
Анхны автомашин гарч ирснээс хойш хүн уг тээврийн хэрэгслийн хурд дээр маш нухацтай ажиллаж эхэлжээ. А цэгээс Б рүү хэдхэн цагийн дотор, тэр бүү хэл хэдхэн минутын дотор хүрэх сайхан биз дээ? 1899 онд гэхэд Камиль Женатци гэх нэртэй бельги эр цагт 100 км хурдлах хүчин чадалтай автомашин зохион бүтээжээ. Тухайн цаг үедээ үнэхээр итгэмээргүй үзүүлэлт байлаа. Мэдээж зохион бүтээгчид энд хүрээд зогсоогүй юм. Энэ нь зөвхөн эхлэл байлаа.
Хурдны уралдаан өнөөдөр ч үргэлжилж байна. Автомашин үйлдвэрлэгчид жил болгон дэлхий дээрх хамгийн хурдан машин хийхийг хичээсээр л. Зохион бүтээгчид машины эд анги, хөдөлгүүр, кузов, турбин зэргийг төгөлдөржүүлэхээр ажилласны ачаар тэдний эцсийн бүтээл жинхэнэ сансрын хөлөг шиг л болох ажээ. Эсвэл уран зөгнөлт зохиолын сюрреалист машин шиг ч юм уу? Өнөөдөр дэлхий дээр хамгийн хурдан хэмээгдэж байгаа автомашинуудыг сонирхуулахаар бэлдлээ.
Mercedes AMG Project One — 15 дугаар байр

Зах зээлд гарсан огноо: 2022
Хурд: 352 км/цаг
Red Saleen S7 Twin Turbo — 14 дүгээр байр

Зах зээлд гарсан огноо: 2005
Хурд: 354 км/цаг
Aston Martin Valkyrie AMR Pro — 13 дугаар байр

Зах зээлд гарсан огноо: 2020
Хурд: 362 км/цаг
Pagani Huayra Roadster BC — 12 дугаар байр

Зах зээлд гарсан огноо: 2019
Хурд: 370 км/цаг
SSC Ultimate Aero — 11 дүгээр байр

Зах зээлд гарсан огноо: 2006
Хурд: 390 км/цаг
Aspark Owl — 10 дугаар байр

Зах зээлд гарсан огноо: 2017
Хурд: 400 км/цаг
McLaren Speedtail — 9 дүгээр байр

Зах зээлд гарсан огноо: 2018
Хурд: 403 км/цаг
Czinger 21C V Max — 8 дугаар байр

Зах зээлд гарсан огноо: 2020
Хурд: 407 км/цаг
Bugatti Veyron — 7 дугаар байр

Зах зээлд гарсан огноо: 2005
Хурд: 407 км/цаг
Koenigsegg Regera — 6 дугаар байр

Зах зээлд гарсан огноо: 2017
Хурд: 410 км/цаг
Rimac Nevera — 5 дугаар байр

Зах зээлд гарсан огноо: 2022
Хурд: 412 км/цаг
Hennessey Venom GT — 4 дүгээр байр

Зах зээлд гарсан огноо: 2010
Хурд: 435 км/цаг
Koenigsegg Agera RS — 3 дугаар байр

Зах зээлд гарсан огноо: 2015
Хурд: 445 км/цаг
SSC Tuatara — 2 дугаар байр

Үйлдвэрлэсэн огноо: 2014
Хурд: 455 км/цаг
Bugatti Chiron Super Sport 300+ — 1 дүгээр байр

Зах зээлд гарсан огноо: 2016
Хурд: 490,5 км/цаг
Эндээс та бүхэн дэлхий дээр ердөө ганцхан хувь л байдаг маш ховор автомашинуудыг сонирхож болно.







