Энэтхэгийн хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн төлөөлөл Сагхир Ансари охин

0

Энэтхэгийн хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн төлөөлөл Сагхир Ансари охин


Энэтхэгийн хөдөө нутгийн өнцөг булан бүрд хүнд хүчир, хортой хөдөлмөр эрхлэгч мянга мянган хүүхдүүд амьдардаг. Тоглож наадаж, сурч боловсорч байх ёстой бага балчир насандаа даанч тэнцэмгүй хөдөлмөр эрхэлж байгаа тэдгээр хүүхдүүдийн нэг бол Сагхир Ансари гэх энэ 11 настай охин юм. Энэтхэгийн зүүн хэсгийн Дулиан хотын ядуу дүүрэгт амьдардаг энэ охины хийдэг ажил нь нурах шахсан тоосгон байшингийн гадаа дэвссэн шуудайн дээр завилан суугаад бидис хэмээх навчин тамхи ороох юм.Ансари аль хэдийнээ дадал болсон хөдөлгөөнөөр сахлын ирээр тамхины навчнуудыг тэгш өнцөгт болгон зүсч, түүндээ тамхи ороогоод ороосон тамхинуудаа хэсэг хэсгээр нь багцлан уяна. Өдрийн найман цагийн турш энэ л ажлыг хийх Ансари энэ улсын олон олон ядуу хүүхдүүдийн төлөөлөл. Энэтхэгт маш олон хүүхдүүд тоосго шатаах үйлдвэр, барилгын салбар, тариалангийн талбайн хортон устгах ажил гэх мэт хүүхдийн хувьд дэндүү аюултай нөхцөлд ажиллаж байгаа. Сагхирын амьдардаг Дулиан хотын олонх хүүхдүүд Сагхиртай адил тамхины тоосон дунд өдөржин ажилладаг. Хүүхдийн хувьд, хүний эрхийн талаас нь авч үзвэл энэ бол байж боломгүй зүйл боловч Энэтхэгийн хуулиар энэ нь хориглож үзэхээр хэмжээний зүйл биш ажээ.

11 настай Сагхир Ансари Энэтхэгийн зүүн хэсэг дэх Баруун Бенгал мужийн Дулиан хот дахь гэртээ гэр бүлийнхнийхээ хамт бидис тамхи ороож байна. Сагхир болон түүний гэр бүл 1000 ширхэг тамхи тутмаас 75 рупи олдог бөгөөд үүнийг сараар тооцож үзвэл сард 7500 орчим рупи буюу 150 долларын орлого олдог гэсэн үг юм. (AP / Rafiq Maqbool)
Энэтхэгийн тамхины үйлдвэрлэл эрхлэгчид голчлон хүүхдийн хөдөлмөрийг ашигласныхаа төлөө буруутгагддаг. Зарим эх сурвалж тамхи ороох үйлдвэрлэлийн 15 хувийг хүүхдүүд хийдэг гэж мэдээлж байна.

Бидис гэдэг нь тамхины лавсыг нэг зүйл модны навчаар ороон нэг үзүүрийг нь утсаар уясан Өмнөд Азийн нарийн тамхи юм. Сагхир Ансари ороох тамхиныхаа навчийг авахаар тамхины навч жинлэж буй эрийг харан зогсож байна. (AP / Rafiq Maqbool)

Энэтхэгийн Баруун Бенгалд нялх хүүхдээ өмнөө хэвтүүлээд бидис ороож байгаа эмэгтэй. (AP / Rafiq Maqbool)

11 настай Сагхир Ансари гэртээ бидис ороож байна. Бидис нь бусад тамхинуудын адил никотиноос үүдэлтэй хавдраар өвчлүүлэх чадвартай. (AP / Rafiq Maqbool)

2012 оны 1-р сарын 26. Энэтхэгийн Баруун Бенгалд гэртээ ээж, ах нарынхаа хамт бидис ороож байгаа 11 настай Сагхир Ансари. (AP / Rafiq Maqbool)

Сагхир Ансари өөрийн хийсэн бидис тамхин багцыг барьж байна. Энэтхэгт гар аргаар хийдэг бидисийн үйлдвэрлэлийг голчлон эмэгтэйчүүд хийдэг бөгөөд бүхэл бүтэн гэр бүлээрээ гэртээ хийх нь бий. Энэ бүтээгдэхүүнийг хийх арга барил нь үйлдвэрлэл явуулах нөхцөл байдал, эрүүл ахуй, бүрэлдэхүүн найрлага гэх мэт олон асуултыг гаргаж ирж байгаа юм. (AP / Rafiq Maqbool)

Гэртээ үсээ самнаж байгаа Сагхир. (AP / Rafiq Maqbool)

Дулиан дахь гэртээ дүүг нь асарч байгаа ээжийнхээ дэргэд суугаад хооллож байгаа Ансари. Янз бүрийн эх сурвалжаас үзэхэд Энэтхэгт бидис ороох үйлдвэрлэлд 4.5-10 сая хүн оролцдог гэсэн тооцоо байдаг ажээ. (AP / Rafiq Maqbool)

Сагхир бидис ороох утас ороож байна. Бүхэл өдрийн турш нэг эмэгтэй 800-1200 ширхэг бидис ороодог. (AP / Rafiq Maqbool)

Сагхир аавынхаа хамт бүхэл өдрийн турш ороосон бидиснүүдээ тоолж байна. (AP / Rafiq Maqbool)

Энэтхэгт багц бидис тамхины үнэ 3-4 орчим Энэтхэг рупи байдаг байна. Энэ дашрамд хэлэхэд Энэтхэгт бидис тамхийг ядуусын тамхи гэдэг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. mdolgoon

    2012/03/25 at 21:13

    Hvnii amidralaa gej

  2. jerry-man

    2012/03/25 at 21:21

    хмммммм

  3. Mongolhh

    2012/03/25 at 22:18

    ….

  4. Aniraa_97

    2012/03/25 at 22:41

    mmmmm

    [ Зассан: Aniraa_97 , өдөр 2012/3/25 22:42 ]

  5. erxem_0505

    2012/03/26 at 08:27

    sda yumdaa

  6. BEK_KKK

    2012/03/26 at 12:45

    hetsuuch yumaadaa

  7. dT_Tb

    2012/03/26 at 14:25

    ishsh

  8. LeenI

    2012/03/26 at 14:38

    hhhhhhhhhhhmmmmm

  9. pilguun

    2012/03/27 at 13:14

    tamhiin tatmaar sanagdchihlaa

  10. 6yM644

    2012/03/29 at 17:13

    TAmhi n goy shassssss kkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *