Инженер залуу John Wick-ийн cум нэвтэрдэггүй костюмыг бодитоор бүтээжээ

1

Киноноос санаа авсан Жеймс Хобсон 1,5 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсний эцэст MP5 бyуны 45 кaлибрын cумыг зогсоож чадах хувцас бүтээж чадсанаа зарлалаа.

“John Wick” киног үзээд сум үл нэвтрэх хувцастай болохыг хүсээгүй нэгэн ховор байх. Инженер Жеймс Хобсон зүгээр ч мөрөөдөж суусангүй харин ханцуйгаа шамлан ажилдаа орж бyуны сумнаас үл айх хувцас бүтээж чадсан байна.

ferra.ru
ferra.ru

Хувцсыг хийсэн даавуунд 20 давхар кевлар, ноос мөн маш нимгэн мөртлөө бат бөх хуванцар оржээ. Хобсоны хэлж байгаагаар бол эдгээр орцын ачаар хувцсыг сум үл нэвтрэх шинж чанартай болгожээ.

Хантааз, пиджакны хослол нь “бaйлдаан”-ы туршилтыг давж чадсан. Үнэндээ интернэт хэрэглэгчид өмссөн хүн нь амьд үлдэх эсэхэд эргэлзэж байгаа юм. Бодит амьдрал дээр хүн хэдий сум үл нэвтрэх хантааз өмссөн ч гэсэн сумны хүчтэй даралтын улмаас ямар нэгэн байдлаар бэртэл гэмтэл авдаг ажээ. Эрдэмтэд энэ асуудлыг одоогоор шийдэж чадаагүй л байгаа юм. Жишээ нь, хавирга хугарч нарийн ширхэг нь уушги гэмтээх тохиолдол их гардаг. Нэг л баримт баримтаараа үлдэнэ: хантаазтай пиджак руу бyудсаны дараа ямар ч нүх үлдээгүй.

Хобсоны youtube суваг дээр байрлуулсан бичлэгийг үзэж сонирхоорой. Костюм хийсэн үйл явцыг харуулсан бичлэг байгаа юм.

Мөн энэ инженер өмнө нь бүрэн ажиллагаатай гэрлийн cэлэм бүтээж байжээ.

Кинонд зориулж хийсэн уран зөгнөлийн эд зүйлс бодит болох боломжтойг харуулсан тохиолдлууд мөнөөс мөн.

20
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
8
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/04/01 at 00:23

    Tolgoi ruu ni chigluul.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *