Тайланд залуу сугалаагаар их хэмжээний мөнгө хожсоны дараа өөрийг нь орхин явж, өөр эртэй гэрлэсэн хэмээн эхнэрээ шүүхэд өгчээ

0

Өдгөө 47 настай Нарин гэх Тайланд эр саяхан салсан эхнэрээ 12 сая бат буюу 352,000 ам.долларын азтан болсныхоо дараа энэ тухайгаа нууцалж, түүнээс салж өөр эртэй гэр бүл зохиосон хэмээн нэхэмжлэл гаргаж, шүүхэд дууджээ. 20 жил хамт амьдарч, 3 хүүхдийн эх болсон гэргий нь түүнийг гэр бүлийнхээ амжиргааг залгуулах зорилгоор Өмнөд Солонгост ажиллаж байх зуурт холбоогоо тасалж, нутгийн нэгэн цaгдаа эртэй гэр бүл зохиосон аж.

Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Энэ бүхнийг олж мэдээд юу хийхээ ч мэдэхгүй байдалд орсон. 20 жил хамт амьдарсан эхнэртээ итгээд олсон бүх мөнгөө шилжүүлдэг байлаа. Шударга ёс гэж байдаг бол тэр нь одоо надад хэрэгтэй” хэмээн өгүүлжээ.

Түүнчлэн эхнэр нь их хэмжээний мөнгийг сугалаанаас хожсон тухай мэдээг тэрээр охиноосоо олж мэдсэн аж. Тэрбээр эхнэртэйгээ 20 жил хамт амьдарсан ч түүний хүсэлтээр гэрлэлтээ батлуулж, албан ёсоор гэр бүл болоогүй байсан нь уг хэргийн гол үндэс болжээ.

Харин түүний салсан эхнэр Чавеван өөрийнх нь нэр хүндэд халдсан, мөнгө авахын тулд гүтгэлэг явуулж байна хэмээн мэдэгдээд буй юм. Мөн тэрээр Нариныг түүнээс эхэлж холбоогоо тасалсан, хүүхдийн тэтгэмжийн мөнгөө бүрэн төлдөггүй, сугалаанд их хэмжээний мөнгө хожсон гэх сураг дуулаад намайг гүтгэж байна гэж цaгдаагийн газарт мэдүүлэг өгчээ. Уг хэрэг одоогоор мөрдлөгийн шатандаа явж байна.

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *