Зуны улиралд хийлгэж БОЛОХ ба БОЛОХГҮЙ гоо сайхны 13 эмчилгээ

1

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гоо сайхны арчилгаа, эмчилгээний үр дүн хийлгэсэн улирлаас хамаарах ажээ. Зуны хурц, халуун нар гоо сайханчийн хөдөлмөрийг талаар болгох талтай.

Зуны улиралд хийлгэж болох гоо сайхны арчилгаа болон эмчилгээг та бүхэндээ мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөн дээр үндэслэн хүргэж байна. Мөн зуны халуун өдрүүдэд хийлгэхэд аюултай эмчилгээг ч мөн танилцуулна. Буруу улирал сонгон хийлгэсэн гоо сайхны арчилгаа, эмчилгээ нь таны гадаад төрхийг эвдэж болзошгүйг анхаараарай.

Зуны улиралд хийлгэхэд тохиромжтой эмчилгээ

  • Тарилгагүй мезотерапи

Мезотерапийг жилийн хүйтэн улиралд хийх арчилгаанд тооцдог. Гэхдээ тарилгагүй арга – зуны хувьд зохих хувилбар болно. Органик хүчил, микро элемент, амин дэмтэй коктелийг нүүрэнд түрхэнэ, арьсанд гүн шингээхийн тулд тусгай тоног төхөөрөмж ашигладаг. Арьс бараг цочрохгүй тул тусгай хэт ягаан туяаны хамгаалалт шаардлагагүй, таны өөрийн нүүрэндээ түрхдэг арчилгааны бүтээгдэхүүн байхад л хангалттай.

  • Нүүрний иллэг

Зун нүүрний арьс, булчинг сайжруулах ямар ч төрлийн иллэг хийж болно. Үүнээс гадна тайвшруулах иллэг, лимфо чичиргээ бүхий иллэгүүдийг хориглох заалтгүй бол масктай хослуулан хийж болно. Зун пилинг ашиглахгүй, зөвхөн хөнгөн чанарынхыг л хүлээн зөвшөөрөөрэй.

  • Хүйтэн боолт

Зуны цагт зөвхөн хүйтэн боолт/жин л үр дүнтэй, халуун жин тавьсан тохиолдолд арьсыг улам хуурайшуулж арзайлгана. Бидэнд гаж нөлөө үлдээх гоо сайхны арчилгаа огт хэрэггүй биз дээ?

Шилдэг хувилбарууд – усан ургамлууд, сэрүүцүүлэх ногооны, цэцгийн, шаврын. Эдгээр төрлийн арчилгаа нь биеэс илүүдэл шингэн, хорт бодисыг гадагшлуулахад нөлөөлөхөөс гадна арьсыг чийгшүүлж, толийлгодог байна. Хүйтэн жин/боолт нь халууныг бодвол тавихад гаж нөлөө бага, хориглох заалт ч ховор, гэхдээ хэрвээ та бөөр эсвэл эмэгтэйчүүдийн өвчтэй бол болгоомжтой хандах ёстойг анхаарна уу. Эрс хориглох заалт – жирэмсэн эмэгтэйчүүд.

  • Сэрүүцүүлэх маск

Үйлчилгээ нь хүйтэн боолттой адил, гэхдээ маскны зорилго нь – нүүрний хаван буулгах, чийгшүүлэх, хөнгөн пилинг болоход оршино.

Анхаар: хүчил дээр суурилсан зуны пилинг ч гэсэн арьсны наранд тэсвэртэй байх чадварыг бууруулдаг. Тийм учраас ийм төрлийн гоо сайхны арчилгаа хийлгэсний дараа наран шарлага, соляр, аялал зугаалганд явах тохиромжгүй.

  • Био сэргээн засварлах эмчилгээ

Гиалуринийн хүчлээр арьсыг хангах – зуны хувьд тохирох хувилбар. Тэр дундаа гиалурин нь чийг хадгалдаг, арьс илүү уян хатан байж чадна, бодисын солилцоог тэнцвэржүүлдэг байна. Гиалурины хүчлийн нэг чухал үйлчилгээ – антиоксидант үйлчилгээ болно, өөрөөр хэлбэл нарны туяанд хордох байдлыг эрс багасгах ажээ.

  • Хэт авиагаар арьс цэвэрлэх

Нүүрний арьс цэвэрлэх арчилгааг аль болох зун хийхгүй байвал зохимжтой хэдий ч хэт авианы цэвэрлэгээ нь зуны халуун өдрүүдэд нэн тохиромжтойд тооцогдоно. Гоо сайханд энэ төрлийн арчилгааг зуны амралтаа авахын өмнө хийлгэхийг зөвлөж байна. Арьсны өөг арилгана, мөн арьсны хэт ягаан туяанд гэмтсэн дээд эсийг ч амархан цэвэрлэх боломжтой.

  • Микротокийн эмчилгээ

Уг эмчилгээ нь бодисын солилцоо идэвхтэй явагдахад тусална, эд эсийг хүчилтөрөгчөөр ч хангана. Арьс нөхөн төлжих үйл явцыг хурдлуулж өнгө, төрхийг нь сэргээдэг байна. Микроток нь арьсны уян хатан чанарыг сайжруулж коллагены ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Эмчилгээ нь гаж нөлөө болон үзүүлэх гэмтэл багатай тул зуны цагаар хийлгэх бүрэн боломжтой арчилгаанд мэргэжилтнүүд оруулж байна.

Зун хийлгэж болохгүй эмчилгээ

  • Пилинг

Зуны цагаар пилинг хийлгэсний үндсэн аюул – пигментийн толбо гарна, дараа нь түүнээс амархан салж чадахгүй. Арьс хүчтэй цочирно, хавагнана, элдэв тууралт ч гарч болзошгүй. Илрэх гаж нөлөө нь арьсны өөрийн онцлогоос хамаарах ажээ.

  • Цайруулах

Зуны цагаар арьс болон пигментийн толбо цайруулах эмчилгээ төдийлөн үр дүнтэй болж чадахгүй, тэр ч бүү хэл наранд удаан хугацаагаар явбал арьс гүн түлэгдэлт авах аюултай. Гоо сайханчдын зөвлөж байгаагаар гэрийн нөхцөлд хөнгөхөн цайруулах арчилгаа ч хийх хэрэггүй гэжээ – маск, крем зэрэгт агуулагдах химийн элементүүд наранд ямар урвалд орохыг таашгүй гэж үздэг байна. Зуны цагаар зөвхөн байгалийн гаралтай цайруулах арчилгаа хийхийг зөвлөжээ.

  • Мэнгэ, ургацаг авах

Яаралтай заалтгүй л бол арьсан дээр шинээр гарсан зүйлийг яаран сандран авч болохгүй. Эмчилгээг лазер, электрокоагуляц эсвэл радиоволны тусламжтайгаар хийдэг. Юу гэсэн үг вэ гэхээр хэт ягаан туяа ашиглана. Мэнгэ авсан тэр хэсэгт нарны хэт ягаан туяа тусвал тэр хэсэгт мөд арилахгүй үлдэх хаван, хөхрөлт үүсэж болзошгүй. Мөн шингэн азотоор арилгасан аливаа шарх нарны хэт ягаан туяаны нөлөөнд маш удаан эдгэдэг.

  • Өөх соруулах

Хүнд шатны мэс засалд хамаарах уг эмчилгээ нь их хэмжээний шарх үлдээдэг тул болгоомжтой хандах хэрэгтэй. Үүний тулд тусгай бандаж/дотуур хувцас өмсөх шаардлагатай. Жилийн халуун улиралд уг эмчилгээ үнэхээр тохиромжгүй – шархны хэсгээр хавагнах, оёдол задрах зэрэг сөрөг үр дагавартай.

  • Ботокс

Ботокс тариулсны дараа наранд 2 долоо хоногийн туршид гарч болохгүй, “хот”-ын нар ч мөн хамаарна. Гоо сайхны коктейлийн агууламжид орсон бодис нь халуун хэм болон хэт ягаан туяанд маш эмзэг аж. Хэрвээ гаж нөлөө илрээгүй ч гэлээ тариулсан ботоксын бүтэц эвдэгдэж тариулахын өмнө арьс ямар байсан тийм төрхөндөө л эргэж очно гэсэн үг. Нарнаас гадна халуун ууранд суух, иллэг болон согтууруулах төрлийн ундаа хориотой.

  • Эпиляц буюу үсний уутанцрыг устгах

“Зуны хувьд” лазерийн эпиляц хийлгэх хориглох хэсэг гэвэл бикини юм, гэхдээ хэрвээ та наран шарлагын газар очихгүй гэж шийдсэн бол шүү дээ. Хотын нар ч гэсэн аюултай – жишээ нь та хөл, гар, суганы хэсэгт энэ төрлийн арчилгаа хийлгэсэн бол. Эс бөгөөс арьс ихээр цочирно, харшлын тууралт гарна.

 

Бонус: халуунд юуг мартаж болохгүй вэ?

  • Гоо сайханчид “гурвалсан дүрэм”-ийг байнга ярьцгаадаг, зун чанд баримтлах дүрэм: цэвэрлэх, чийгшүүлэх, хамгаалах. Зуны цагаар арьсанд шим тэжээл өгөх нь өгнө, гэхдээ энэ гурван арчилгааг огт орхиж болохгүй.
  • Таны түрхэж байгаа тос SPF-ийн агууламжтай байх ёстой, аялал зугаалганд хамгаалалтын өөр тусгай тос авч явахыг хичээгээрэй. Биед зориулагдсан тосыг нүүрэндээ түрхэх гэж бодсоны ч хэрэггүй, биеийн эдгээр хэсгийн арьс өөр тул үйлчилгээ нь адилгүй байх болно.
  • Чухам ямар төрлийн SPF-тэй тос авахаа сайн мэдэхгүй байгаа бол формул ашиглаж болно. Онолын хувьд наранд 20-хон минут байхад л арьс түлэгддэг, SPF 15 хамгаалалттай тос арьсыг улайх үйлчилгээг 5 дахин удаан хугацаанд буюу 5 цаг хүртэл хугацаанд хамгаалж чаддаг. Гэхдээ усанд орсны дараа тосны үйлчилгээ буурдаг гэдгийг бодолцоорой.
  • Нарны тос сонгож авахдаа зөвхөн UVB-ийг анхаараад зогсохгүй мөн UVA хамгаалалтыг ч анхаарна. Энэ тохиолдолд тос таны арьсыг зөвхөн дээд давхаргад нь хамгаалаад зогсохгүй гүн хамгаалалт үзүүлэх ажээ.
9
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *