Эдгээр 5 өвчнийг нимбэгийн шүүсээр бүрэн эмчилж болно. Үнэтэй эм тариа хэрэглэх ямар ч шаардлагагүй!

2

Хүн бүр өглөө болгон өөрийн гэсэн дадал зуршилтай байдаг. Зарим нь угаалгын өрөө ордог байхад, нэг хэсэг нь цай эсвэл кофе уудаг. Бидний өглөө ууж эсвэл идэж буй бүх зүйл эрч хүч бэлэглэж, тухайн өдөр идэвхтэй байхад тусалдаг. Нимбэгийн шүүс эрүүл мэндийн хэд хэдэн асуудлыг хэвийн болгоно, гэрийн нөхцөлд олон төрлийн өвчнийг эмчлэх энгийн бэлдмэл бөгөөд үнэтэй эм, бэлдмэл хэрэглэх ямар ч шаардлагагүй.

Бид та бүхэндээ нимбэгийн шүүс ууснаар таны эрүүл мэндэд үзүүлэх гайхалтай ач тусыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Арьсны асуудлыг шийдвэрлэнэ

Нимбэг нь байгалийн гаралтай үржлийн эсрэг үйлчилгээтэй тул бактериас бүрэн хамгаална. Арьсны асуудлууд болох наранд түлэгдэх, батга гарах, мөөгөнцрийн үрэвсэл гэх мэтээс арьсыг хамгаалах ач тустай.

Та эрүүл бас торгомсог арьстай болохыг тулд, энэхүү бяцхан жимсийг хэрэглэхэд л болно. Нимбэгийн шүүсийг өлөн ходоодон дээрээ ууж хэвшвэл, эрүүл арьстай болоход ямар ч асуудалгүй.

2. Бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлнэ

Нимбэг найрлагадаа исгэлэн хүчил  агуулдаг бөгөөд энэ нь бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлнэ. Усны дутагдалд орох болон стрессээс үүдэлтэй бөөрөнд чулуу үүсдэг бөгөөд олон сая хүн энэ асуудалтай нүүр тулгардаг. Хэрэв танд бас энэ асуудал байгаа бол, нимбэгийн шүүс ууж, уг асуудлыг тэр дор нь шийдвэрлээрэй.

3. Өндөр даралтыг бууруулна

Өндөр даралт болон сэтгэл зовнилын гол хүчин зүйлс бол өвчин эмгэг болон стресс байдаг. Ачаалал ихтэй ажиллах болон өдөр, шөнөгүй завгүй байх нь таны оюун санааг ядрааж, бие организмыг чилээдэг.

Цай эсвэл кофе хэсэг хугацаанд асуудлыг шийдэх боловч, донтуулдаг сөрөг талтай. Нөгөө талаасаа, хэрэв та нимбэгтэй ус эсвэл нимбэгийн шүүс өдөрт 1-2 удаа уух юм бол, гайхалтай үр дүнг өөрийн биеэр мэдэрнэ.

4. Үрэвслээс сэргийлнэ

Хэрэв таны биед үргэлж үрэвсэл явагдах эсвэл ходоод гэдэс, цээж чинь халуу шатаж байгаа юм шиг санагдвал, нимбэгийн шүүс уг асуудлыг шийдвэрлэхэд чинь танд тусална. Нимбэг найрлагадаа үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулдаг.

Та 1 ширхэг нимбэгийг 1 стакантай усанд сайтар шахаж, бага багаар уугаарай. Хэдхэн минутын дараа, дээр дурдсан зовиур арилах болно.

5. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ

Нимбэгийн шүүс бол хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, эрүүл байх хүчин зүйлээр хангагч юм. Хэрэв таны хоол боловсруулах үйл ажиллагаа доголдсон эсвэл юм идсэний дараа гэдэс чинь хийгээр дүүрдэг бол яг одооноос эхлэн нимбэгийн шүүс ууж, эхлээрэй.

Танд эрүүл энхийг хүсье!

9
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ч. Оюунаа

    Ч. Оюунаа

    2019/09/23 at 10:35

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *