээрээс нь 20 грамм орчим борын хүчил нэмнэ. Бэлэн болсон энэ зүйлээ шоргоолж явж болох газруудад тавина. Үр дүн нь тун удахгүй мэдэгдэнэ.

Скотч – урхи

Мөн л энгийн хямд арга бөгөөд танд хуудас цаас, ямар ч хамаагүй наалддаг тууз байхад болно. Наалддаг цаас-скочоо цаасны ирмэгт наалддаг хэсгийг нь гадагш харуулан тавих ба цаасны гол хэсэгт чихэрлэг амттай зүйл тавина. Энэ амттай зүйлийг чиглэн явах шоргоолжнууд скочонд наалдаж хөдөлгөөнгүй болно.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд

Шоргоолжны эсрэг дэс дараатай тэмцэлд шоргоолж гэрт бий болох нөхцөл байдлыг үгүй болгох урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд чухал үүрэгтэй юм. Хамгийн түрүүнд хооллодог соёлоо өөрчил. Задгай газар янз бүрийн хоолны үлдэгдэл, хэлтэрхий үйрмэг үлддэг байдлыг бүрмөсөн зогсоох хэрэгтэй.

Хамгийн бага хэмжээтэй байсан ч хамаагүй натрийн спирттэй усаар чийгтэй цэвэрлэгээ хийх нь таны гэр орныг шоргоолж цуглах таатай газар биш болгодог. Ийм уусмалыг 1 литр усанд 1 цайны халбага спирт гэсэн харьцаагаар бэлдэнэ.

Дээр нь нэмээд шоргоолж танай гэрт ордог нүх сүвийг олж битүүлэх хэрэгтэй. Эдгээр нүх сүв нь янз бүрийн хоолой, сэв, завсар зэрэг байж болно. Ийм нүхийг нэг бол таглан битүүлэх, хэрэв технологийн зориулалттай бол нүхний хэмжээг зөв тохируулах хэрэгтэй юм шүү.

17
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
7
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Tuvshin Tuvshinbayar

    Tuvshin Tuvshinbayar

    2019/08/02 at 08:19

    Tsagaandari Tsaagii

  2. Unur Unuruu

    Unur Unuruu

    2019/08/02 at 08:36

    Сэвжээ Ганаа

  3. Мөнх Зориг

    Мөнх Зориг

    2019/08/02 at 11:28

    Намуун Цолмон

  4. Terbish Tsomko

    Terbish Tsomko

    2019/08/02 at 12:07

    Shorgolj chiherleg zvil idhere neg negnige barij iddeg burhni shashind hamgiin tom nvgeld totsogddog ym bn lee

  5. Б. Жинжээ

    Б. Жинжээ

    2019/08/02 at 21:46

    Энхжин Баттулга

  6. Ariunbileg Bebe

    Ariunbileg Bebe

    2019/08/02 at 22:09

    Zolboo Daagii

  7. С. Оюунтулга

    С. Оюунтулга

    2019/08/02 at 22:21

    Delgerbayar Sodnomtsegmid

  8. Batka Batka

    Batka Batka

    2019/08/02 at 23:58

    Enkhtsetseg Tsend-Ayush

  9. Тэрро

    Тэрро'рист Мөнкөө

    2019/08/03 at 00:17

    shorgooljnd saahar ogj bolohgvi muu yr gedeg uchir ni shorgooljnd chiher naaldaad biy biyniigee idchihdeg gej ble

  10. Munkhtogtokh Toogii

    Munkhtogtokh Toogii

    2019/08/03 at 00:49

    Bulgaa Bulgaa

  11. Katya Bairova

    Katya Bairova

    2019/08/03 at 09:34

    Serchin Enkhtuya

  12. Muzaan Oyungerel

    Muzaan Oyungerel

    2019/08/03 at 13:08

    Shorgoolj alah nugel boldog gediin ble

  13. Б. Энхмаа

    Б. Энхмаа

    2019/08/03 at 14:45

    Dashnyam Otgonjargal

  14. Jelly Jezebel

    Jelly Jezebel

    2019/08/03 at 15:27

    Buyanaa Delger

  15. Eenee Eenee

    Eenee Eenee

    2019/08/03 at 21:30

    Gants neg tsagaan erbeehei vzegdeh bolloo.yun sain bilee.

  16. Altantsetseg Gundsambuu

    Altantsetseg Gundsambuu

    2019/08/04 at 11:32

    Шоргоолж их цуглардаг газраа бага зэрэг давс цацчих. Хэд хонгийн дараа алга болно

  17. Enkhtsetseg Bayanjargal

    Enkhtsetseg Bayanjargal

    2019/08/04 at 12:09

    Enkhbold Oidov

  18. Mungunchimeg Munkhbaatar

    Mungunchimeg Munkhbaatar

    2019/08/05 at 00:16

    Narantuya Otgon Sunjidmaa Yondonravchig

  19. Mj Mj

    Mj Mj

    2019/08/05 at 09:19

    Deegii Jamts

  20. Altansuvd Sandagdorj

    Altansuvd Sandagdorj

    2019/08/05 at 09:34

    Sandagdorj Erdenesuvd

  21. Nandintsetseg Sahilt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *