Нөүтбүүкний чинь ашиглалтын хугацааг богиносгож, хурдан эвдрэхэд нөлөөлдөг 8 алдаа

0

Ажил дээр “эвдэрчихгүй” үнэнч найдвартай “нөүтбүүк”-тэй болохын тулд яах ёстой вэ? Нэг биш жил санаа зовох зүйлгүй ашиглах нөүтбүүк хүнд маш их хэрэгтэй.

GIPHY

Стандарт нөүтбүүк – юуны түрүүнд хөнгөн байх ёстой, all-in-one буюу бүгд нэг дор багтаж ажлын шаардлага бүрэн хангах ёстой. Ажлаа төвөггүй хийчихдэг, хүссэн үедээ дуртай тоглоомоо тоглочихдог, шаардлагатай хайлтаа хийчихдэг тийм л нөүтбүүк хүнд хэрэгтэй. Үнэндээ энэ төхөөрөмж 3-аас илүү жил бидэнд үйлчилж чаддаггүй, энэ хугацаанаас цааш арайхийж л ажиллана. Үүнд юу нөлөөлж байна вэ? Хайр найргүй хэрэглэсний гай юу? Энэ байдалд орохгүйн тулд яах ёстой учрыг нь олцгооё.

 

1. Дэлгүүрээс худалдаж авахдаа худалдааны зөвлөхийн зөвлөгөөг бүрэн сонсдоггүй

Тийм ээ, тийм та чухам юу хүсэж байгаа юм бэ? Дэлгүүрт ороход таны хэрэгтэй үзүүлэлттэй компьютер дээр хөтлөөд л очно. Тэд ганц ч гэсэн нөүбүүк зарахын тулд танаар оролдуулна, харуулна, техникийн бүх үзүүлэлтийг нь дуржигнатал хэлээд өгнө.

 

2. Чанар – заавал үнэтэй байх албагүй

Улирлын хамгийн шинэ загвар – сайн байлгүй яах вэ, гэхдээ та тухайн нөүтбүүкийг зөвхөн гоёлын хувьд барьж явах гэж байгаа л тохиолдолд шүү. Гэртээ ирээд хайрцгаас нь гаргаж хэрэглэх гэтэл дутагдлууд мэдрэгдэнэ: хурд нь удаан, гял цал дэлгэц нь нүд ядраана. Таны хэрэгцээг хангахуйц, энгийн загвартай бас үнийн хувьд дундаж байвал бодох зүйлгүй шууд ав – зөв сонголт.

GIPHY

 

3. Баталгааг нь бүү хар

Баталгааны хугацаа дуусангуут эвдэрч болно шүү дээ. Тиймээс урт хугацааны баталгаанд мөнгө үрж байхаар сайн үзүүлэлттэйг сонгоод зөрүү мөнгөөр нь SSD диск нэмж авсан нь дээр. Эдгээр техникийн ачаар жирийн компьютер ч ниснэ, удаан хэрэглэгдэнэ.

Raw Group / Shutterstock.com

 

4. Хөргөлтийн системийг сайтар анхаараарай

Компьютерыг өвдөг, ор эсвэл бүтээлэг дээр битгий тавьж бай – энэ бүгд агааржуулалтын нүхийг хаана. Халснаасаа болоод удахгүй “шатна”, та ч нэмэлт сэнс худалдаж авах хэрэгтэй болно. Ширээний ард суугаад л нөүтбүүк дээрээ ажлаа хийж бай.

GIPHY

 

5. Системийн ачааллыг нэмэгдүүлдэг

Шөнөдөө нөүтбүүкээ унтрааж байгаарай. Системийн хэвийн ажиллагааг хангахын тулд зайлшгүй унтарч байх ёстой.

 

6. Цэнэг ашиглалтын дүрмийг дага

Зайг удаан цэнэглэж болохгүй. Ашиггүй цэнэглээд байх юм бол хэрэглээнээс хурдан л гарна гэсэн үг, өөрөөр хэлбэл та тун удахгүй 220V-д л залгаж ажилладаг нөүтбүүктэй болно.

 

7. Файл, хавтаснуудыг эмх цэгцтэй байлга, нөүтбүүкээ сайн антивирусээр цэвэрлэж байгаарай

Антивирус болон файлын дефрагментацийг тоохгүй орхиж болохгүй. Сүлжээнд хайлт хийж байхдаа бид хүссэн хүсээгүй өөртөө “сүүл” дагуулдаг, тэр нь бидний нөүтбүүкнээс элдэв мэдээлэл xулгайлна. Цэвэрлэгээ, файлын цэгцлэлт цаг тухай бүрт чухал.

Antonio Guillem / Shutterstock.com

 

8. Хагас жилдээ системийн шинэчлэл хий

Мэдээллийг хуулж, архивт хадгалаад Windows-ыг үе үе дахин суулгаж байгаарай. Мөн тог баригч төхөөрөмжинд залгавал бүр ч сайн.

Дээрээс нь нэмж хэлэхэд нөүтбүүк тоос шороо, хайхрамжгүй хандахад дургүй байдаг. Та өөр ямар лайфхак энд нэммээр байна?

3
БурууБуруу
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *