Хүмүүсийн мартагдашгүй нандин мөчүүдийг бие дээр нь маш бодитой мэт шивж үйлчилдэг авьяаслаг шивээсчний бүтээлүүд

0

Бид гэр бүлийн олон жилийн зургаа альбом болгон хадгалж нандигнаж явдаг. Иймээс ч ямар нэгэн байдлаар хайртай зураг нь алга болох вий, зургийн цомгоо алдах вий гэх айдас хүн бүрт байдаг. Тэгвэл Quang Phạm гэх нэгэн шивээсчин хүмүүсийн хамгийн дурсамжтай мөчүүдийг шивээс болгон буулгасан нь хүмүүсийн анхаарлыг татах болжээ.

Маш их эрэлттэй үйлчилгээнд түүний шивээс багтах болжээ.

© quangpham1610 / Instagram

 

© quangpham1610 / Instagram

 

© quangpham1610 / Instagram

 

© quangpham1610 / Instagram

Вьетнамын Ханой хотод аж төрдөг Quang Phạm сүүлийн үед яг л гэрэл зураг мэт бодит харагдахуйц шивээсээрээ олны анхаарлын төвд орж, шивээсний шоунд тусгай зочноор оролцох болжээ. Тэрээр хар, цагаан болон өнгөт гэх мэт бүх төрлөөр шивээс хийдэг аж.

 

Хөрөг зураг шивэх нь асар нарийн ажиллагаа шаардсан ажил.

© quangpham1610 / Instagram

 

© quangpham1610 / Instagram

 

© quangpham1610 / Instagram

 

© quangpham1610 / Instagram

Түүний цахим хуудсуудаар зочилсон хэн бүхэн түүнийг хийж буй ажилдаа 100 хувь сэтгэл гаргаж, шивээсээ нямбай хийдэг нэгэн гэдэгтэй санал нийлэх биз ээ. Тэрээр хүний нүүрний хувирал дээр хамгийн их ач холбогдол өгч шивээсээ урладаг нь бусдаас онцгой, бодит мэт харагдах бүтээлийнх нь онцлог болдог аж. Зарим ажиллагаа ихтэй шивээсийг тэрээр 10 цаг хүртэл хугацаагаар сууж хийдэг байна.

 

Тэр хийж буй шивээс бүртээ онцгойлон ач холбогдол өгдөг.

© quangpham1610 / Instagram

 

© quangpham1610 / Instagram

 

© quangpham1610 / Instagram

Тэрээр өөрийн Facebook хуудастаа хэн нэгний сэтгэлийн хөдлөл, нүүр царайны өвөрмөц хувирлыг харуулсан шивээс хийх туйлын дуртай байдаг талаараа өгүүлж байсан бөгөөд өөрийн хийсэн шивээс нэг бүрийн зурагт онцгойлон сэтгэлийн үгээ бичиж нийтэлдэг ажээ. Тухайлбал тэрээр нэгэн эрийн аавдаа зориулж хийлгэсэн хөрөг бүхий шивээсний зурагт “Хайртай гэх үгийг үргэлж хэрэглэдэггүй ч сэтгэл зүрхэндээ нэгэндээ бүхнээсээ илүү хайртай гэдгээ мэдэрдэг тэр хүнийг аав гэдэг” хэмээн бичиж байжээ.

Ийнүү тэрээр өөрийн авъяасаараа олон хүний дурсамжтай, нандин мөчүүдийг шивээс болгон урласаар буй ажээ.

Та бие дээрээ хэн нэгний төрхийг шивүүлэх байсан уу?

5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *