Хамгийн өндөр үнээр зарагдсан шилдэг 10 гэрэл зураг

0

Хамгийн өндөр үнээр зарагдсан шилдэг 10 гэрэл зурагОлонх хүмүүсийн хувьд гэрэл зураг гэдэг нь зөвхөн зураг гэдгээсээ илүү үнэ цэнэтэй байдаг. Хайртай хүмүүсийнх нь, дурсгалт цаг мөчүүдийнх нь зургууд байдаг болохоор ч тэр байж болох юм. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд гэрэл зургийн утга учрыг ухаж ойлгох талаасаа тухайн гэрэл зургийг хэдэн сая доллараар үнэлэх нь бий. Гайхмаар боловч үнэн. Хэн нэгний хувьд онцгойлох зүйлгүй санагдавч өөр нэгний хувьд хэдэн сая доллараа зарцуулахаас ч буцамгүй урлагийн бүтээл мэт санагдах гэрэл зургууд олон. Тэдгээрийн дундаас хамгийн өндөр үнээр зарагдсан 10 гэрэл зургийг та бүхэнд танилцуулж байна.

10. Тобольск Кремлин /Tobolsk Kremlin/, 2009, 1,750,000 доллар
Оросын нэгэн иргэний дарсан энэ зургийн хар цагаанаар угаасан хувилбар 2010 оны 1-р сард буяны үйлсийн дуудлага худалдаагаар 1,750,000 доллараар зарагдсан юм.
9. Билли де Кид /Billy the Kid/, 1880, 2,300,000 доллар
 
19-р зууны Америкийн зартай алуурчин эрхмийн энэхүү хөрөг зураг 2011 оны 6-р сард болсон дуудлага худалдаагаар 2,3 сая доллараар зарагдсан. Билли де Кидийн 130 жилийн өмнө Шинэ Мексикийн Форт Самнерт авахуулсан энэ зураг нь Америкийн Барууны ертөнцийн хамгийн алдартай зурагны нэг болжээ.
8. Антайтлед #153 /Untitled #153/, 1985, 2,700,000 доллар
 
Америкийн гэрэл зурагчин Синди Шерман /Cindy Sherman/-ы 1985 онд авсан энэ зураг 2010 оны 11-р сард дуудлага худалдаагаар дээрх үнээр зарагджээ.
7. Цөөрмийн ус, сарны туяа /The Pond-Moonlight/, 1904, 2,928,000 доллар
 
Америкийн гэрэл зурагчин Эдвард Стейхен /Edward Steichen/-ий энэхүү уран сайхны зураг нь 1904 онд Нью Йорк мужийн Мамаронек хотод авсан зураг бөгөөд толгодын цаанаас цухуйж буй сарны моддын завсраар харагдах байдал цөөрмийн усанд тольдогдон харагдаж байгаа байдлыг харуулжээ. Зураг 2006 оны 2-р сард Нью Йоркт зарагдсан байна.
6. Лос-Анжелес, 1998, 2,9 сая доллар
 
Шөнийн Лос-Анжелес хотыг харуулсан энэ зургийг Германы визуал артист Андреас Гурски /Andreas Gursky/ авсан бөгөөд энэ нь түүний өндөр үнээр зарагдсан гурав дахь бүтээл юм.
5. 99 цент II Диптичон /99 Cent II Diptychon/, 2001, 3,346,456 доллар
 
1999 онд авсан байж магадгүй гэгддэг энэ зургийг зарим тохиолдолд “99 cent.1999” гэж нэрлэдэг. Хоёр хэсгээс бүрддэг энэхүү гэрэл зургийн хоёр дахь хэвлэл нь 2006 оны 11-р сард Нью Йоркын галерейд 2,48 сая доллараар зарагдсан бол гурав дахь хэвлэл нь 2006 оны 5-р сард 2,25 сая доллараар зарагджээ.
4. Амь үрэгдсэн цэргүүдийн яриа /Dead Troops Talk/, 1992, 3,666,500 доллар
 
1986 оны өвөл Афганистаны Мокор суурингийн ойролцоо Улаан армийн эргүүлийн нуувчинд энэ зурагт Оросын улаан армийн амь үрэгдсэн цэргүүдийн дүр байдал дүрслэгджээ. Зураг 2012 оны 5-р сард 3,666,500 доллараар зарагдсан байна.
3. Түүний сүр жавхланд зориулав /For Her Majesty/, 1973, 3,765,276 доллар
 
Гильберт, Жорж /Gilbert & George/ нарын энэ зураг 3,7 сая доллараар зарагдсан.
2. Антайтлед #96 /Untitled #96/, 1981, 3,890,500 доллар
 
Синди Шерманы энэ зургийн долоо дахь хэвлэл 2,88 сая доллараар зарагдсан.
1. Райн II /Rhein II/, 1999, 4,338,500 доллар
 
Андреас Гурскигийн энэ гэрэл зураг 4,3 сая доллараар зарагдсан нь түүнийг хамгийн өндөр үнээр зарагдсан гэрэл зураг болгосон юм.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *