Уйтгартай, нэгэн хэвийн орчинд амьдрахаас залхаж, гэртээ эрс өөрчлөлт хийхээр шийдсэн 21 хүн

0

Бид заримдаа эрс өөрчлөлт хийхийг хүсдэг. Ийм шийдвэр гаргахдаа гадаад үзэмжиндээ ч өөрчлөлт хийхэд бэлэн. Харин зарим нэг нь (цөөнхөөс лав давсан) өнөөдрийн бидний нийтлэлийн эзэд шиг орон байрныхаа зохион байгуулалтыг зоригтой өөрчилж байна.

Сошиал сувгийн энгийн 20+ хэрэглэгчийг танд танилцуулж байна, гэхдээ тэд ажлаа түр хойш тавиад гэр орныхоо засал чимэглэл, дизайнд онцгой анхаарал тавьжээ.

5 жилийн туршид харилцаагаа үргэлжлүүлсэн орчноосоо гарахаар шийдсэн юм, ингээд хуучин найз залуутайгаа тохижуулсан өрөөгөө эрс өөрчиллөө. “Өмнөх” ба “Дараах” гэрэл зураг

© Alythuh / Twitter

 

Би нэг хэсэгтээ л гэрээсээ ажиллахаар болчихлоо гэж бодож байна

© daphenejtor / Reddit

 

Нэг байрлалаасаа гэрэл зураг дарах гэж их хичээсэн шүү. Бүгдийг өөрөө хийсэн, өөрийн гараар. Үр дүндээ сэтгэл хангалуун байна

© kaiki_eito / Twitter

 

Хүүхдийн өрөөний хоосон орон зайг ашиглахаар шийдсэн юм. Гурван охиндоо зориулаад ийм тохилог үүр барьж өглөө

© craftallday / Reddit

 

30 нас хүрч байж л мөрөөдлийнхөө торон хөшигтэй ортой боллоо

© mylilscrt / Reddit

 

Би өөрийгөө бүх өнгөнд дуртай гэдгийг эргэлзэхгүй хэлж чадна

© imkarlandthisweird / Reddit

 

Энэ бол бидний анхны байр, бидний тав тухтай үүр. Бидэнд илүү их дэр хэрэгтэй гэдгийг ойлгож байна л даа, гэхдээ энэ бол зөвхөн эхлэл шүү дээ

© Swimming-Pop6761 / Reddit

 

Миний хоёр жилийн хөдөлмөрийн үр дүн: дээврийн өөрчлөлт. “Өмнө нь” гэдэг гэрэл зургаа дарахаа даанч мартаж, уг нь энд шуудайтай элснүүд л байсан юм

© StealthyPancake89 / Reddit

 

Энэ миний дуртай кресло. Эргэн тойрны дизайныг би бүгдийг нь өөрөө хийсэн

© Dan0_Man0 / Reddit

 

Аавын минь зурж өгсөн ханын энэ зураг өрөөг улам дулаахан, тохитой болгож өгчээ. Ялангуяа шөнө хүүгээ хөхүүлж байхад ямар сайхан тухтай гээч

© labratcat / Reddit

 

Чердакны хог новшийг гаргаж хаяад ингээд янзалчихлаа. Оффистойгоо цуг оёдлын жижигхэн цехтэй боллоо гэхэд хилсдэхгүй дээ

© Floralmuckboots / Reddit

 

Миний шинэ тав тухтай булан

© peanutbuttercooki / Reddit

 

Хананд суулгасан байсан шкафыг янзлаад ор болгон хувиргалаа, гэхдээ доод хэсэгт нь юмаа хадгалдаг хэвээрээ шүү. Бас хажуудаа тавиур болон хайрцагнууд ч байрлуулж болохоор тавцан хийсэн

© G3tsPlastered4Alvng / Reddit

 

Олон хүнд энэ өнгө таатай санагдахгүй л дээ, гэхдээ миний хувьд бол хамгийн дуртай өнгө

© TellurousDrip / Reddit

 

Би засал чимэглэлийн дизайнд тийм ч сайн биш л дээ, гэхдээ гэрээсээ ажиллах нөхцлийг би өөртөө бий болгож чадсан

© Screeched / Reddit

 

Миний диваажинд тавтай морилно уу! Энэ өрөөг тохижуулахад аав минь тусалсан. Үнэхээр гоё болсон шүү. Дуу бичлэгийн студийн үүрэг гүйцэтгэхээс гадна тоглоомын студи ч болно гээч.

© Crypthomie / Reddit

 

Өрөөнийхөө зохион байгуулалтыг өөрчлөх шийдвэр зөв байжээ. Суралцах боломжийг бүрдүүлэхээс гадна тайван амрах нөхцлийг бүрдүүлж чадлаа

© California_Heaven / Reddit

 

Гар хийцийн “амьд” ханатай тагт илүү тав тухтай болсон юм шиг санагдаж байна

© L-trautout / Reddit

 

Миний гал тогоо их жижигхэн, тиймээс том өрөөнийхөө нэг буланд хэмнэлттэй кофены газар нээсэн

© HAppyTrees187 / Reddit

 

Захиалсан байсан бүтээлэг нэгэнт ирснээс хойш миний цонхны булан бэлэн боллоо! Цонхны тавцанг энэ жил зассан, харин номын тавиуруудыг өнгөрсөн жил хийсэн юм

© chashank / Reddit

 

Найз залуутайгаа нийлж унтлагын өрөөгөө заслаа. Нохойд минь уншлагын булан илүү их таалагдаж байгаа бололтой

© wolfinsheeps / Reddit

Танд дизайны ямар нэгэн санаа оноо байна уу? Та өөрийнхөө гэрийг тохижуулахдаа тэр санаагаа хэрэгжүүлэх гэж байна уу?

10
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *