Хойд Солонгосын жирийн ард иргэд хэрхэн амьдардаг вэ? Дэлхийн хамгийн хаалттай улсын орон байрыг харуулсан 16 гэрэл зураг

4

Хойд Солонгосын дундаж амьдралтай хүн яаж амьдардгийг хармаар байна уу? Амаргүй хэрэг л дээ. Тус улсын хилээр нэвтэрч орж чадвал ажлынхаа талыг хийлээ гэсэн үг, цаана нь бас хүнд даваа бий – төлөвлөгөөнд тусгагдсан чиглэлээс хазайна гэвэл үнэхээр бүтэхгүй. Тус улсын ард иргэд нь ч гаднын хүмүүстэй шууд харилцаанд орох нь ховор.

Кэсон хотын гурван давхар орон сууцны барилга ингэж харагдана. Үүдэн дээр жижүүр суух бөгөөд байраар орж, гарч байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг хянах үүрэг хүлээнэ

Хаалттай, нуусан болгон улам их сонирхол татдаг ёстой. Пхеньян дүүргийн үлгэр жишээч биш харин ердийн хүний амьдрал.

Байр нэг иймэрхүү: 1 кв.м-ээс ихгүй үүдний хэсэг.

Цаашлаад зочны болон унтлагын өрөөнд орж болно. Зарим нэг байрууд нь тусдаа гал тогооны өрөөтэй. Тавилгын хувьд маш цомхон буюу цөөхөн, зарим айлуудад бүр тавилга ч байхгүй.

Айл болгонд байх ёстой зүйл: Их удирдагчийн хөрөг зураг, одоогийн төрийн тэргүүний хөрөг зургийг заавал залсан байх ёстой

Боломжийн ажил төрөлтэй айл хөргөгч, зурагт бас буйдантай байдаг. Байнга цахилгаан тасалдах тул тэр болгон төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл ашиглахад ихэд төвөгтэй ажээ.

Цахилгаан хэрэгслээ хамгаалахын тулд байранд амьдардаг ч гэсэн хүмүүс нарны зай хураагаар ашигладаг ажээ. Цонхноосоо дvvжилж зайгаа цэнэглэдэг уламжлал энд нэгэнт тогтсон.

Эндхийн ихэнх зурагт кинескоптой.

Хойд Солонгосын оршин суугчид орон дээр эсвэл шалны халаалттай бол гудас дэвсэж газар унтдаг.

Байнга халуун устай байхын тулд солонгосчууд бойлер ашигладаг. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гэж ваннаа байнга усаар дүүрэн байлгана. Энэ нь ус байнга тасардагтай холбоотой ажээ.

Бидний хувьд тэр болгон таараад байдаггүй суултуур.

Та Хойд Солонгосын талаар өөр сонирхолтой мэдээлэл мэддэг бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

225
ХарамсалтайХарамсалтай
34
ТэнэглэлТэнэглэл
24
Ха ХаХа Ха
23
ХөөрхөнХөөрхөн
22
БурууБуруу
16
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Иргэн

    2023/03/13 at 14:04

    Ийм суултуурыг Японд ч үзэж болно. Хүн гайхаад байхаар зүйл огт биш л дээ. Цэдэр үү бохир уу гэдэг нь л чухал болохоос биш суултуурын хэлбэр дүрс чухал бишээ. Муур цагаан байна уу хар байна уу хамаагүй, харин хулгана л барьдаг байх хэрэгтэй гэдэг үгийг санаарай

  2. Зочин

    2023/03/14 at 09:43

    Өө, гайхалтай. Юун ядуу дорой байхав. Соц эриний Монголчуудаас 100 хувь илүү дэвшилттэй амьдарч байна. Эд ядаж л тохитой байртай юм. Соц үеийн Монголчууд бол 90 хувь нь гэрт байсан. Доторх тавилга бараг ижил байсан даа. Эд маш цэвэрхэн суудаг юм байна. Монголчуудад зурагт, хөргөгч бол зүүд мөрөөдөл байсан. Тэртэй тэргүй дийлэнхэд нь цахилгаан хангамж байхгүй. 92 оныг гартал дэн, лаатай л зууралдаж байсан. Жирийн Монгол айлд Чойбалсан эсвэл Сүхбаатарын хөрөг, хэдэн жааз зураг, хэдэн авдар, чемодан, гал тогооны хэсэг, 2 төмөр ор, ширээ, номын сан хувцасны ганц босоо шүүгээ, сандлууд, зуух, дөрөлж, зуухны өр, усны сав, гоожуур ингээл гүйцээ. Гэрийн талбай 27 квадрат метр, хүн амьдрах сул зай 10 хүрэхгүй квадрат метр байсан.

  3. Уншигч

    2023/03/14 at 14:29

    ямартайч гал түлэхгүй гадаа нойлд орохгүй биднээс дээр бна бас элдэвийн тавилга гээч зай эзэлсэн новшгүй ёстой минимал амьдрал бна

  4. zochin

    2023/03/15 at 06:47

    Tseverhen eruul orchind amidarch bna.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *