Халуун бүлээн ус уух нь таны эрүүл мэндэд төсөөлж ч байгаагүй их ач тустай

80

Зуны халуун улиралд нэг стакан цэв хүйтэн ус уух шиг хүний биеийг сэргээдэг зүйл гэж үгүй. Гэвч халуунд цэв хүйтэн ус уух нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэдгийг та мэдэх үү?

Харин халуун эсвэл бүлээн ус уух нь эрүүл мэндэд төсөөлж байгаагүй олон ач тусыг үзүүлдэг байна. Халуун ус яагаад уух хэрэгтэйг батлах 8 шалтгааныг хүргэе. Энэ мэдээг уншсаны дараа та хүйтэн биш, халуун ус хүний эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг мэдэж авах болно.

1. Жин хасна

Жин хасагдахад дургүй хүн гэж хаана байх билээ. Хоолны өмнө хүйтэн ус уух нь бодисын солилцоог удаашруулж, улмаар жин хасах үйл явцад сөргөөр нөлөөлдөг байна. Харин халуун ус ууснаар бодисын солилцоог 12%-иар нэмэгдүүлдэг учир таныг жингээ хасахад туслах юм.

2. Өтгөн хаталтыг зогсооно

Заримдаа өтгөн хаталт нь шингэний дутагдалд орсноос болдог. Ус уух нь шингэний дутагдалд орохоос сэргийлэх ба тэр тусмаа халуун ус уувал гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгож, өтгөн хатахыг болиулах ач тустай.

3. Хоол боловсруулах системийг дэмжинэ

Халуун ус хоол боловсруулах системийг дэмжиж, хоолыг ямар нэгэн асуудалгүй, хурдан шингэхэд туслана.

4. Стрессээс ангижруулна

Стресс, бухимдал, сэтгэл зовних асуудлуудыг халуун ус ууснаар илүү амар хялбар шийдвэрлэх боломжтой.

5. Мэдрэлийн системийг тайвшруулна

Судалгаагаар халуун ус ууснаар мэдрэлийн төв системийг тайвшруулж, үе мөчний өвчнийг намдаах ач тустай болох нь батлагджээ. Түүнчлэн цухалдах болон сэтгэл зовнихыг болиулахад эерэг нөлөө үзүүлдэг байна.

6. Цусны эргэлтийг сайжруулна

Булчингуудыг амраагаад зогсохгүй, артер болон венийн судсыг тэлж, цусны эргэлтийг сайжруулах ид шид мөн л халуун устай холбоотой.

7. Өвдөлтийг намдаана

Толгойн өвчин болон бие организм дахь бусад төрлийн өвчнүүдийг халуун ус ууж өвдөлтийг нь намдааж болно. Үүний нэг учир шалтгаан нь булчинг амрааж буйтай холбоотой.

8. Биеийг цэвэрлэнэ

Олон хүн биеэсээ хорт бодисыг гадагшлуулах гэж хичээдэг. Халуун ус ууснаар биеийн хэм нэмэгдэж, хорт бодис биеэс хөлс болон гадагшлана. Энэ нь таны бие дэх хорт бодисыг хамгийн эрүүл аргаар гадагшлуулж буй хэрэг юм.

48
ХөөрхөнХөөрхөн
15
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Maralerdene Tserendorj

    Maralerdene Tserendorj

    2018/07/23 at 10:16

    za medkvv2 ene haluund chini odoo yaj haluun us uunadaa)))

  2. New DadJoy

    New DadJoy

    2018/07/24 at 12:55

    Gunjiin Eej

  3. No En

    No En

    2018/07/26 at 08:09

    Het haluun us uuh ni hoolnii zulshil nemegduuldeg taltai

  4. Narantuya Batsuren

    Narantuya Batsuren

    2023/07/30 at 13:45

    Супер👌

  5. Otgon Ulziikhutag

    Otgon Ulziikhutag

    2023/07/30 at 13:51

    Cuňep

  6. Hurts Nyamdawaa

    Hurts Nyamdawaa

    2023/07/30 at 17:11

    Яг үнэн шүү үүнииг би өөрөө амьдралд хэрэгжүүлдэг их тустаиг мэдэрсэн

  7. Эрдэнэ Алтантуяа

    Эрдэнэ Алтантуяа

    2023/07/30 at 23:23

    Баярлалаа амьдрал дээр тэр болгоныг мэддэггүй

  8. Гонгор Цэнд-Аюуш

    Гонгор Цэнд-Аюуш

    2023/07/31 at 23:06

    Би хүйтэн юм ууж чаддаггүй ээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *