Өвөр Монголд амьдардаг дэлхийн хамгийн өндөр эр болох Бао Си Шунь аав болжээ

0

Бао Си Шунь – малчин, Өвөр Монголд амьдардаг. 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тэрээр дэлхийн хамгийн өндөр хүнээр нэрлэгдсэн. Түүний өндөр 2,36 метр бөгөөд үүгээрээ Гиннесийн номд бичигдэх болсон хэмээн Feedytv-д дурджээ.

Си Шунь урьд нь сагсан бөмбөг тоглодог байсан бөгөөд удалгүй төрөлх Чифэн хотдоо очиж мал маллах болжээ. Түүний өндрийг мэдсэн олон компани хамтран ажиллах санал тавьсан гэдэг.

 

Хэт өндрөөсөө болоод Бао Си Шунь 56 нас хүртлээ эхнэр авч чадаагүй юм. Дэлхий даяар гэрлэх зар тавьж олон жил хань болох эмэгтэйгээ хайжээ.

feedytv

 

Дэлхийн хамгийн өндөр хүний хайр дурлалын түүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болж байсан нь саяхан. Тэрээр өөрөөсөө 30 насаар дүү 28 настай бүсгүйтэй ханилсан юм. Эхнэр нь түүнээс 70 см-аар намхан.

feedytv

Си Шуньд дурласан бүсгүй гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцолд оржээ, яагаад гэвэл насны зөрүү их байснаас гадна гадаад байдлын хувьд тэнгэр газар шиг байлаа. Ямартай ч хосууд нэг гэрт орж цугтаа амьдрах болсон юм.

feedytv

 

3 дугаар сарын 8-нд Хятадын сайт аз жаргалтай хосуудын хэд хэдэн гэрэл зургуудыг нийтэлжээ. Хосууд 10 дугаар сарын 2-нд эрүүл саруул хүүтэй болсон тухай сайтад мэдээлсэн байв.

feedytv

Бяцхан сахиусан тэнгэрийн өхөөрдмөөр царай – үнэнч хайрын үр дүнд мэндэллээ. Ээж нь бяцхан үрээ тэврээд өөрийн эрхгүй нулимс дуслуулсан гэдэг.

feedytv

Бао Си Шунь хүүгээ өөртэй нь адилхан өндөр болоосой гэж хүсэж байна, бас сагсан бөмбөг сонирхох хүү болох байх гэж найдаж байгаа ажээ.

Хайр – ямар ч насанд, хэнтэй ч, ямар ч өндөртэй хүнтэй учирна гэдгийг энэ түүх баталж байна. Та ч гэсэн битгий бууж өгөөрэй.

14
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *