Авто зам дээрх уур бухимдлын шалтгаанууд болон түүнд автахгүй байх аргууд

0

Монголын нөхцөлд жолоо барьж, замын хөдөлгөөнд оролцоно гэдэг тун амаргүй гэдгийг хүн бүр мэднэ. Нарийн бөгөөд энхэл донхол, нүх нугачаатай зам, багталцахгүй шахам цуврах машинууд, цагт баригдаж яарч бухимдсан жолооч нар, гарцаараа гарч мэддэггүй явган зорчигчид гээд бухимдуулах зүйл бишгүй олон. Гэвч байдал нэгэнт ийм байхад уурлаж бухимдах нь өөрөө өөрийгөө улам бүр стрессдүүлж, хямрааж байгаа хэрэг. Тэгвэл яах ёстой хэрэг вэ? Зүгээр л байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж аваад, нөхцөл байдлаас өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй юм болов уу?

1. Хөгжмөө эцэс дээр нь тултал чангалсан хажуугийн машины жолооч

Амархан шүү дээ, та ч бас хөгжмөө эцэст нь тултал чангал. Гэхдээ цонхоо хаахаа мартваа. Эс тэгвэл нөгөө талд зогсоо машины жолооч танд дургүйцэх болно.

2. Таны цагийг үнэлдэггүй явган зорчигчид

Тэднийг өхөөрдөм нугасны дэгдээхийнүүд байна гээд л бодчих.

3. Гэрэл дохио хүлээх

Хөгжмөө чангалж, нүдээ аниад дуртай дуугаа бүх сэтгэл зүрхээрээ сонс. Гэхдээ энэ нь бүрэн авт гэсэн үг биш шүү. Ногоон гэрэл удахгүй асна.

4. Эгнээ шилжиж болох сүүлийн минутыг хүртэл хүлээхээр шийдсэн хүмүүс

Гүн амьсгаа аваад түүнийг оруулчих. Ийм хүмүүс хэзээ ч юм ойлгодоггүй юм.

5. Ажлаа тараад харих замдаа түгжрээнд орох

Ажлаа тармагц шууд гарахаа азна, эсвэл арай эрт гар. Тийм ээ, арай эрт гарсан нь дээр юм байна.

6. Хурдан явдаг эгнээг мэддэггүй хүмүүс

Хурдаа сааруулаад, жолоогоо эргүүлж тэднийг болгоомжтой тойрч гар.

7. Удаан жолооч

Тэднийг өрөвд. Тэд юу хийхгүйгээ мэддэг.

8. Араас чинь яваа жолооч зай барихгүй байгаа бол

Арын гэрлээрээ дохь. Тэд анхаарах болно.

9. Багахан зэргийн бороонд жолоо барьж чаддаггүй хүмүүс

Тэдэнд тэвчээртэй ханд. Тэд хожим нь сурах болно. Бас тэдэнд томхон зай тавьж өг, нилээн томхон зай шүү.

10. Улаан гэрэл асчихаад байхад зогссоор байгаа жолооч

Танд сигнал бий, түүнийгээ ашигла.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bayasgalan Bayasaa

    Bayasgalan Bayasaa

    2014/05/09 at 12:09

    Hezee ch……

  2. жонон

    2014/05/09 at 21:22

    Сайхан зөвлөгөөнүүд байна. машин барих ч үнэн стрессний ажил шүү пүү чорт

  3. kk

    2014/05/10 at 20:02

    taarsan taarsan jishee zuragnuud bna daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *