Зөвхөн Германд л олж харах боломжтой 20+ дүр зураг. Хараад атаархмаар ч юм шиг эсвэл бушуухан эх орондоо хэрэгжүүлмээр ч юм шиг…

0

Германчууд хэрэглээ, үр ашгийг дээдэлдэг ард түмэн. Зүгээр нэг гоо сайхан харж энд аливаа зүйлийг бүтээдэггүй. Шийдэл болгон нь өөрийн гэсэн логик уялдаа холбоотой. Энэ нь нийтийн тээвэр, мод суулгалт, замын тэмдгүүдээс нь шууд харагдана. Жишээ нь, ихэнх хотуудын дэлгүүр нь эрт хаадаг, мөн ням гарагуудад ажилладаггүй. Тиймээс үүнтэй холбоотой үүсэж болох асуудлаас зайлсхийх аргыг ч тэд бодож олжээ.

Бид интернет хэрэглэгчдийн гэрэл зураг, постуудыг ихэд сонирхож үзлээ. Германчуудын өдөр тутмын амьдралын зарим нэгийг хэрэгжүүлмээр санагдсаныг нуух юун. Та бүхэндээ бонус болгож германчууд өндөр хөгжилтэй япончуудыг хол давсныг харуулах гэрэл зургуудыг мөн сонирхуулна.

Германы автобуснуудад аяга кофены зураг гардаг. Энэ нь жолооч түр завсарлага авч байгааг илтгэх юм

© Dragonkiller1998 / Reddit

 

Хэрвээ зам дээр бөглөрөл үүсвэл машинууд нь замын хоёр талын захаа барьж зогсоцгоодог – тусгай тээврийн хэрэгсэл, тухайлбал түргэн тусламжийн машиныг саадгүй шууд явуулах зорилготой ажээ

© Hubert Berberich / Wikipedia

 

Төмөр замын төв буудлуудын бариулууд дээр Брайл шрифтээр бичжээ

© -7r4v15- / Reddit

 

Германд үйлдвэрлэсэн хамрын цацлага. Хэрэглэх зааврыг нь та хар даа

© levkoviech / Reddit

Нийт 8 хуудас болж байна.

 

Дэлгүүрийн түрдэг тэрэг угааж ариутгах тусгай машин

© pogogq / Reddit

 

Германд ихэнхдээ захгүй талх зардаг

© arealpersononacid / Reddit

 

Дэлхий дээрх хамгийн гоё өглөөний хоол

© lanik_2555 / Reddit

 

Германд “цагаан толгойтой шөл” зардаг. Цагаан толгойн цуглуулгад @ тэмдэг хүртэл бий

© NoNameP911 / Reddit

 

Энэ пиццанаасаа болж Герман улс Итали, Испаниас албан ёсны эcэргүүцлийн нот бичиг хүлээж авж ч мэдэх юм

© pirx_pilot88 / Reddit

“Паэлья” пицца.

 

Орон зайг хэмнэх үүднээс моднуудыг шууд байшингийн хананд суулгаж ургуулж байна

© McSoapster / Reddit

 

Эсвэл дээвэр дээрээ

© Norbert Nagel / Wikipedia

 

Германд 25 жил амьдарч байна, энэ бол байнга тааралддаг жинхэнэ герман соёл доо

© nighteeeeey / Reddit

“Ямар ч оршyyлгын газарт цэцэг усалдаг усны савтай ийм төмөр хашлага харж болно. Үйлчлүүлэгч ирж цэцэг услах бол түгжээтэй өөрийн усны саваа авдаг”.

 

Германд замын тэмдэг болон анхааруулгад маш нухацтай ханддаг

© epii94 / Reddit

Замын эвдрэл. Унадаг дугуйн замын эвдрэл. Явган хүний замын эвдрэл. Дээврийн эвдрэл.

 

Амьдралын ямар ч нөхцөл байдалд тохирсон модон сандал

© yoku01 / Reddit

 

Германчууд гэрлэн дохионд бүтээлчээр ханддаг

© Brutal_Deluxe_ / Reddit

 

Дэлгүүрт зарж байгаа резинэн чихрийг өнгөөр нь ялгаж савлажээ

© spirit_bomb_gun / Reddit

 

Германы худалдааны төвд байдаг серфингийн давалгаа

© Niran_ / Reddit

 

Германд байдаг “тансаг” зочид буудал. Хорхой шавжнуудад зориулсан

© pogogq / Reddit

 

Нохой усанд оруулах автомат угаалгын газар

© lottBer42 / Reddit

 

Ус зайлуулах хоолойны таганд хоёр ч удаа энэ хулгана гацжээ. Аврах багийнхан түүнийг аврахаар дахиад л ирсэн юм

© meowroarhiss / Reddit

 

Бонус: Япончууд худалдааны автомат машинаараа дэлхийд тэргүүлдэг гэж бид бодож ирсэн. Үгүй гэдгийг бид баталж байна: Германд ч бас дутахааргүй автомат машин бий

Унадаг дугуйны камер худалдаалах

© ObjectiveMall / Reddit

 

Ном

© A-British-Indian / Reddit

 

Түүхий мах, төрөл бүрийн зүсэж бэлдсэн мах, ундаа, тэр ч бүү хэл тоглоом зардаг автомат машинууд бий

© mynameroro / Reddit

 

Цэцгийн үр зардаг автомат машиныг энд “зөгийн хоол” гэж нэрлэдэг

© RockyCasino ​/ Reddit

Танд ямар гэрэл зураг бусдаас илүү сонирхолтой санагдав?

12
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *