Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад

1

Эволюци буюу хувьсал нь дэлхий дээрх амьтан, ургамлууд өөрсдийн содон төрх байдал, шинж чанараа хэрхэн олж авсан болохыг тайлбарладаг онол бөгөөд хувьслын онолоор бол одоо амьдарч буй бүх амьд зүйлс нь өвөг дээдсээсээ хойш хувьсан өөрчлөгдсөөр ирсэн гэж үздэг.

Цаг хугацааны эрхээр амьд зүйлс өөрчлөгдөн хувьсаж ирснийг бид “Байгалийн Шалгарал” гэж нэрлэдэг. Хувьслын онолд дурдсанаар дэлхий дээрх шинэ орчин байдалд дасан зохицох чадвартай байх нь амьд биетүүдийг шалгаран үлдэх боломжтой болгодог юм. Эдгээрийн үр дүнд нэг зүйл амьтан, нэг сүргийн амьтдын дотор жигд биш байдал үүсч, байгалийн шалгаралд харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлдэг ажээ.

Могой

Дэлхийн хамгийн жижиг могой Barbadian Tetracheilostoma carlae, насанд хүрсэн уг могойны урт ердөө 10 см хүрдэг. Харин Ногоон Анаконда бол хамгийн урт могой юм, урт нь дунджаар 4.6 метр хүрч, 57 орчим кг жинтэй болдог байна.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 11

Морь

Хамгийн жижиг үүлдрийн морь болох Falabella нь ердөө 18 кг жинтэй бол хамгийн том үүлдрийн SHIRES морь 1.09 тонн хүртэл жинтэй болдог байна.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 12

Сармагчин

Pygmy marmoset-ийн урт нь 15 см, жин нь 12 кг хүрдэг дэлхийн хамгийн жижиг сармагчин юм. Харин эрэгчин Mandrills сармагчны биеийн жин 36 – 55 кг хүрдэг.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 1

Халим

Pygmy эр халим 2.75 метр урт, 250 кг жинтэй дэлхийн хамгийн жижиг халим юм. Хамгийн том халим бол Цэнхэр халим бөгөөд 30.5 метр урттай, бараг 181,5 тонн жинтэй болдог байна!

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 7

Шувуу

Дэлхийн хамгийн жижиг шувуу ердөө 2 грамм жинтэй. Гэтэл тэмээн хяруул дунджаар 113,5 кг жинтэй хамгийн том шувуу юм. Тэд нисэж чаддаггүйд нь гайхах зүйл алга.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 2

Загас

Paedocypris progenetica бол дэлхийн хамгийн жижиг загас, түүний урт нь ердөө л 1 см орчим байдаг байна. Харин далайн Sunfish (эсвэл Mola mola) дунджаар 1 тонн жинтэй, гэхдээ нарийн сайн хэмжих юм бол 4,2 м-ийн урттай, 2.268 тонн хүртэл жинтэй болж өсөх боломжтой байдаг.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 19

Акул

Одой акул болох Etmopterus perryi, түүний биеийн урт нь 18 см, дэлхийн хамгийн жижиг акул юм. Хамгийн том акул 9 тонн (цагаан акул 10 метр хүртэл өсдөг, мөн одоо байгаа жин нь 910 кг)

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 8

Зэрлэг муур

Муурын төрлийн хамгийн жижиг биетэй төлөөлөгч 1.3 кг жинтэй, ямар ч толбогүй, түүний биеийн урт нь 63.5 см-тэй тэнцүү. Харин барын жин ойролцоогоор 385,5 кг, муурын төрөл зүйлийн хамгийн том гишүүн, тэдний биеийн урт нь 3,35 метр хүрдэг.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 17

Эрвээхэй

Western pygmy blues бол дэлхийн хамгийн жижиг эрвээхэй, далавчаа бүрэн дэлгэхэд ердөө л 1.27 см урттай, харин Хатан хаан Александра хэмээх эрвээхэй далавчаа дэлгэсэн үедээ 25.5 см урттай болдог.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 3

Хавч

Вандуй Хавч – дэлхий дээрх хамгийн жижиг хавч. Тэд өөрсдийн жижиг биений ачаар далайн бүрхүүл дотор паразит амьдралаар амьдардаг учраас энэхүү ер бусын нэрийг авчээ. Японы аалз хавч бол түүний холын хамаатан нь юм, дэлхийн хамгийн хавч 3,65 м урт, 18 кг хүртэл жинтэй байдаг.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 18

Туулай

Хамгийн бага одой туулайн биеийн жин 450 гр. Аварга том туулай харин 6.8 – 9 кг хүртэл жин татдаг. Гэхдээ хамгийн том тивийн аварга туулай одоо байгаагаас илүү буюу 22.5 кг жинтэй, 1.2 м урттай байсан байна.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 5

Аалз

Patu marplesi – түүний бие бүхэлдээ ердөө л хагас сантиметрийн урттай, хүнд төдийлөн анзаарагдах боломжгүй бөгөөд дэлхийн хамгийн жижиг аалз юм. Харин аварга том Huntsman аалз өөрийн мөчний хамрах хүрээтэйгээ нийлээд ойролцоогоор 30.5 см хүрдэг байна, энэ аалзтай л амьдралдаа битгий таараасай билээ.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 6

Наймаалж

Одой наймаалжын бие бүхэлдээ 1.27 см-ийн хэмжээтэй, ердөө л 1 грамм жинтэй. Харин аварга том Номхон далайн наймаалжын биеийн диаметр нь 9 м, биеийн урт нь 136 кг жинтэй юм байна.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 9

 

Сарьсан багваахай

Kitty нэртэй дэлхийн хамгийн жижиг сарьсан багваахай, магадгүй хамгийн жижиг хөхтөн амьтан. Далавчаа дэлгэхэд ойролцоогоор 12.7 см урттай, 2-хон грамм нь жинтэй байдаг. Дэлхийн хамгийн том сарьсан багваахай нь 1.13 кг хүртэл жинтэй, далавчаа дэлгэхэд 1.5 м-ийн урттай болдог.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 15

Хясаа

Waldo хясаа 5-аас доош мм-ийн урттай байх тул дэлхийн хамгийн жижиг хясааны тоонд оржээ. Харин аварга том зөөлөн биетийн урт 1.22 м хүрч, 204 кг жинтэй болдог.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 16

Дельфин

Maui дельфин нь дэлхийн хамгийн жижиг дельфин юм. Насанд хүрсэн дельфиний биеийн урт 1.7-1.9 м, 45 гаруй кг жинтэй болдог байна. Харин Алуурчин халимын биеийн урт нь 7.62 м хүрч болох ба 5.9 тонн жинтэй болдог байна.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 4

Яст мэлхий

Speckled яст мэлхий нь дэлхийн хамгийн жижиг яст мэлхий, 8.9 см-ийн биеийн урттай, 113,5 гр жинтэй байдаг. Leatherback бол далайн яст мэлхий, энэ төрөл зүйлийн дотроо хамгийн том гишүүн нь, дунджаар 454 кг жинтэй, урт нь 2.1 м хүрч болно. Leatherback далайн яст мэлхий хамгийн том нь 2,1 метр, 907 кг жинтэй байжээ.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 14

Үнэг

Chanterelles Fenech дөнгөж 1.1 кг жинтэй, өндөр нь 20 см хүрч дэлхийн хамгийн жижиг үнэг болжээ. Улаан үнэг бол дэлхийн хамгийн том үнэг, урт нь 51 см хүрч, 13.6 кг жинтэй болдог байна.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 10

Мэлхий

Дэлхийн хамгийн жижиг мэлхий Paedophryne amauensis нь ердөө 7.62 мм-ийн урттай. Paedophryne amauensis дэлхий дээрх хамгийн жижиг мэлхий, түүнчлэн хамгийн жижиг сээр нуруутан гэгддэг юм байна. Голиат мэлхий дэлхийн хамгийн том мэлхий бөгөөд урт нь 30 гаруй см, биеийн жин нь 3.2 кг хүртэл өсөх боломжтой.

Нэг төрөл зүйлийн өөр өөр хэмжээтэй амьтад 13

29
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/09/25 at 19:41

    sonirholtoi blaa!! bayrlalaa!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *