
Бид өдөр болгон хоол хийхдээ төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн болон амтлагчууд ашигладаг. Эдгээр орцууд бидний гал тогоонд ирэхээсээ өмнө чухам ямар харагдаж байсан бол гэж огт бодож байсангүй. Бодож үзэх л хэрэгтэй. Яагаад гэхээр бас л сонирхолтой дүр зураг гарч ирнэ. Жишээ хэлэхэд, куркумаг шар цэцгийн үндсээс гаргаж авдаг, харин маркуйигийн дэлбээ буюу цагаан гаа нь дэлхий дээр хамгийн этгээд хачин цэцэгт ч тооцогдож болох талтай. Сонин байгаа биз? Бидний тавганд байгаа цагаан гаа нэг л уйтгартай харагддаг биз дээ?
Та бүхэндээ түгээмэл хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүнийг анхны буюу байгалийнх нь дүр төрхөөр нь танилцуулахаар бэлдлээ.
Фейхоа

Бразилд 1815 онд олдсон. 75 жилийн дараа л Европт орж иржээ.
Анар

Анарын мод бүтэн жилийн турш үр жимсээр өөрийгөө чимэглэдэг. Тийм учраас жилдээ хэд хэдэн удаа ургац хурааж авах боломжтой байдаг ажээ.
Сармис

Хачирхалтай нь, тэр болгон хоолондоо сармис хийх гээд байдаггүй. Жишээ нь, Японд гэхэд л сармисыг зөвхөн эмийн зорилгоор л ашигладаг байна.
Куркума

Дундад зууны үеийн Арабын худалдаачид куркумаг Энэтхэгийн шафран гэж нэрлэдэг байсан түүхтэй. Уг амтлагчийг илүү үнэ хүргэж зарахын тулд л тэр, учир нь шафран маш өндрөөр үнэлэгддэг юм. 1 килограмм шафран гаргаж авахын тулд ойролцоогоор 150-200 мянган цэцэг боловсруулах хэрэгтэй болдог ажээ.
Гич

Канад, Балба улсууд нь гичний үйлдвэрээрээ дэлхийд толгой цохино.
Маракуйя

Өмнөд Америк болон Африкийн уугуул иргэд маракуйн шүүсийг халуун буулгах цэвэр байгалийн гаралтай эм болгон ашигладаг ажээ.
Спаржа

Спаржаг анх Грект ойролцоогоор 2500 жилийн тэртээ тариалж эхэлжээ.
Шар будаа

Ойролцоогоор МЭӨ III зуун жилээс эхлэн тариалж эхэлсэн байж болзошгүй баримт олдсон байдаг. Одоогийн Монгол болон Хятадын газар нутгуудад тариалж байжээ.
Киноа

Киноа – нэгэн төрлийн будаа бөгөөд өөртөө маш их хэмжээний уураг агуулдаг. Самрын амт, үнэртэй.
Макадами самар

Хүний эрүүл мэндэд нэн тустай, гэхдээ амьтанд нэн аюултай.
Нут

Эртний Грек болон Ромд хамгийн чухал хүнсний бүтээгдэхүүн байжээ.
Нори усны замаг

Хатаасан нориг хоёр хүртэл жил хадгалж болно. Энэ хугацаанд өөрийн шим тэжээлээ огт алддаггүй ажээ.
Пекан самар

Шоколад, ванилийн зөөлөн амтай гайхалтай самар. Энэ л самрыг хоолны салбарт өндрөөр үнэлдэг байна.
Хар гоньд

Эртний Египтэд гоньдыг амтлагч байдлаар биш харин муми хийхэд өргөн ашигладаг байжээ.
Цагаан гаа

Цагаан гаа нь Энэтхэгээс гаралтай. Харамсалтай нь одоо зэрлэгээрээ ургадаг цагаан гаа гэж байхгүй болжээ. Тиймээс эрдэмтэд цагаан гааг нэн эрт дээр үеэс гаршуулан тариалж эхэлсэн гэж үздэг байна.
Агар-агар

Агар-агар – ургамлын гаралтай цардуул/желатин. Махны гаралтай цардуулын оронд ашиглах боломжтой.
Анис/дайлю

Нэн эртний хоол амтлагчид багтах хүнс юм. Архелогчид чулуун зэвсгийн үеийн суурин газарт малтлаг хийж байхдаа уг амтлагчийн үрийг олж байжээ.
Эндээс та бүхэн дэлгүүрийн лангуун дээр ирэхдээ маш урт удаан замыг туулсан хүнсний бүтээгдэхүүнийг сонирхож болно.







