
Бие давхар бүсгүй хүн өлсөх мэдрэмжээсээ сална гэж байдаггүй, тэр ч бүү хэл хэвлийд байхад нь ээж нь өлсөж байсан бол хүүхэд нь бие дээрээ хоол мэт харагдах тэмдэгтэй төрдөг гэх нийтлэг яриа ч олны дунд ихээр яригддаг соёл байхад хэрэглэж буй хүнсийг нь хязгаарлаж, тодорхой нэр төрлийн хүнсийг л бие давхар үедээ хэрэглэх хэрэгтэй гэж үздэг соёл ч бас бий. Гэвч хүн төрөлхтний дунд байх нэгэн нийтлэг ойлголт бол тэдгээр зан үйл нь бүгд эх, хүүхдийн сайн сайхны төлөө байдаг явдал юм. Манай сайт уншигч танд дэлхийн өнцөг булан бүрт, өөр өөр соёл иргэншилд бие давхар бүсгүйчүүдийн хийхийг хориглодог ба хийвэл зохилтой гэх 16 зан үйлийг танилцуулж байна.
1. Филиппин: Төрөхийн өмнө түүхий өндөг идэх

Филиппин улсад төрөхийн өмнө түүхий өндөг идэх нь төрөлтийн хүндрэлийг үгүй хийж, төрөх явцыг хөнгөн болгодог гэх үзэл түгээмэл байдаг ажээ.
2. Мексик: Өндөг идэж болохгүй

Жирэмсэн үедээ өндөг идвэл хүүхдэд эвгүй үнэр шингэнэ гэж тэд үздэг байна.
3. Хятад: Гэдсээ илж болохгүй

Жирэмсэн үедээ гэдсээ илэх шиг тааламжтай мэдрэмж үгүй билээ. Гэтэл хятад ардын нэгэн үлгэрт бие давхар үедээ гэдсээ илэх нь хүүхдийг хэт эрх, тунимхай болгодог гэж өгүүлдэгтэй холбоотой байна.
4. Энэтхэг: Бугуйвч зүүх

Энэтхэгийн зарим нутагт 6 сартай хөл хүнд эмэгтэйчүүдэд зориулан ‘valaikaapu’ гэх баярыг тэмдэглэдэг байна. Ингэх үедээ хоёр гартаа олон тооны бугуйвч зүүдэг бөгөөд бугуйвчнуудын гаргаж буй дуу чимээ хүүхдийн тархины үйл ажиллагаа болон мэдрэхүйд сайнаар нөлөөлдөг гэж тэд итгэдэг байна.
5. Хавайн арлууд болон Тахити: Бүтэн цэцгэн титэм зүүж болохгүй

Номхон далайн эдгээр арлуудад жирэмсэн бүсгүйчүүд бүтэн биш, тал сүлжсэн цэцгэн титэм зүүх нь зүйтэй гэж үздэг ажээ. Учир нь бүтэн сүлжсэн титэм хүүхдэд муу ёp дуудна гэж тэд итгэдэг.
6. Турк: Загас болон зайрмаг идэж болохгүй

Туркын зарим ястнууд бие давхар үедээ загас идвэл хүүхэд загас шиг амтай төрнө гэж итгэдэг байна. Түүнчлэн зайрмаг идвэл хүүхдийн толгойнд нүх гарна гэсэн яриа ч бас байдаг ажээ.
7. Япон: Түүхий загас идэх нь эрүүл хооллолтод тооцогдоно

АНУ-д эмч нар хөл хүнд байх үедээ түүхий загас идэх нь зохимжгүй гэж зөвлөдөг байхад японд байдал эсрэгээрээ байдаг ажээ. Япончууд түүхий загасны махыг тун эрүүл хоололт гэж хүлээж авдаг байна.
8. Латин америк соёл: Сар хиртэх үеэр метал эд зүйлс зүүх

Латин америк соёлд сар хиртэх үед жирэмсэн бүсгүй сарыг харвал хүүхдийн уруул сэтэрнэ гэж үздэг байна. Атцекуудаас үүдэлтэй энэ итгэлийг аргалахын тулд тэд нар хиртэлт тохиох үед биедээ зүү гэх мэт метал эд зүйлс авч явдаг ажээ.
9. Болгар: Загас болон туулайны мах идэж болохгүй

Туулайны мах идвэл хүүхэд нүдээ нээлттэй унтдаг болно, харин загасны мах идвэл хүүхдийн хамар битүүрдэг болно гэж тэд үздэг.
10. Хятад: Дэрэн доороо хyтга хийж унтах

Хятад бүсгүйчүүд бие давхар үедээ чөтгөp шyлмыг биеэсээ хол байдгах үүднээс дэрэн доороо xутга хийж унтдаг байна. Түүнчлэн орноосоо хайч зүүж, цаас дэргэд нь тавьдаг ч уламжлал бий.
11. Еврей соёл: Хүүхэд төрөх хүртэл бэлэг авч болохгүй

Хэдийгээр бэлэг авч болохгүй гэх хууль байхгүй боловч хүүхдээ төрөх хүртлээ бусдаас бэлэг авахыг тэд ихэд цээpлэдэг байна. Түүнчлэн тэд төрөөгүй хүүхдээ угтаж баяр тэмдэглэх нь хүүхдэд муу ёp дуудна гэж үздэг.
12. Тайланд: Оpшуулганд оролцож болохгүй

Зарим соёл иргэншилд жирэмсэн байх үедээ оpшуулгын ёслолд оролцох нь зохимжгүй гэх ёс бий. Тухайлбал, Тайланд улсад жирэмсэн эмэгтэй оpшуулгын ёслолд оролцвол хүүхдийг үxэгсдийн сүнс дагадаг болно гэж үздэг байна.
13. Вьетнам: Дүүжин орон дээр унтаж болохгүй

Вьетнам улсад жирэмсэн үедээ баримтлах хэд хэдэн ёс жаяг байдгийн нэг нь дүүжин орон дээр унтахыг xориглодог явдал юм. Хэрэв бие давхар эх ийн унтвал хүүхэд нь хэтэрхий залхуу болно гэж тэд үздэг байна.
14. Филиппин: Хос гадил идэж болохгүй (болно)

Хос гадил идвэл ихэр хүүхэдтэй болох магадлал нэмэгдэнэ гэж үзэх үзэл Филиппин улсад байдаг. Иймээс ихэр хүүхэдтэй болохыг хүсвэл хос гадил идэхийг зөвлөдөг бол ихэр хүүхэдтэй болохыг хүсэхгүй байвал үүнийг идэж болохгүй хэмээдэг ажээ. Түүнчлэн хос өндөг идэхийг ч гадилтай адилтган үзэх нь бий.
15. Тайланд: Бадамлянхуа цэцгийн дэлбээ идэх

Буддын шашны номлол ёсоор өвдөлтгүй, хүндрэлгүй төрөхийг хүсвэл эмэгтэйчүүдийг бадамлянхуа цэцгийн дэлбээ идэхийг тэд зөвлөдөг байна. Энэ нь хүүхэд яг л цэцэг дэлбээлэх мэт өвдөлтгүй, амар амгалан төрөхийн билэгдэл ажээ.
16. Солонгос: Кимбабын голын зүсмийг идэх

Кимбабын голын зүсэм нь хамгийн нарийн хийцтэй байдгийг бид сайн мэднэ. Тэгвэл солонгосчууд энэхүү зүсмийг идэх нь хүүхдийг царай төрх сайтай, үзэсгэлэнтэй төрөхийн билэгдэл гэж үздэг байна. Түүнчлэн тэд бие давхар байх үедээ маш сайн хооллож, биеэ анхаарахыг ихээр чухалчилдаг.
Өөр ямар соёлд бие давхар үедээ хийхийг xориглодог эсвэл хийх нь зүйтэй гэж үздэг ямар заншил байдаг вэ? Таны хувьд жирэмсэн байх үедээ энэ төрлийн итгэл үнэмшлийг дагадаг уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.







