
Эгэл жирийн бидний нэгэн адил алдартнууд ч бас өдөр тутмын ажлаасаа хөндийрч, амрахын тулд чөлөөт цагаараа хобби болсон зүйлсээ хийх дуртай байдаг. Манай сайт уншигч танд цасан бөмбөрцөг хийхээс эхлээд шувуу шиг жиргэж дуугарах хүртэл хоббитой алдартнуудын талаар хүргэж байна.
1. Johnny Depp – Барбины цуглуулга

Энэ хобби нь охинтойгоо барби тоглохоос эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш барби хүүхэлдэй цуглуулсаар өдгөө цуглуулгаа хадгалах тусдаа өрөөг гаргаад байгаа ажээ.
2. Penélope Cruz – Хувцасны өлгүүрний цуглуулга

Хувцасны өлгүүр цуглуулдаг нь магадгүй загварын ертөнцийн тод нүүр царайнуудын нэг гэдэгтэй холбоотой биз ээ. Одоогийн байдлаар түүнд 500 хол давсан метал бус өлгүүр бий гэнэ.
3. Katy Perry – Алдартнуудын үс цуглуулдаг

Тэрбээр нэгэнтээ Taylor Swift, Miley Cyrus зэрэг бусад алдартнуудын үсийг цуглуулж, хадгалдаг хэмээж байжээ. Тэрхүү цуглуулдаг үсээ тэрээр хэтэвчиндээ хадгалдаг бөгөөд энэ хоббиндоо ч туйлын дуртай нэгэн ажээ.
4. Taylor Swift – Цасан бөмбөрцөг хийх

Түүнийг цасан бөмбөрцөгт туйлын дуртай нэгэн гэдгийг “Lover” дууных нь бичлэгээс та бүхэн хэдийн мэдсэн биз ээ.
5. Ryan Gosling – Юм нэхэх дуртай

Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй нэрт жүжигчин эрийн хувьд жүжиглэх шаардлага гардаггүй өдрүүд түүнд хамгаас таалагддаг гэжээ. Тэрбээр чөлөөт цагаараа юм нэхэх туйлын дуртай аж.
6. Mike Tyson – Тагтаа тэжээдэг

Тагтаа хайрлан тэжээдэг олон хүмүүс байдгийн нэг нь Mike Tyson юм. Тэрээр хүүхэд ахуй наснаасаа эхлэн тэднийг тэжээж эхэлсэн бөгөөд өдгөө 1000 илүү тооны тагтаатай ажээ. Мөн тэрбээр тагтааны үйл хөдлөл хүнд өөрсдийнх нь тухай ихийг өгүүлдэг гэдэгт итгэдэг гэнэ.
7. Kendall Jenner – Шувуу шиг жиргэх, дуугарах дуртай

Энгийн нэгэн хобби ч биш, Диснейн хүүхэлдэйн кинон дээрээс л сонсдог шувуу мэт гайхалтай исгэрч, дуугарч чаддаг ховорхон авъяас Kendall Jenner-т заяажээ.
8. Beyoncé – Зөгий үржүүлдэг

Тэрбээр анх охины хамтаар харшлын эсрэг зөгийн балыг нь хэрэглэхээр зөгий тэжээж эхэлсэн аж. Улмаар энэ нь хобби болсноор өдгөө 80,000 орчим зөгийг, 2 зөгий үржүүлгийн талбайд үржүүлэх болжээ.
9. Tom Hanks – Хуучны бичгийн машин цуглуулдаг

Тэрбээр алдар нэрийн оргилд гарахаасаа ч өмнө хуучны бичгийн машин цуглуулдаг хоббитой байсан гэдэг. Түүний хувьд бичгийн машин бол урлаг болон инженерчлэлийн төгс хослол ажээ. Одоогоор түүний цуглуулгад 120 орчим бичгийн машин бий.
10. Claudia Schiffer – Шавж цуглуулга

Алдарт загвар өмсөгч бүсгүйг бид цуглуулгын хоббитой гэж сонсвол магадгүй үнэтэй чамин цүнх, хувцас, гоёл чимэглэлийнх байх гэж бодох байсан биз ээ. Гэвч түүний хувьд аалз тэргүүтэй шавж цуглуулдаг ажээ.
11. Brad Pitt – Шавар эдлэл цуглуулга

Тэрбээр гэрлэлтээ цуцлуулсны дараагаар сэтгэл санаагаа тогтворжуулах үүднээс шавар эдлэл, ваар урлал хийх болсон нь өдгөө хобби болж, хийсэн эд зүйлсээрээ өөрийгөө илэрхийлж, ваар урлалд улам бүр шимтэх болжээ.
12. Demi Moore – Эртний хүүхэлдэйн цуглуулга

Түүний нөхөр байсан Ashton Kutcher хүртэл эхнэрийнхээ хүүхэлдэйн цуглуулгаас цoчиж байсан гэдэг. Хэтэрхий олон хуучны хүүхэлдэйнүүд байсан тул тэрээр эхнэрийгээ музейд хандивлаач гэж ятгaж байжээ.
13. Nicolas Cage – Орд харш, үлэг гүрвэлийн гaвлын яс цуглуулга

Санхүүгийн хувьд тун үрэлгэн хэмээгддэг Nicolas Cage орд харш худалдаж авах тун дуртайгаас гадна үлэг гүрвэлийн яс ч бас худалдаж авч байсан нэгэн. Нэгэн дуудлага худалдаагаар тэрбээр Leonardo di Caprio-той үнэ хаялцан үлэг гүрвэлийн гaвлын ясыг өөрийн болгосон ч хууль бyсаар хил давсан олдвор байсан тул манай улсын засгийн газарт эргүүлэн өгч байсан юм.
14. Mila Kunis – Видео тоглоом тоглох

Тэрбээр Call of Duty болон World of Warcraft зэрэг видео тоглоом тоглох туйлын дуртай ажээ. Түүнчлэн тэрээр World of Warcraft тоглоомны хэд хэдэн багт харьяалагддаг байсан бөгөөд тус тоглоомыг сонирхогчид түүнийг хэдийн мэдэх биз ээ.
15. Leslie Mann – Нэг дугуйт унах

10 настайдаа зул сарын бэлэг болгон авсан нэг дугуйтаа унаж сурсан цагаас хойш тэрээр одоог хүртэл тогтмол нэг дугуйтаар хичээллэж, хананаас үсрэх, ухарч явах зэрэг олон чадваруудыг эзэмшсэн нэгэн аж.
Таны хувьд хэнийх нь хобби хамгийн сонирхолтой санагдсан бэ? Өөр сонирхолтой хоббитой ямар алдартан байдаг вэ?







