Таны арьсыг хурдан хөгшрөхөд хүргэдэг өдөр тутмын 6 буруу дадал

0

Өдөр тутмын арьс арчилгаандаа асар их мөнгө зарцуулж байгаа ч үр дүнд төдийлөн хүрэхгүй байна уу? Хэрэв тийм бол та өдөр тутамдаа хүмүүсийн нийтлэг гаргадаг арьс хөгшрөлтөд хүргэдэг дараах алдаануудыг гаргадаг юм биш биз? Манай сайт уншигч танд хүмүүсийн нийтлэг гаргадаг боловч хялбархан засах боломжтой арьс хөгшрөлтийг хурдасгадаг 6 дадлыг танилцуулж байна.

1. Чанасан кофе хэт их уух

© Unsplash.com

Кофегүй өдрийг төсөөлөх нь зарим нэгний хувьд боломжгүй мэт зүйл боловч хэт их чанасан кофе уух нь арьсыг хурдан хөгшрөхөд хүргэх шалтгаан болдог ажээ. Учир нь кофе их ууснаар шээc ялгаралт нэмэгдэж, бие дэх усны хэмжээ багасдаг тул арьсанд үрчлээс суух магадлалыг нэмэгдүүлдэг байна. Иймээс хэрэв та өдөрт тутамдаа кофе чанаж ууж дадсан бол кофегоо кофейны агууламж багатай кофегоор сольж хэрэглэхийг зөвлөж байна.

 

2. Нүдээ их нухдаг

© Shutterstock.com, © Shutterstock.com

Удаан хугацаагаар сууж ажилладаг хүмүүс нүдээ нухаж алжаалаа багахан тайлж байдаг ч урт хугацаандаа энэ үйлдэл нь нүд орчмын арьсыг сулруулж, үрчлээс суулгах, нүд улайлтад хүргэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг ажээ.

 

3. Доош харж унтах

© Shutterstock.com, © Shutterstock.com

Олон хүмүүс доош харж унтах үедээ хамгийн тухтай амарч чаддаг гэх нь бий. Гэвч доош харж унтах нь нүүрний арьсыг дэртэй шууд харилцан үйлчлэлд оруулж, үрчлээс үүсэх шалтгаан болдог байна.

 

4. Нарнаас хамгаалах тосны оронд нүүр будалт хийдэг байх

© Shutterstock.com, © Shutterstock.com

Сүүлийн үеийн нүүр будалтын олон бүтээгдэхүүнүүдэд нарны хэт ягаан туяанаас хамгаалах орц агуулагдах болсон боловч таны арьсыг нарнаас бүрэн хамгаалж чадахгүй ажээ. Нарны хэт ягаан туяа нь арьс хөгшрөлтөд асар ихээр нөлөөлж, нөсөө толбо үүсгэж, үрчлээс суух үндсэн шалтгаан болдог. Иймээс наранд гарахын өмнө нүүрээ будах бус нарнаас хамгаалах тос түрхэж хэвшээрэй.

 

5. Хатуу саван хэрэглэх

© Unsplash.com © Unsplash.com

Хатуу саван магадгүй угаалгын өрөөнд тань өвөрмөц өнгө төрх нэмдэг байж болох хэдий ч арьсанд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй ажээ. Хатуу саванд арьсны тослогийг арилгаж, арьсыг хуурайшуулж гэмтээх магадлалтай олон орц агуулагддаг тул зөөлөн цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд хэрэглэж арьсаа хамгаалаарай.

 

6. Уруулаа долоох

© Shutterstock.com, © Shutterstock.com

Уруулаа долоох нь хоромхон зуурт таны уруулыг чийгшүүлж буй мэт мэдрэмжийг төрүүлэх ч урт хугацаанд уруул орчмын арьсыг хуурайшуулж, хагарах шалтгаан болдог байна. Тиймээс хуурайшсан уруулаа долоож чийгшүүлдэг зуршлаасаа татгалзаж, уруулны бальзам хэрэглэж хэвшээрэй.

Таны хувьд дээрх алдаануудыг гаргадаг уу?

12
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. И. Ган-Очир

    И. Ган-Очир

    2022/01/28 at 02:17

    Nyam Dulam

  2. Энхүжин Жамсран

    Энхүжин Жамсран

    2022/01/28 at 02:39

    Зөө зөөз бүгдийг нь ягштал хийдэг л гэнэ шүү хи хи хи .яавч дээш харж унтаж чаддаггүй юм хи хи

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *