Бидний үзэх дуртай “Shaolin Soccer” киноны од, жүжигчин Ng Man Tat 70 насандаа хорт хавдрын улмаас таалал төгсчээ

0

Хонг Конгийн ахмад жүжигчин Нг Ман Тат элэгний хорт хавдрын улмаас Хонг Конгийн “Union” эмнэлэгт нaс бaржээ. Тэрээр 70 настай байсан талаар “The Standard” эх сурвалж мэдээлсэн байна.

Хятадын Фужиан мужид 1951 онд төрсөн тэрээр Хонг Конг улсад 19 насандаа жүжигчний карьераа эхлүүлж байв. Харин 1975 онд инээдмийн кинонд дүр бүтээж, дэлгэцийн урлагт албан ёсоор хөл тавьж байжээ.

Саяхан Стефен Чоу дэлгэцийн бүтээлд хамтдаа дүр бүтээж байсан хамтрагч Нг Ман Татыг таалал төгссөн талаарх харамсалтай мэдээг хүлээж авсан талаараа ийн хэлсэн байна:

“Тэр маш амархан энэ өвчнийг туссан. Найз минь хэтэрхий эрт биднийг орхилоо. Би түүнтэй олон жилийн турш сайхан нөхөрлөсөн. Энэ мэдээг сонсоод, одоог хүртэл итгэж чадахгүй нь…”

Тэд хамтдаа 2000-аад оныг хүртэл буюу 1980-аад оноос хойш 20 гаруй дэлгэцийн бүтээлд тоглоцгоожээ. Тухайлбал “Justice My Foot”, “Lawyer”, “Hail the Judge”, “A Chinese Odyssey” болон “Fight Back to School Franchise” гэх мэт Нг Ман Тат болон Стефен Чоу нарын хамтдаа дэлгэцэнд амилуулсан олон төрөл жанрын кинонуудыг дурдаад байвал дуусахгүй.

Hail the Judge

 

Fight Back to School

 

Shaolin Soccer

Түүнчлэн Нг Ман Тат 1991 онд “A Moment of Romance” кинонд бүтээсэн дүрээрээ “Hong Kong Film Awards”-аас шилдэг туслах дүрийн шагналыг хүртэж байв.

uglychuii / Twitter

Тэд хамгийн сүүлд 2001 онд тухайн цаг үедээ жинхэнэ хит болж байсан “Shaolin Soccer” кинонд хамтдаа тоглоцгоосон билээ. Энэхүү кино нь 2002 онд “Golden Bauhinia Awards” болон “Hong Kong Film Awards” наадмуудаас шилдэг найруулагч, шилдэг кино зэрэг шагналуудыг хүртэж байсан юм.

NME
13
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *