Таны нүд эмзэг, мэдрэмтгий байна уу? Нүдээ арчлах хамгийн энгийн аргууд

35

Бидний харсан зүйлийн 80% нь ой санамжинд үлддэг. Түүнчлэн эргэн тойрон дахь зүйлсийг харахад нүдээ хамгаалах нь юу юунаас илүү чухал.

Бид амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа нүдний асуудалтай нүүр тулгардаг. Нүд улайх, загатнах болон өвдөх зэргээр нүд асуудалд орсныг илтгэх олон шинж тэмдгүүд байдаг. Хэрэв таны нүд хэт эмзэг мэдрэмтгий байвал та нүдэндээ онцгой анхаарал тавих цаг нэгэнт болжээ.

Нүдээ хамгаалж, асуудлыг шийдвэрлэхэд туслах аргуудыг хүргэж байна.

1. Эмзэг мэдрэмтгий нүдний эрүүл ахуй

Эхлээд нүднийхээ эрүүл ахуйд анхаарах хэрэгтэй. Бохир гараараа нүдэндээ хэзээ ч хүрч болохгүй. Угаагаад дараа нь хатаасан хуурай алчуураар нүднийхээ эргэн тойрныг арчина. Алчуураа нүдэндээ хүргэлгүй болгоомжтой арчаарай.

 

2. Харааны шил линзнээс аюул багатай

Линзний хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом ихэсчээ. Гэвч хэрэв та эмзэг мэдрэмтгий нүдтэй бол харааны шил зүүх нь илүү тохиромжтой. Нүдний дотор хийх шаардлагагүй бөгөөд нүдийг линз шиг загатнуулахгүй.

 

3. Нүүрнийхээ будгийг тогтмол угааж цэвэрлэх

Орондоо орохын өмнө нүүрний будгаа угааж хэвших хэрэгтэй. Дараа нь харшлын эсрэг тос түрхэх ёстойг бүү мартаарай.

 

4. Маскара ашиглах

Маскара ашиглах нь дараа нь нүүрээ угаахад амар хялбар арилах учир санаа зовох асуудалгүй. Мөн нэмэлт өнгөгүй. Сууринд нь хүрэлгүй сормуусаа маскарагаар будаарай.

 

5. Нүдэндээ бага ачаалал өгөх

Бүдэг гэрэлд юм унших хэрэггүй. Энэ нь таны нүдэнд сөрөг нөлөөтэй. Харанхуйд юм унших нь булчингийн хурцадмал байдлыг нэмэх бөгөөд улам эмзэг болгож, нүдийг загатнуулдаг байна. Тод гэрэлд юм унших хэрэгтэй. Мөн машин дотор явж байхдаа юм унших хэрэггүй бөгөөд энэ нь дээр дурдсанчлан нүдний булчинд ачаалал өгнө.

 

6. Дижитал төхөөрөмжүүдээ бага хэрэглэх

Өдөр тутам хэрэглэж байгаа дижитал төхөөрөмжүүд нүдэнд маш их нөлөө үзүүлдэг. Бид дэлгэц рүү удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлдөг бөгөөд энэ үед нүд ачаалладаг байна. Зайнаас дэлгэцийг харах ёстойгоос гадна нүдээ хэд хэдэн удаа анивчих нь тохиромжтой. Болж өгвөл дижитал төхөөрөмжийнхөө хэрэглээг багасгах нь хамгийн шилдэг арга юм. Мөн компьютерийн хамгаалалттай шил зүүх боломжтой гэдгийг бүү мартаарай.

 

7. Унтах үед нүд амардаг

Нүд болон биеийн бусад бүх хэсгүүдэд амралт хэрэгтэй. Нүдээ ядраах нь бүр илүү эмзэг мэдрэмтгий болгоход хүргэнэ. Сайн унтаж амрах нь нүдэндээ тавьж буй анхаарал гэдгийг ойлгох ёстой. Хангалттай олон цаг унтаж амарснаар нүдний булчин амрах ач тустай.

 

8. Нүдний хамгаалалт

Цацраг туяанаас сэргийлэхийн тулд нарны шил зүүх шаардлагатай. Энэ нь олон цагаар зуны улиралд гадуур явах үед нарны хурц туяанаас нүдээ хамгаалах үндэс болно. Өвөл ч гэсэн нүдний хамгаалалт хэрэгтэй. Өвлийн спортоор хичээллэх бол зориулалтын шил зүүгээрэй.

 

9. Эрүүл нүдэнд зориулсан хоол хүнс

Эрүүл элементүүд агуулсан самар, далайн гаралтай хоол хүнс, жимсгэнэ, ногоон навчтай хүнсний ногоонууд, цитрус жимснүүд болон өндөгийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй.

 

10. Халуун болон хүйтэн жин нүд улайхыг болиулна

Хэрэв таны нүд улайсан бол, жин тавих хэрэгтэй. Эхлээд халуун жин тавина. Хэрэв үр дүнгээ өгөхгүй бол үргэлжлүүлээд хүйтнийг тавь. Аль ч нөхцөлд алчуураа чийглэг байлгах ёстойг анхаарна уу. Түүнчлэн температураа өөртөө тохируулж болно. Жингээ тавиад нүдээ аниж, 10 минут байлгана.

13
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *