Дэлхийн зарим улс орнуудад бидний мэдэхээс өөр нэрээр худалдаалагддаг 9 алдартай брэнд

0
0
12,112

Сурталчилгааны ажлыг амжилттай явуулахын тулд компаниуд худалдан авагчийн сэтгэлд нийцүүлэхийг хүсдэг нь нууц биш. Тэр дундаа алдартай брэндүүд тухайн бүс нутгийн зах зээл дээр өөрийн байр суурийг эзлэхийг хүснэ.

Алдартай ямар брэнд өөр улс орны зах зээл дээр гарахын тулд нэрээ өөрчилснийг сонирхоцгооё.

Diet Coke = Coca-Cola light

© Evan-Amos / Wikimedia Commons, © JaviDex / Wikimedia Commons

Зарим нэг улс оронд “диет” гэдэг үг калори багатай хүнсний бүтээгдэхүүний (Diet Coke) орцыг тайлбарлахад хэрэглэж болдоггүй ажээ. Ийм учраас ундаагаа Coca-Cola light гэж өөрөөр нэрлэх болсон юм.

 

Opal Fruits = Starburst

© Andy Flatman / Wikimedia Commons, © osde8info / Flickr

Амттай, зажилдаг чихрийг анхлан Их Британид Opal Fruits нэртэйгээр гаргаж байжээ, үндсэн 4 амттай: гүзээлзгэнэ, нимбэг, жүрж болон лайм. АНУ-ын зах зээл дээр гарахдаа M&M’s-ийн Fruit Chewies гэдэг нэртэй болсон, хожим бид бүгдийн сайн мэдэх нэр зүүжээ –  Starburst (англи үгнээс орчуулбал – “одод бүрэлдэх нь”). Чихрийг зажлах тусам тэcэрсэн амтыг мэдэрнэ гэсэн утгыг уг нэр агуулжээ. Тэр үед сансар огторгуйн сэдэв ид өрнөж байсан буюу улс орнууд энэ салбарт өрсөлдөж байсан тул худалдан авагчид өөрийн эрхгүй гар сунгаж байсан гэдэг.

 

«Инмарко» = Wall’s

© Jeff Djevdet / speedpropertybuyers.co.uk / Flickr, © Randy Greve / Flickr

Алдартай зайрмаг улс орнуудад өөр өөр брэндийн нэрээр зарагддагийг бид мэднэ: Wall’s – Британи, Хятад, Япон, Энэтхэг болон бусад улсуудад, Good Humor – Америк, Канадад, Algida – Европын улс орнууд, Турк болон Арабын Нэгдсэн Эмират Улсад, Инмарко – Орост. Энэ бол цөөн хэдэн жишээ төдий юм шүү.

 

KFC = PFK

© Blixempie / Wikimedia Commons, © Jared Zimmerman / Wikimedia Commons

Канадын Квебек мужид дэлхийд алдартай тахианы шарсан махны KFC түргэн хоолны рестораныг PFK гэж нэрлэдэг. Учир юунд вэ гэвэл Квебекийн албан ёсны хэл – франц, Kentucky Fried Chicken гэдгийг Poulet Frit Kentucky гэж орчуулж үүний хураангуйллыг ашиглах болжээ.

 

3 Musketeers = Milky Way = Mars

© Bodo / Flickr, © Bodo / Flickr, © Bodo / Flickr, © Bodo / Flickr

Дээрх зураг дээр үзүүлсэн амттай шоколадны нэрээс нэршил нь ямар олон янз байж болохыг харж болно. Milky Way нэртэй бренд шоколад дэлхийн өнцөг буланд зарагддаг, гэхдээ АНУ, Канадад 3 Musketeers гэдэг нэртэй байдаг ажээ. Харин дэлхий дахинд Mars нэрээр зарагддаг шоколад нь АНУ-д Milky Way нэртэй.

 

Coco Pops = Choco Krispis

© Dan Taylor-Watt / Flickr, © get directly down / Flickr

Шоколадтай өглөөний хоолыг дэлхийд бас л өөр өөрөөр нэрлэдэг. Их Британид гэхэд л Coco Pops нэрээрээ алдартай, Европын болон Дундад Азийн ихэнх улсууд, Австрали зэрэг олон улсад ч мөн адил энэ нэрээрээ явдаг. Францад Choco Pops гэх бол Португали, Испани, Герман, Австри болон Шведэд – Choco Krispies. Мөн Choco Krispis гэдэг нэрээр Латин Америкийн улс орнуудад таарна.

 

Dr. Oetker = Cameo

© Willis Lam / Flickr, © BarbaraFantechi / Twitter

Нарийн боов, бялуу, десертний чимэглэл, хөлдөөсөн бүтээгдэхүүн, гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэгч Dr. Oetker – 1891 онд байгуулагдсан германы компани. Уг компанийн хамгийн анхны бүтээгдэхүүн нь Backin хөөлгөгч байсан юм. Dr. Oetker нэрээрээ Италиас бусад дэлхийн улс орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Тус улсад Cameo нэрээр явдаг – италичуудад илүү өөриймсөг сонсогддог ажээ.

 

Olay = Olaz

© prettyinprint / Flickr

Арьс арчилгааны Olay брэндийн бүтээгдэхүүн Өмнөд Африкт Oil of Olay нэрээр гарч байсан юм. Unilever компанийн химич асан Грэм Вульф 1952 онд үүсгэн байгуулжээ. Тэр Oil of Olay нэрийг тус бүтээгдэхүүний гол орц болох “ланолин” гэдэг бодисоос бодож олжээ. Олон улсын зах зээл дээр гарах үед бүтээгдэхүүний нэрийг тухайн бүс нутгийн худалдан авагчдад таатай, хэлэхэд амар үгээр солихоор шийдсэн байна. Ингээд л дараах хувилбарууд төржээ: Oil of Ulay – Их Британи, Ирланд, Oil of Ulan — Австрали, Oil of Olaz — Франц, Итали, Нидерланд болон Германд. Одоо тус брэндийн нэршил дэлхийн бүх улсад Olay гэж товчлогдсон, гэхдээ Германд болон герман хэлтэй улсуудад Olaz гэж хэлдэг байна.

 

Vaseline = Vasenol

© Kai Hendry / Flickr, © dadacoelho / Twitter

Гоо сайхны бүтээгдэхүүнийг 1872 онд английн химич Роберт Чезбро патенталж авчээ. Тосыг зохиосон химич өөрийн бүтээлийг “вазелин” гэж нэрлэх болсон – герман үг болох Wasser — “ус” болон грек έλαιον (elaion) — “оливын тос” үгнүүдээс гаралтай юм. Дэлхийн олон улсуудад Vaseline брэндээрээ танигдсан, харин Бразил болон испани хэлтэй зарим нэг улсуудад – Vasenol нэрээр зарагддаг ажээ.

Өөр ямар брэнд дэлхийн улс орнуудад өөр нэрээр зарагддагийг та мэдэх үү? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр мэддэгээ зүйлээ хуваалцаарай.

13
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.