Бидний өдөр тутмын амьдралд танил болсон зүйлсийг ирээдүйд орлох 10 шинэ бүтээл

0

Ердөө 20 жилийн өмнө хүн төрөлхтөн Bluetooth ашиглаж эхлэхдээ өөртөө ч итгэхгүй байсан гэдэг. Харин өдгөө ухаалаг утсаа төрөл бүрийн зүйлтэй, бүр талх шарагчтай хүртэл холбож хэрэглэх боломжтой болжээ. Төсөөлөхөд хэцүү ч гэсэн өөрөө өөрийгөө цэвэрлэдэг хувцас, хумс буддаг робот гэх мэт олон сонирхолтой зүйлс ирээдүйд бүтээгдэх биз ээ.

1. Өөрөө өөрийгөө цэвэрлэдэг хувцас

Ирээдүйд цэвэрлэгээний өдөр гэж үгүй болох магадлалтай ажээ. Австралийн нэгэн эрдэмтэн аль хэдийн өөрөө өөрийгөө цэвэрлэдэг материал бүтээсэн бөгөөд нано бүтэцтэй тул гэрэлд өөрөө өөрийгөө цэвэрлэх үйлдэл үзүүлдэг гэнэ. Иймээс нэг л өдөр цамцан дээр асгасан хоолны толбоо гэрэлд бариад л арилгах боломжтой болох нь ээ.

 

2. Өнгөө өөрчилж, цахилгаан үйлдвэрлэдэг цонх

Нарны эрчим хүч шингээгч материал ашиглаж эрдэмтэд нар хэт халж эхлэх үед өнгөө хувиргаж, барилга дотор хэт халахаас сэргийлж, агааржуулагчийн үүргийг давхар гүйцэтгэх боломжтой болсон гэдгийг эрдэмтэд мэдэгдээд буй билээ.

Түүнчлэн уг цонх нь шингээж авсан энергиэ цахилгаан болгон хувиргах чадамжтай аж.

 

3. Робот хөтөч нохой

Калифорнийн Их Сургуулийн судлаачдын бүтээсэн хөтөч робот нохой харааны бэрхшээлтэй хүнд хэрхэн тусалж чадахыг бэлхнээ харуулсан билээ. Жижиг роботод гүний камер суулгаж, мэдрэгч байршуулснаар робот нохой эзнийхээ аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой болж байжээ.

Энэ технологи нь өдгөө туршилтын шатандаа явж байгаа бөгөөд үсрэнгүй хөгжиж буй техникийн салбарт хөтөч робот нохой илүү олон чадварыг эзэмшиж гарч ирэх цаг удахгүй ирэх биз ээ.

 

4. Ухаалаг ор

Хэрэв та нойрны асуудалтай бол ухаалаг ор төгс шийдэл байх байсан биз ээ. Ухаалаг ор нь таны унтаж буй хугацааны мэдээллийг цуглуулж, гар утас руу тань мэдэгдэл болгон илгээхээс гадна таныг шөнийн турш тухтай амрах бүхий л нөхцлийг бүрдүүлж өгөх давуу талтай байх аж. Тухайлбал, матрасс нь байрлалаа өөрчилж, дулааныг тохируулж өөрт тань таатай байх бүхий л нөхцлөөр хангах боломжтой. Түүнчлэн ухаалаг ор нь орондоо телевиз үзэх боломжийг бүрдүүлсэн проектортой байх ажээ.

 

5. Сувилагчийн туслах робот

Сувилагчийн өдөр тутмын ажилд тусалж, өвчтөнүүдийг орноос босгох, биед нь илэрч буй шинж тэмдгүүдийг тодорхойлох зэрэг үйлдлийг гүйцэтгэдэг байх боломжтой. Энэ роботууд эмнэлгийн ажлыг ихээхэн хөнгөвчилж, цаг хэмнэх давуу талыг үүсгэх нь мэдээж.

 

6. Баркод уншдаг хаалга

Ирээдүйд авсан барааныхаа үнийг төлөхөөр дугаарлаж зогсдог цаг үе дуусгавар болох ажээ. Энэ асуудлыг баркод уншигч хаалганы тусламжтайгаар шийдэх боломжтой бөгөөд хаалгаар бараагаа авч гарах үед автоматаар барааны баркодыг уншиж, банкны тань данснаас мөнгө татах боломжийг мөн олгох гэнэ.

 

7. Бодит зүг чиг заагч

Өдгөө Google компани өөрийн үйлчилгээндээ зүг чиг заагч технологийг нэвтрүүлээд байгаа билээ. Тэгвэл ирээдүйд энэ үйлчилгээтэй ижил технологийг машины салхины шилэнд байршуулж өгснөөр жолооч машин жолоодож байхдаа барилгуудын нэр, замын чиглэл зэргийг харах бүрэн боломжтой болох ажээ.

 

8. Ухаалаг цоож

Гар утас зэрэг ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогддог ухаалаг цоож хэрэглээнд нэвтэрчихсэн зүйл боловч хүмүүс төдийлөн түгээмэл хэрэглэж хэвшээгүй байгаа билээ. Ийнхүү ухаалаг утасны тусламжтайгаар гэрийнхээ хаалгыг алсаас нээх, цоожлох үйлдлийг хийх, цаг тохируулах зэрэг олон давуу талуудыг ашиглах боломжтой юм.

 

9. Ухаалаг нүдний шил

Ухаалаг шил зохион бүтээгдсэн хэдий ч өргөн хэрэглээнд нэвтрэх хүртэл тодорхой хэмжээний хөгжүүлэлт хэрэгтэй хэвээр байгаа юм. Ухаалаг шилний тусламжтайгаар та гар утас дээрээс хардаг цаг агаарын мэдээ үзэх, мессеж шалгах, зүг чиг харах гэх мэт үйлдлүүдийг хийх боломжтой бөгөөд нэг үгээр хэлбэл зүүдэг компьютер гэж ойлгож болох ажээ.

 

10. Хумс будагч робот

Хумсаа будах хүндрэлтэй байдаг уу? Ялангуяа зөв гарын хумсаа будах хамгаас хүндрэлтэй байдаг биз дээ? Тэгвэл энэ асуудлыг хумс будагч робот шийдэх бүрэн боломжтой ажээ. Өдгөө Nimble гэх мэт хумс будагч төхөөрөмж хэрэглэгдэж байгаа хэдий ч илүү нарийн будалт хийхэд хөгжүүлэлт шаардлагатай хэвээр байгаа юм.

Ухаалаг төхөөрөмжүүд болон роботууд бидний амьдралд ямар нөлөө үзүүлнэ гэж та боддог вэ? Ирээдүйд өөр ямар бүтээлүүд гараасай гэж та хүсч байна вэ?

8
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *