Жүжигчин Alan Rickman агсаныг маш өгөөмөр, сайхан сэтгэлтэй, хүний дээд нэгэн байсныг гэрчлэх 10 түүх

0

Дэлгэцэнд бүтээсэн алдартай дүрүүдийг нь үзсэн хүн бүхэн түүнийг хурц шулуун зан ааштай, нухацтай бөгөөд бага зэрэг хар бараан энергитэй хүн хэмээн тодорхойлох биз ээ. Гэвч бодит байдал дээр тэрээр тун мэдрэмжтэй, гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчид, тэр бүү хэл огт танихгүй нэгэн байсан ч тэдний төлөө цаг ямагт сэтгэлээ харамгүй зориулдаг нэгэн байжээ. Манай сайт уншигч танд Alan Rickman агсаныг маш өгөөмөр, хүний дээд нэгэн байсныг гэрчлэх 10 түүхийг хүргэж байна.

1. Найз нөхөд нь түүний хувьд бүх зүйл нь байв

© Evan Agostini/Invision/AP/East News

Түүний найз жүжигчин Juliet Stevenson Харри Поттер кинонд дүр бүтээж олсон мөнгөн шагналаа тэрээр найзууддаа зориулж байсныг нь дурсжээ. Тэд хамтдаа хоолонд орох үед Alan Rickman бусдыгаа тооцооны хуудсыг сөхөж харахаас ч өмнө төлбөрийн картаа гаргаад өгчихдөг байсан гэдэг. Хэрэв хэн нэгэн нь төлбөрөөс нь хуваалцахыг хүсвэл тэр түүнд хандаж, “Би Харри Поттерт тоглочихоод байна шүү дээ” хэмээн хошигнодог байжээ.

 

2. Тэр хүмүүсийг зоригжуулдаг байсан

© Photo by Joel Ryan/Invision/AP /Invision/AP/East News

“Тэр бусдыг амьдралын өмнө бууж өгөхийг харж тэвчдэггүй тийм л хүн байсан юм. Нэг удаа би түүнд докторын зэрэг горилж суралцахыг хүсэж байгаа ч өөрийгөө доктор болох чадвартай гэдэгтээ эргэлзэж байгаагаа хэлж билээ. Гэтэл тэр надад миний боломж бололцоо, мэдлэг чадварын тухай ярьж, аливаа зүйлийг хэрхэн хүндээр тусгаж авалгүйгээр амжилттай хийх тухай зааж өгсөн юм. Тэр л намайг өнөөдөр доктор Peter Kyle гэж бусдаар дуудуулахад минь тусалсан юм” хэмээн түүний найз Peter Kyle өгүүлжээ.

 

3. Тэр цаг ямагт өөрийн туршлагаа бусадтай хуваалцахдаа таатай ханддаг байсан

© Allpix Press / East News

Түүнийг дагалдан, хамтдаа кинонд тоглож явсан олон залуу жүжигчид түүнийг цаг ямагт зааж, зөвлөж, урам зориг оруулж байсныг нь дурсдаг. Тухайлбал түүнээс үлгэр дуурайлал авдаг нэгэн түүнийг дурсан ярихдаа, “Тэр бол миний амьдралдаа үлгэр жишээ болгон авдаг баатруудын минь нэг байсан. Намайг дунд сургуульд байхад тэр сургууль дээр минь ирж ярилцлага хийж билээ. Тэр ярилцлага шиг урам зориг оруулж, эрч хүч өгсөн ярилцлага дахиж миний амьдралд тохиогоогүй гэж би боддог. Өглөө чамайг орноос чинь босгож дөнгөөд байгаа тэр зүйлсээ л өдөр бүр тасралтгүй, цөхрөлтгүй хий гэсэн түүний үг одоо ч надад хүч өгдөг. Тэгээд ч түүний бүтээсэн Hans Gruber, the Sherriff of Nottingham, Colonel Brandon, Jamie, болон Snape нарын дүрүүд нь чамд өөрөө өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун хэрхэн амьдрах талаар заагаад өгнө” хэмээн ярьжээ.

 

4. Сайн дурын үйл ажиллагаанд тэрээр байнга оролцдог байжээ

Danny Martindale/WireImage

1990-ээд оны үед түүний нэгэн найз хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд буяны үйл ажиллагаа зохион байгуулахад санхүүгийн бэрхшээл тулгарч байгааг нь мэдээд тэрээр хамтран ажиллаж, Brighton Dome-д хандивын үйл ажиллагаа зохион байгуулж санхүүгийн тусламж үзүүлж байв. Ингээд ч зогссонгүй тэрээр найзыгаа дагаж Румын улс руу явж өнчин хүүхдүүдийн асрах газар руу очиж мөнгөн тусламж үзүүлж, хүүхдүүдийг баясгаж байсан гэдэг.

Энэ мэтчилэн тэрээр насан туршдаа сайн дурын болон буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан юм. Тэрээр өөрийн гэрээслэлдээ ч £100,000 буяны үйл ажиллагаанд хандивлахаар бичиж үлдээсэн байсан билээ.

 

5. Ямар ч нөхцөлд жинхэнэ эр хүн ямар байх ёстойг тэр харуулдаг байв

© Photoshot/East News

Нэгэн сэтгүүлч түүний тухай дурсан ярихдаа, “Би сурвалжлагчаар ажиллаж байх үедээ түүнтэй хэд хэдэн удаа ярилцлага хийх боломж тохиож байлаа. Нэг удаа ярилцлага хийхийн өмнө санаандгүй хувцас руугаа ууж байсан зүйлээ асгачихсан юм. Гэтэл тэр гарнаас минь бариад дэлгүүр орж шинэ хувцас авч өгч миний ажлыг аварсан юм” хэмээжээ.

 

6. Залуу жүжигчдэд тэр үргэлж тусалж дэмждэг байсан

© DreamWorks / Gran Via Production/Collection Christophel/East New

Тухайн үед залуухан жүжигчин байсан Justin Long Alan Rickman-тай хамтран ажиллаж байсан тухайгаа дурсахдаа, “Galaxy Quest кинонд түүнтэй хамт ажиллах боломж надад олдсон юм. Тухайн үед би хүсэл тэмүүллээр дүүрэн анхны кинондоо тоглож байгаа залуухан жүжигчин байлаа. Би түүнийг хөгшин, залуу бүгдэд ижил хандаж байгааг хараад гайхаж байж билээ. Тэр хамтран ажиллагсадтайгаа үргэлж хамт хооллож, зураг авалтаас гадуур ч хамтдаа цагийг өнгөрүүлж, залуу жүжигчдэд өөрийн туршлагаа үргэлж хуваалцдаг байсан” хэмээн ярьжээ.

 

7. Өөрийг нь шоолох вий гэж тэр хэзээ ч айж байгаагүй

© Shooting Star/Sipa USA/East News

Түүний тоглосон анхны дэлгэцийн уран бүтээл нь Die Hard киноны Hans Gruber-ын дүр билээ. Энэ тухайд тэрээр огтхон ч санаа зоволгүйгээр, “Тэр кинонд Bruce Willis 7 сая долларын цалинтай тоглож, төсвийг ганцаараа авчихсан учраас маш хямдхан, бараг үнэгүй тоглох хүмүүс хэрэгтэй болсон юм. Тэр үнэгүй хүн нь би л болж таарсан” хэмээн үнэнээ ярьж байжээ.

 

8. Тэр хүүхдүүдэд хайртай нэгэн байсан

© Graziano Arici / eyevine/EAST NEWS

Түүнийг хүмүүс эсрэг талын дүрүүдээр нь таних нь их байдаг. Гэсэн ч тэрээр хүүхдийн төлөө цохилох зүрхтэй, тун өгөөмөр нэгэн байжээ. Харри Поттер киноны зураг авалтын үеэр тэрээр өөрийн дүрийн өмсгөлтэй хүүхдүүдтэй халуун дулаан яриа өрнүүлдэг байсан гэдэг. Энэ тухайд нэгэн эмэгтэй ярихдаа, “Би Alan Rickman-тай уулзсан тэр үед 6 настай байсан. Түүнээс айж эхлэх үед тэрээр өөрийгөө Snape биш гэдгийг хэлээд намайг явах үед үнсэж байсныг нь санадаг” хэмээн дурсжээ.

 

9. Тэрээр шүтэн бишрэгчдээ хүндэтгэдэг нэгэн байв

Getty Images

“Manhattan дахь Golden Theater-ын гадна түүнийг Seminar жүжигт тоглож байгааг харах үнэхээр гайхалтай байсан. Тэр шүтэн бишрэгчиддээ гарын үсэг зурж өгөх болохоор түр хүлээж байгаарай гэж хэлж билээ. Тэгээд тэр хэлсэндээ хүрч бүх хүмүүст гарын үсэг зурж өгсөн юм” хэмээн нэгэн шүтэн бишрэгч нь дурсжээ.

 

10. Тэрээр бусдыг аз жаргалтай болгохоос хэзээ ч татгалздаггүй байв

Жүжигчин Alan Rickman агсаны аль дүр танд хамгийн их таалагддаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

18
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *