
Гурван настай хүүхдүүдийн хийж чаддаг зүйлс юу вэ? Тэдний олонх нь гутлаа яаж үдэхийг ч мэдэхгүй. Энэ насны хүүхдийг давалгаан дээр гулгагч хавтан бариад далайн эрэг рүү зүглэхийг харсан хүн түүнийг давалгаан дунд хөвөх хавтан дээрээ тэнцвэрээ олон зогсож чадна гэж бодохгүй бизээ. Гэхдээ 3 настай Тристон Гэйли /Triston Gailey/ давалгаан дээр гулгагч хавтан дээрээ тун дажгүй тэнцвэрээ олон зогсож чадна. Төв Калифорний эрэгт том залуустай хамт гулгах жаалхүүгийн аав, идэвхтэй серфер Тодд Гэйли /Todd Gailey/ хүүгээ төрөлхийн гулгагч хэмээн бахархангуй өгүүлдэг. Тристон 2 настай байхдаа 6 настай эгчийнхээ хамт далайн эрэг дээр очихдоо дээр нь хэвтээд гулгадаг хавтан дээр анх тэнцвэрээ олон зогсож байжээ. Үүнийг харсан 35 настай аав нь хүүдээ хэвтэж гулгадаг тавцангийн оронд жинхэнэ серфингийн хавтан авч өгөхөөр шийдсэн байна.















