“Титаник”-ийн ослын жинхэнэ шалтгаанууд: Усан онгоцны ослын талаарх хэд хэдэн хувилбар байдаг ажээ

0

Мөсөн уулыг хэн ч үгүйсгээгүй, өөр бусад шалтгаан байсан эсэхийг л гарган ирж байна. 1912 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Титаник мөсөн уултай мөргөлдөн далайн гүн рүү живсэн гэдэг. Энэ усан онгоцны ослын хэд хэдэн хувилбар байдгаас танд танилцуулж байна.

delfi.lt

Гал түймэр

Дөнгөж замд гарсны дараахан нь онгоцны булангийн хэсэгт түймэр гарчээ. Галыг унтраах гэж оролдсон ч галын дөлийг багасгаж чадаагүй тул төмөр халуун галд уярч эхэлжээ. Гал гараагүй бол мөсөн уул усан онгоцны биед ховил төдийхөн л гаргах байж. Ийм нөхцөлд ямар нэгэн аюулгүйгээр аяллаа цааш үргэлжлүүлэхээр байв.

hi-news.ru

 

Далд хуйвалдаан

Титаникт ихрийн өрөөсөн Олимпик усан онгоц байсан юм. Даанч бүтэлгүй усан онгоц хэмээгдэж байсан аж. Олимпикийг усанд тавихад далан мөргөж ямар нэгэн байдлаар гэмтээд байсан гэдэг. Үүнээс нь болоод уг онгоцыг хэн ч даатгалд авахыг хүсээгүй. Ингээд онгоцны эзэд Титаниктай байрыг нь сольжээ – өөрөөр хэлбэл алс холын замд Олимпик гарсан. Энэ удаад нэрээ өөрчилсөн тул чамлахааргүй мөнгөөр даатгуулж чадсан. Усан онгоц живсэн, эзэд нь даатгалын мөнгөө авахын зэрэгцээ ядаргаа болсон онгоцноосоо ч салж чадсан юм. Онц биш хувилбар л даа, гэхдээ нөгөө талаасаа бас шууд үгүйсгэхийн аргагүй хувилбар санагдана.

 

Өрсөлдөөн

1840 онд далай тэнгисийг хамгийн хурдан гаталсан усан онгоцонд “Атлантикийн хөx тууз” шагналыг олгодог байжээ. Уг шагналын эзэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө сурталчлах нь их, энэ аргаар илүү их түнш олох зорилготой. White Star Line компани уг шагналын эзэн болохын тулд Титаникийг замд гаргаж хурдны дээд хязгаараар явсаар мөсөн уулыг мөргөжээ.

nat-geo.ru

 

Тoрпедо

Энэ хувилбар хамгийн их эргэлзээтэй. Дэлхийн нэгдүгээр дaйн эхлэхээс хоёр жилийн өмнө германы усанд шумбагч онгоц далай тэнгисээр хэрэн хисэж байхдаа тавьсан нэг тoрпедо нь Титаникийг сөнөөcөн гэнэ. Ямар шаардлага байна аа? Британийн флот ямар ч найдваргүй, xүч чадалгүйг батлах гэсэн юм болов уу?

5-tv.ru

 

Алдаа

Дарвуулт онгоцны үед командыг эсрэгээр нь өгдөг байжээ, хэрвээ “баруун тийш залаад” гэж команд өгвөл хүрдийг зүүн тийш эргүүлэх ёстой. Тухайн үед онгоцны зохион байгуулалт ийм л байж. Уурын усан онгоц тэс өөр зарчмаар ажилладаг: баруун бол баруун тийш л гэсэн үг. Харин далайчид тэр үед буруу зөрүү ойлгох тохиолдолд их гарна, ялангуяа яарч сандарсан үед. Титаникийн ахмадын хоёр дахь туслагчийн ач Чарьлз Лайтоллер энэ тухай өөрийн номдоо бичсэн байдаг юм. Мөсөн уул харангуутаа команд өгсөн ч уг командыг сандарсандаа болоод буруу гүйцэтгэж шууд мөсөн уулыг чиглэн мөргөсөн. Командыг буруу гүйцэтгэснээ ухаарч чиглэлийг өөрчилсөн ч нэгэнт оройтжээ.

youtube.com

Дээрх хувилбаруудаас хамгийн сүүлчийнх нь үнэнд илүү ойр юм уу даа. Уншигч та ямар бодолтой байна вэ?

5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *