
Дотоод араануудын тусламжтайгаар тэнцвэрээ олж, биеийн налууны чиглэлээр хөдөлдөг Сегвей /Segway/ хэмээх төхөөрөмжтэй адил зарчмаар бүтээгдсэн тэшүүрт хавтангийн тухай мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцах болсондоо баяртай байна. Future Motion инженерийн багийнхны бүтээсэн Onewheel нэртэй уг тэшүүрт хавтан нь ганцхан дугуйтай бөгөөд цахилгаан мотортой. Нисэх мэт эрх чөлөөг мэдрүүлэх нэг дугуйт цахилгаан тэшүүрт хавтан ирэх 9-р сараас худалдаанд гарахдаа 1300 долларын үнээр худалдаалагдах аж.












