Ган төмөрнөөс ч бат бэх тууз – Фиберфикс

0

Ган төмөрнөөс ч бат бэх тууз - ФиберфиксПолиэтилен давхаргатай саарал өнгийн зузаан наадаг тууз /duct tape/-ыг жижиг сажиг засваруудад хэрэглэдэггүй хүн гэж үгүй. Энэ туузтай байхад бүхнийг засаж болно ч гэж хошигнодог. Саарал туузны ашиг тусыг магтахын хамт энд бид дундаж саарал туузнаас 100 дахин бат бэх шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. Энэ бол ган төмөрнөөс ч илүү бат бэх Фиберфикс /Fiberfix/ тууз юм. Тусгай давирхайнаас гаргаж авсан энэхүү туузыг үйлдвэрлэгчид яг л ган төмөр шиг хатуурдаг хэмээн тодорхойлжээ. Хэрэглэхэд маш энгийн, шаардлагатай хэмжээний урттай туузыг усанд дэвтээгээд дараа нь нойтон фиберфиксээрээ засах гэж байгаа зүйлээ ороогоод л гүйцээ. Ороогоод хэсэг байлгахад аяндаа хатуурах ба 10-аад минутын дараа гэхэд нилээд сайн хатуурч, 24 цагийн дараа гэхэд бүрэн хатуурсан байх болно. Засаж сэлбэсэн багажаа яаралтай ашиглах гэж байгаа тохиолдолд энэ нь тийм тохиромжтой байж чадахгүй байж болох юм. Гэхдээ нэг удаа фиберфиксдээд авахад дараагийн удаа салаад унах вий гэж айлтгүй л болно. Бүрэн хатуурсан туузыг дараа нь будаж, өнгөлчихвөл бүр ч болоод явчихаж байгаа нь тэр. Бүрэн хатуурсан туузанд дараа нь ус нэвтрэхгүй бөгөөд нэгэнт наасан л бол дараа нь түүнийг салгах тухай саналтгүй. Үйлдвэрлэгчийн зүгээс туузыг арьс, хувцас, багаж хэрэгсэл дээрээ наахгүй байхыг сануулж байгаа аж. 1х40 инчийн урттай тууз 5,99 доллар, 4х60 инчийн хэмжээтэй нь 9,99 долларын үнээр үнэлэгдэж байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *