
Далайн гахай буюу дельфин хэмээх амьтныг хүнтэй их ойр дотно байдаг, далай тэнгисийн усанд аюулд орсон хүнийг авардаг гэдгээр нь хүмүүс их хайрладаг. Хорвоогийн хамгийн ухаалаг амьтдын эгнээнд нэрлэгддэг энэ амьтантай холбоотой нэгэн сонирхолтой явдал энэ оны 1-р сарын 11-нд Хавайн арлын усанд болсон байна. Хавайн Кона арлын орчим дахь далайн муурнуудын тоо толгойг судлах ажлын тэргүүлэх зэргийн мэргэжилтэн, мэргэжлийн шумбагч, усан доорх гэрэл зурагчин Келлер Ларос Keller Laros энэ гайхалтай үеийг бичлэгийг хийжээ.Далайн муурнуудыг харахаар шөнө усанд шумбасан шумбагчид руу нэгэн далайн хав дөхөн ирж, тэдний анхаарлыг татахаар шаргуу оролдсон байна. Шумбагчид түүнийг сониуч зандаа хөтлөгдсөндөө бус ямар нэгэн тусламж хүссэндээ ийнхүү аяглаж байгаа нэн түргэнээ ухаарч, илүү ойртон ажтал түүний цээжний сэрвээнд загасны уурга орооцолдсон байжээ. Хайр татам уг амьтан өөрийг нь энэ зүйлээс салгахыг хүмүүст бүрэн зөвшөөрч, өөрийгөө тэдэнд бүрэн даатгасан байна. Загасны уурга далайн гахайны амны орчмоос гарч ирсэн байсан ба цээжний сэрвээг маш чанга ороосон байснаар барахгүй сэлүүрийн зарим газар зүсэгдсэн байжээ. Ларос хэлэхдээ “Хэрвээ би уургыг татвал энэ нь түүнийг улам илүү гэмтээх байсан. Гэхдээ надад загасны уургыг огтолж, түүний сэрвээнээс салгах боломж байсан юм.” гэсэн байна. Ларос болон түүнтэй хамт байсан бусад шумбагчид хамтдаа загасны уургыг далайн гахайнаас бүрмөсөн салгаж, түүнийг эрх чөлөөтэй болгосноор тэр тэднээс холдон сэлж одсон гэнэ.

0

0

0

0

0

0

0

0

mastiphal25
2013/01/27 at 13:38
:) [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]
jerry-man
2013/01/27 at 14:20
sonirholtoi l yum bn
EXTENSA4630Z
2013/01/27 at 15:20
delpin ch uhaantai amitan shuu
mede0724
2013/01/27 at 22:40
dolphin gej bichdiin
Зочин
2013/01/28 at 00:01
ai medehgui degeed n buren salgaj chadsan yum boluudaa. nadaas law sergelen zagas baina.
Зочин
2013/01/28 at 00:21
sims 3 iin anhnii huwlbariig win 7 deer tawia ogooch adminaa pls
Зочин
2013/01/28 at 01:57
dolphin ymar uhaantai amitan yum be
Зочин
2013/01/28 at 23:28
zovhon saturkiig ni salgaj delfinii hodolgooniig choloootei bolgoson, harin degeeg avch chadaagui, degee delfind uldsen gej baina daa.
Зочин
2013/01/29 at 01:09
хүн төрлөхтөн ийм л зүйлийг хийх хэрэгтэй шт :) үнэхээр бахархаж байна… амьтан хүртэл ийм ухаантай байна шт :)
mood2o
2013/01/29 at 15:25
bolj de
zalhuugar_1126
2013/01/30 at 17:15
ashgu de
Зочин
2013/01/31 at 20:17
амьтан хүртэл ийм бхад энэ үхжийсийн хэдн 76н т1 юмийг хараад бграй
Зочин
2013/02/02 at 14:22
wow bi booop uyarchihlaa [email protected] ruu opoood ireerei 16 tai
Monkhoo_619
2013/02/23 at 19:53
aa mdq
6yM644
2013/03/25 at 02:29
thhh