
Улс орны эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх салбар болсон Уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Discover Mongolia-2013 олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн энэ жил 11 дэх удаагаа 9 сарын 5, 6-ны турш амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

–Mobile office /Unified communication/
–Secure office /Device management/
–Google office /Google Apps for Business/
–Virtual office /Virtual Private Server/ шинэ үйлчилгээгээ танилцууллаа.




Мобиком Корпораци үндэсний хамгийн өргөн сүлжээ, дэд бүтцийг байгуулан үүрэн болон утасгүй суурин холбоо, олон улсын яриа, сансрын холбоо болон өргөн зурвасын интернэт, сүлжээний үйлчилгээг Монгол орон даяар тархан байршсан Оюутолгой, South Gobi Sands, MAK, ПетроЧайна зэрэг уул уурхайн салбарын тэргүүлэгч байгууллагуудад хүргэн, эрхэм таны “ ИТГЭЛТ ТҮНШ” байхыг зорин ажиллаж байна.







