Хадгалах хугацаа нь аль хэдийн дууссан гэмээр дэлхийн хамгийн эртний 11 хүнсний бүтээгдэхүүн

0

Зарим нэг жор болон хоол хэдэн зуун жил, тэр бүү хэл хэдэн мянган жилээр үе дамжин уламжлагдаж ирсэн байдаг. Гэхдээ бидний эртний өвөг дээдэс чухам юу ууж, идэж байсныг яг таг тодорхойлоход амаргүй. Археологичид үнэ цэнэтэй олдворыг олж нээгээгүй байсан сан бол эдгээр баримтууд нууц хэвээр л үлдэх байсан юм. Археологичид зөвхөн эртний эд зүйлс, барилга байгууламж, булш судлаад зогсохгүй мөн олон зуун жилийн туршид азаар сайхнаараа хадгалагдаж үлдсэн хоол хүнсийг ч судалж үздэг. Эдгээр хоол хүнсийг судалснаар эртний хүмүүс чухам юу ууж, идэж байсныг олж мэдэж чадна.

Та бүхнийг хоолны багахан аялалд гарахыг урьж байна. Аяллын явцад та маш эртний үүсэл гаралтай хоол хүнстэй танилцана.

Та бүхний өмнө хамгийн эртний талхны зүсэм байна. Талхны нас 14,000 жил

cashmanbc

 

Иорданиас олдсон хамгийн эртний талхны цех. Эндээс л эртний настай талхыг олжээ

Аретас_the_17th

Археологийн эрдэмтэд анхны талхыг 10,000 жилийн тэртээгээс барьж эхэлсэн гэж үздэг. Шинэ нээлт түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж өгчээ. Талхыг хийсэн гурил олон төрлөөс бүрдсэн байсан гэдэг – зэрлэг буудай болон зэгсний үндэс. Мөн археологичид арвай, овьёосны агууламж илрүүлжээ. Тэр үед хүмүүс чадварлаг тогооч нар байсныг үүгээр нотлох бөгөөд нэг хоолонд хэд хэдэн орц хийж баяжуулж иддэг байсан нь батлагдана.

 

Шпайерийн дарс Пфальцын түүхийн музейд хадгалагддаг, 1700 настай дарс

hmpspeyer

Сайхнаараа хадгалагдаж үлдсэн энэ дарсыг 1867 онд ромын нэгэн булшнаас олжээ. Энэ урт хугацаанд яаж бүтнээрээ хадгалагдаж үлдсэн нь сонирхол татна. Шилэн савыг битүү тагаар бус лааны тосоор битүүлсэн байсны ачаар шингэнийг муудаж хөгцрүүлээгүй байх гэж эрдэмтэд дүгнэжээ.

 

Археологичид Египетийн булшнаас 3200 жилийн настай бяслаг олжээ

halfs2010

Бяслагийг хонь, ямааны сүүгээр хийсэн болохыг эрдэмтэд тогтоосон бөгөөд уг олдвороос өмнө Эртний Египетэд ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байсан тухай мэдээлэл огт байгаагүй ажээ.

 

Хятадын археологичид хүрэл саванд хийсэн 2400 жилийн настай ясны шөл олжээ

Daily Mail

Хүчиллэг орчноосоо болоод шөл ногоон өнгөтэй болон өөрчлөгдсөн, гэхдээ шингэн байдлаа алдаагүй, харин яс нь шөлнийхөө дээгүүр хөвж байсан гэдэг.

 

2000 жилийн настай намгийн бяслаг

Fuckoff555 / Bazonka

Модон саванд хийсэн цөцгийн тосыг намгархаг газраас олжээ. Эртний хүмүүс үлдэгдэл хүнсээ модон саванд хийж хадгалдаг байсан гэдэг.

 

Балтын тэнгист 200 жил хэвтсэн оргилуун дарс

Alex Dawson / DagObah

 

Антарктидийн жимсний бялуу 106 жилийн настай. Бараг шинээрээ хадгалагдан үлджээ

InspireExplore

Хойд Антарктикийн Адэр хошуунд эзэнгүй хаягдсан урцнаас олдсон амттан. Цаасанд ороож төмөр хайрцагт хийсэн байсан бялуу хэдэн зуун жил тавиур дээр хэвтжээ.

 

Дэлхий дээрх хамгийн олон жил хадгалагдсан хатаасан мах – 113 жилийн настай

Stinkydadman

1902 онд Бага Гуолтни гэх нэртэй цагдаа махыг борцолжээ. Тэрээр Лондонд хэд хэдэн махны үйлдвэртэй нэгэн байв.

 

121 жил хадгалагдсан шоколад

Weird History Facts & Vintage Photography

Төмөр хайрцагт өөрийн цаасан боолттой хадгалагдаж үлдсэн байсан гэдэг. 1900 онд хатан хаан Виктория Британийн цэрэг эрст зориулан захилгаар хийлгэсэн шоколад гэж үздэг.

 

Хятадад 4000 жилийн настай гоймон олжээ

xindigothoughtsx

Газрын гадаргуугаас 3 метрийн гүнд хадгалагдсан тул өнөөг хүртэл сайхнаараа үлджээ. Эртний гоймонг судалж үзэхэд шар болон хар будааны орцтой болох нь тогтоогдсон байна.

 

2000 жилийн настай талхыг Помпейн тууриас олсон байна

Sanetosane

Эндээс та бүхэн бидний тавганд ирэхээс өмнө тэс өөрөөр харагддаг хоол хүнсийг сонирхон үзээрэй.

35
ГайхмаарГайхмаар
25
БахархмаарБахархмаар
11
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *