Мэргэжилтнүүд үзэгчдийн зүрхний цохилтыг хэмжиж үзээд, тэднийг хамгийн их айлгасан 10 аймшгийн киног нэрлэлээ

0

Кино урлагийн түүхэн дэх хамгийн аймшигтай үйл явдлыг өгүүлдэг, хүйтэн хөлс асгаруулам кино чухам юу болох талаар маргаан найзуудын тань дунд өрнөж байсан л биз дээ? Тэгвэл дуусашгүй мэт маргааны сэдэв болдог энэ асуултын хариуг олохоор BroadbandChoices нэгэн судалгаа хийжээ. Тэд хамгийн аймшигтай киног тодруулах судалгаандаа IMDb, Rotten Tomatoes, Reddit дээр хамгийн өндөр үнэлгээ авсан аймшгийн кинонуудыг үзэж байх үед үзэгчдийн зүрхний цохилт хэд хүрч буйгаар нь жагсаажээ. Манай сайт уншигч танд дээрх судалгаагаар хамгийн аймшигтай хэмээн нэрлэгдсэн 10 киног хүргэж байна.

10. The Visit, 2015

© The Visit / Neighborhood Film Co.

IMDb үнэлгээ – 6.2

Зүрхний цохилт – 79-100 цохилт/минут

15 настай Бекка болон 13 настай Тайлер нар эмээ өвөөгийндөө очихоор явж буйгаар кино эхэлдэг. Эмээ өвөө нар нь зээ нараа хараад туйлын баяртай байсан ч өрөөнөөсөө оройн 9:30 цагаас хойш гарч болохгүй шүү хэмээн анхааруулдаг. Харин хүүхдүүд яагаад өрөөнөөсөө гарч болохгүй тухай олж мэдэхийг хүсэх болно…

 

9. The Descent, 2005

© The Descent / Pathé

IMDb үнэлгээ – 7.2

Зүрхний цохилт – 79-122 цохилт/минут

Идэвхтэй амьдралыг хүсэмжилдэг хэсэг охид ууланд аялаж яваад нууцлаг нэгэн агуйг олно. Дотор нь юу байгааг мэдэх сонирхолдоо хөтлөгдөн дотор нь ортол агуйн гарц хэсэгт хад нурж, гарц хаагдана. Охид өөр гарц хайх явцдаа агуйд тэд ганцаараа биш гэдгээ олж мэднэ.

 

8. The Babаdook, 2014

© The Babadook / Causeway Films

IMDb үнэлгээ – 6.8

Зүрхний цохилт – 80-116 цохилт/минут

Амилиа бол 6 настай бяцхан хүүгийн хамт амьдардаг ганц бие ээж. Түүний нөхөр нь хүүгээ төрсөн тэр өдөр нас баржээ. Гэтэл харамсалтай явдал үүгээр дууссангүй. Түүний 6 настай хүү чөтгөрүүд харах болсон бөгөөд нэг өдөр ээжээсээ Babadook чөтгөрийн тухай номыг уншиж өгөхийг хүснэ. Тэд удалгүй чөтгөр зөвхөн номонд бичигдсэн түүх биш гэдгийг ухаарна.

 

7. The Conjuring 2, 2016

© The Conjuring 2 / Warner Bros.

IMDb үнэлгээ – 7.3

Зүрхний цохилт – 80-120 цохилт/минут

Энэхүү киног аймшгийн кино сонирхогчид бүгд маш сайн мэднэ биз ээ. Энэ ангид Уаррэнсынхан чөтгөр шүглэсэн 4 хүүхэдтэй, ганц бие ээжид туслаж буй тухай түүхийг өгүүлнэ.

6. It Follows, 2014

© It Follows / Northern Lights Films

IMDb үнэлгээ – 6.8

Зүрхний цохилт – 81-93 цохилт/минут

Коллежийн нэгэн залуутай хэд хэдэн удаа амжилтгүй болзоо хийсний дараа Жей өөрийг нь нэгэн жигтэй зүйл дагаж, алaхаар завдаж буйг анзаарна.

 

5. Paranormal Activity, 2007

© Paranormal Activity / Blumhouse Productions

IMDb үнэлгээ – 6.3

Зүрхний цохилт – 82-127 цохилт/минут

Кети болон Мика нэртэй залуу хос хотын захад ирж суурьшин амьдралаа төвхнүүлнэ. Гэтэл тэдний байшингийн эргэн тойронд сонин жигтэй дуу чимээ гарч эхэлнэ. Улмаар айдаст автсан Кети бүсгүй нөхөртөө 8 настайгаас нь хойш ямар нэг зүйл түүнийг дагаад байдаг болсныг хэлнэ. Үүнийг сонссон Мика хяналтын камер байршуулж, унтаж байх үед нь чухам юу болоод буйг олж мэдэхээр шийднэ. Харамсалтай нь камер байрлуулснаас хойш өнөөх дуу чимээ улам хүчтэй болж эхэлнэ.

 

4. Hereditary, 2018

© Hereditary / PalmStar Media

IMDb үнэлгээ – 7.3

Зүрхний цохилт – 83-109 цохилт/минут

Анни Грахамын ээжийн үхлээс хойш түүний гэр бүлд сонин жигтэй зүйлс тохиолдож эхэлнэ. Өдрөөс өдөрт тэдний нууж байсан аймшигт нууцууд ил гарсаар л…

 

3. The Conjuring, 2013

© The Conjuring / Warner Bros.

IMDb үнэлгээ – 7.5

Зүрхний цохилт – 84-129 цохилт/минут

Бодит үйл явдлаас сэдэвлэсэн энэхүү кинонд ад чөтгөрөөс айсан фермер гэр бүлийн тухай өгүүлнэ.

 

2. Insidious, 2010

© Insidious / Focus Features

IMDb үнэлгээ – 6.8

Зүрхний цохилт – 85-133 цохилт/минут

Жош, Ренай нарт шинэ байранд нүүж орсноос нь хойш олон таагүй зүйл тохиолдож байсан ч тэд 10 настай бяцхан хүү Далтон нь комд орно гэж төсөөлж ч байгаагүй нь лавтай. Түүний хүүд юу тохиолдсон, хэрхэн эмчилгээ хийх талаар эмч нар ч ойлгохгүй байлаа. Төд удалгүй хүү нь өөр ертөнцтэй холбогдсон гэдгийг олж мэднэ.

 

1. Sinister, 2012

© Sinister / Lionsgate

IMDb үнэлгээ – 6.8

Зүрхний цохилт – 86-131 цохилт/минут

Нэгэн зохиолч эр гэр бүлийн хамт жилийн өмнө амьдарч байсан эзэд нь гэр бүлээрээ амиа алдсан таагүй үйл явдал болсон байшинд нүүж ирнэ. Удалгүй шинэ гэрийн эзэн өмнө болж байсан аллaгатай холбоотой бичлэгүүдийг олж үзнэ. Улмаар хачин жигтэй зүйлс байшинд нь тохиолдож, түүний гэр бүлийнхэний амь нас аюулд орно.

Та энэхүү судалгааны үр дүнг бүрэн эхээр нь энд дарж үзэх боломжтой.

Та дээрх жагсаалтанд багтсан кинонуудыг үзэж байсан уу?

8
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Lkhagvabayar Tseku

    Lkhagvabayar Tseku

    2020/12/17 at 10:19

    Ядуугын зовлонг мэдэхгүй л байна паа таануус 😂

  2. Batsaihan Monhbat

    Batsaihan Monhbat

    2020/12/18 at 10:29

    Америк кинонуудын хувьд л пм байна лдаа

  3. Temuulen Munkh-Erdene

    Temuulen Munkh-Erdene

    2020/12/18 at 19:25

    Enkhmaa Nyamgerel Watashitachi wa sorera subete o mirubekidesu

  4. Enkhmaa Nyamgerel

    Enkhmaa Nyamgerel

    2020/12/18 at 21:59

    Temuulen Munkh-Erdene そうしよう!絶対怖いんだろう!君の日本はうまいな!😂

  5. Би

    2021/11/18 at 21:14

    “Sinister:-ийг нь үзнээ :]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *