Энэтхэгийн дархан цаaзат хүрээлэнд “үл үзэгдэгч бар”-ын сонирхолтой гэрэл зургийг дарж чаджээ

0

Гэрэл зурагчин Харшал Малванкар (Harshal Malvankar) Энэтхэгийн үндэсний дархан цaазат Тадоба-Эндхари хүрээлэнгээр зугаалж байхдаа нэгэн этгээд хачин барыг олж харжээ. Бар гэрэл зурагчны анхаарлыг шууд л татсан юм. Гэхдээ холоос барын тал бие яагаад орчиндоо “уусаад” байгааг ойлгохгүй нэг хэсэг гайхжээ. Ойртож очсоны дараа л бүх зүйл ойлгомжтой болов – бар шаварт ороод гарсан байжээ.

dailymail.co.uk

Тухайн бүс нутагт сүүлийн өдрүүдэд сүрхий халж байгаа юм – цельсийн +45 хэм хүрч байгаа тул амьтад сэрүүцэх гэж элдвийн л арга ашиглах болжээ. Энэ араатан бага ч болов сэрүүцэхийг хүсэж шаварт орсон нь энэ – лаг шавар байсан болохоор түүний арьсыг бүхэлд нь бүрхжээ. “Гадаа их халуун байсан болохоор бар шавран орохоор шийдсэн бололтой” гэж гэрэл зурагчин бичжээ.

dailymail.co.uk

Бенгалийн бар – Энэтхэгт хамгийн том зэрлэг мууранд тооцогддог. Харамсалтай нь сүүлийн 100 жилд энэ амьтны тоо толгой дэлхий дахинд эрс цөөрсөн. Бенгалийн бар ой мод устгал, хяналтгүй агнаснаас болоод устах аюулд ороод байна.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
15
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nemeh Hasah

    Nemeh Hasah

    2022/08/03 at 00:32

    Idoel

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *