Өвлийн улиралд сайхан арьстай байх 8 зөвлөгөө

0

Хүйтний улирал ирэхэд арьс хуурайшиж таагүй мэдрэмж төрүүлдэг, илүү эмзэг болох нь бий.

Та бүхэндээ өвлийн цагаар сайхан арьстай байх 8 зөвлөгөөг бэлдлээ.

Тос

  • Хүйтний улиралд тосыг анхаарал болгоомжтой сонгож хэрэглэнэ. Орцод нь минериал тос, вазелин (Vaseline/ Petrolatum) болон парафин (Liquid paraffin) байх ёсгүй. Хэрвээ Е, Д амин дэм, ши, авокадогийн тосны агууламжтай бол илүү сайн.

  • Хэрвээ хялгасан судас ил гарч ирэх гээд байдаг бол К амин дэмийн агууламжтай тос сонгоорой.

  • Арьст тань ихээр хуурайшаад байвал нүүрээ будахаасаа өмнө чийгшүүлэгч тос түрхэж байгаарай. Мөн нүүрээ гадаа гарахаас хагас цагийн өмнө будах ёстойг анхаарна уу.

 

Нүүрний будаг

  • Хэрвээ та өдөр болгон нүүрээ буддаг бол хуурай биш шингэн тос сонгоорой. Шингэн крем, шингэн сормуусны будаг тавьж гарахдаа хөнгөхөн пудр тавьж болно.

 

Чийгшүүлэх

  • Гадаа хүйтэрч халаалт ирэх үеэр арьс, үс маш ихээр хуурайшиж эхэлдэг – иймээс агаарын чийгшлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Агаар чийгшүүлэгч нь тасалгааны чийгшлийг нэмэгдүүлдэг тул тогтмол ажиллуулж байгаарай.

 

Арчилгааны бодис

  • Намар-өвлийн арьс арчилгаа халуун дулаан улирлынхаас ялгаатай байдаг. Зуны цагт нүүр угаах гель, скраб ихэвчлэн ашиглана. Харин хүйтний улиралд төрөл бүрийн хөөс, зөөлөн пилинг, сүүн шингэн, харин эмзэг арьстай бол тоникоор цэвэрлэнэ.

 

Хооллолт

  • Загас, самар, авокадо, олив болон маалингын тос түлхүү хэрэглэхийг хичээнэ. Эдгээр хүнсэнд ашигтай тос агуулагддаг бөгөөд өвлийн улиралд арьсны төрхийг хадгалахад нөлөөлнө.

  • Ногоон өнгөт ногоо, цитрусын төрлийн жимс – бүгд С амин дэмийн агууламж өндөртэй тул коллагены ялгаруулалтыг нэмэгдүүлдэг ажээ.
9
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *