Газар сайгүй явагчийн шинэ төрөл Дуал-террайн тээврийн хэрэгсэл

0

Газар сайгүй явагчийн шинэ төрөл Дуал-террайн тээврийн хэрэгсэлҮйл ажиллагаа болон хэв маягийн хувьд шинэчлэлт хийхийг гол зорилгоо болгодог Би Пи Жи Уэркс /BPG Werks/ компани хүчний спорт сонирхдог, эрч хүчтэй, эр зоригтой залууст зориулан DTV Shredder /Dual-Terrain Vehicle/ нэртэй машиныг зохион бүтээжээ. Хавтантай дугуйт тэшүүр, тийрэлтэт цана, газар сайгүй явагч тээврийн хэрэгслийн “эрлийз” болсон энэхүү машин нь 48 км/цаг хүртэл хурдлах чадалтай. 90,7 кг жинтэй DTV Shredder-ийг эвхээд дундаж хэмжээ бүхий ачааны машин дээр ачиж тээвэрлэх боломжтой юм. Энэхүү тээврийн хэрэгслийг бүтээх төсөл 2009 оноос эхэлсэн ба энэ жилийн эхээр 3999 долларын үнээр үнэлэгдэн худалдаанд гарчээ. Энэ шинэ, гайхалтай төмөр хөлөг Дубайн ханхүүгийн анхаарлыг ч татсан ба тэрээр саяхан хоёр DTV Shredder захиалсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *