Атаархмаар ч юм шиг эсвэл гайхмаар ч юм шиг санагдах, Канадчуудын бодит амьдралыг харуулсан 20+ гэрэл зураг

0

Та магадгүй Канадчуудын эелдэг даруу зангийн тухай сонсож л байсан байх. Өөр улсаас ирсэн хүмүүс ихэд гайхацгаадаг юм: Канадад sorry (“уучлаарай”) гэдэг үг – өдөр тутмын амьдралд хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг ажээ. Мэдээж бас агч модны алдартай сиропгүйгээр энэ улсыг төсөөлөхгүй. Агч модны чипс, агч модоор амталж шарсан гахайн мах, агч модны амттай талх байдаг гэвэл ямар сонсогдож байна вэ?

Канад – дэлхийн хамгийн тав тухтай бас зочломтгой улсаар нэр дэвшиж болно гэдгийг батлах гэрэл зургуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.

Утасгүй интернет ямар ч доголдолгүй ажиллаж байсан юм, өөрөөр хэлбэл муурнууд хиймэл дагуулын таваг бага ч гэсэн бүлээн байгааг олж мэдэхээс өмнө л дөө

© Tippen22 / Twitter

 

Өчигдөр орой машиндаа аягатай кофегоо мартаад орхижээ. Та Канадад ирэх хэвээрээ юу?

© ugleeoak / Twitter

 

Таны нүд таныг хуураагүй ээ: энэ бол Lamborghini, дээвэр дээрээ хоёр гацуур мод аччихсан явна

© KellyHrudey / Twitter

 

Урьд хожид үзэж харж байгаагүй хамгийн сайхан өнгөнүүд

© Majid_aj92 / Twitter

 

Зурагт захиалаад өөрөө Зул сарын баяраар яваад өгсөн юм. Өнөөдөр эргэж ирээд хартал хаалган дээр ганцаараа намайг хүлээж л байна. Хүний хөлийн мөрийг харахад олны нүдэн дээр 2 хоносон байна шүү

© MikeCDN / Pikabu

 

Канадын юм болгон эелдэг гэж битгий бодоорой! Канадын галуунд бүү ойрт, хэтэрхий ойртвол уур хилэнгээ гаргаж мэднэ!

© ThatEricAlper / Twitter

 

Мойзи голд үүссэн өөгүй тойрог

© Naththecurious / Reddit

 

Хэрвээ та Канадад газардаад өөрийгөө канадчуудаас өөрөөр харагдаад байгааг ойлгосон бол онгоцны буудал дээрх эмэгтэйчүүдийн бие засах газар танд аминд орно

© zangolatte / Reddit

 

Зул сарын баярын автобус

© mahyarsaeedi / Reddit

 

Хашааны гадаа явж байгаатай өнөөдөр таарсан юм. Би Кокуитламд амьдардаг хүн л дээ

© mahyarsaeedi / Reddit

 

Өглөөний мэнд, Альберта!

© CstSmith / Twitter

 

Энэ гудамжаар дээш өгсөж гарахын тулд 25 минут зарцуулсан даа, хөөрхий

© RANDVR / Reddit

 

Урьд шөнө миний машинд хэн нэгэн оржээ, би хаалгыг нь түгжихээ мартсан байна лээ

© gatatthewall / Reddit

Надаас авсан 5 доллар танд их таалагдсан гэж найдаж байна. Харин надад таны үлдээсэн AirPods чинь их таалагдсан шүү.

 

Сурагч хүү сургууль дээрээ унасан шүдээ гээчихжээ. Орлогч захирал шүдний дагинад захидал бичиж хүүд туслахаар шийдсэн байна

© shandeemay1 / Twitter

 

Тийм ээ, энэ пума машины дээвэр дээр гараад суусан байна

© sophiaphotos / Twitter

 

Агч модны амтаар амталсан бекон нь агч модны навчны хэлбэртэй

© trudicastle / Twitter

 

Өчигдөр ёстой канадын супер нөхцөл байдалтай танилцлаа. Галуунууд явган хүний гарцаар гарч байгаатай таарсан. Тэднийг зам хөндлөн гаргах гэж бүгд зогссон шүү

© kguenett / Reddit

 

Ванкуверээс ирсэн зураач байгалийн баримал хийж байгааг харж бүтэн өдрийг ойд өнгөрөөлөө

© HarrisonMooney / Twitter

 

Өнөө өглөө манай тагтан дээр түр саатсан юм

© rainwalkman / Reddit

 

Канадын лааны тосон музей үзлээ. Тэд түүнийг бодит Бейонсе гэж бодоод байх шиг байна. Миний зүрх сэтгэл шархлах шиг л боллоо

© winklahh / Twitter

 

Канадад хөлдөж үxмээр хүйтэн ч байдаг, бас хайлж урсмаар халуун ч болдог

© muffyman_ / Reddit

Канадын юу нь танд хамгийн их таалагддаг вэ?

8
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Nyamaa Nyamka

    Nyamaa Nyamka

    2022/01/28 at 08:18

    heveeree

  2. Bayaraa Sukhbat

    Bayaraa Sukhbat

    2022/01/28 at 10:42

    Оюу толгойн баялгаар хөгшдийнхөө тэтгэврийг өгдөг газар…

  3. Анужин Мөнхжаргал

    Анужин Мөнхжаргал

    2022/01/28 at 10:44

    Хэвээрээ2

  4. Indra Indra

    Indra Indra

    2022/01/28 at 15:16

    sogtu gada honcih ym bol osgoj uhh ym bnld😆

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *