Аяга тавгаа угааж арчих, хувцсаа гараараа угаах зэрэг нь урт наслахад нөлөөлдөг болохыг судалгаагаар олж тогтоожээ

2

Хүүхэд байсан үедээ эргээд очицгооё, бидний хамгийн ихээр үзэн яддаг байсан зүйл бол аяга таваг угаах эсвэл өрөөгөө цэвэрлэх гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тэр үеэс хойш гэр орны ажил хийнэ гэдэг огтхон ч зугаатай санагдуулах зүйл биш болж хувирсан. Хүүхэд байхдаа гэр орны ажлаас аль болох зугтаж, аав ээждээ эрхэлж байгаад, ихэвчлэн тэднээр хийлгүүлдэг байв. Хэдий тийм боловч бид танд аяга таваг угаах нь урт наслах хүчин зүйл болохыг хэлэх үед, хойшид аяга таваг угаахаас цааргалахгүй гэдэгт итгэлтэй байна.

Та энэхүү мэдээг уншсаны дараа гэр орны ажил хийхтэй холбоотой хандлагаа өөрчилж, аяга таваг угаах үедээ дахин уйтгарлахгүй гэдгийг дуулгая.

Бидний хүсэн хүлээж байсан мэдээ энд байна. Та урт наслахын тулд заавал фитнесээр хичээллэх шаардлагагүй. Ихэнх хүмүүс гэр орны ажил хийх нь хүний эрүүл мэндэд тийм ч сайн биш гэж үздэг, гэвч энэ талаар мэдээлэл багатай байдагтай холбоотой юм. Америкийн эрдэмтэд хувцсаа гараараа угаах эсвэл аяга таваг угаах нь тухайн хүнийг урт наслахад хүргэдэг болохыг судалгаагаар олж тогтоожээ.

Illustrated by Ekaterina Gapanovich

Судалгаанд нийт 6000 хүн оролцсон бөгөөд тэд бүгдээрээ 63-99 насны эмэгтэйчүүд байв. Тэдний 7 хоногийн хугацаанд өдөр тутам хийдэг зүйлсийнх нь талаар мэдээлэл цуглуулж, 3 жилийн хугацаанд эмч нар эрүүл мэндэд нь хяналт тавьсан байна.

© Mrs. Doubtfire / 20th Century Fox

Үр дүнгээс харахад, 30 минутыг гараараа хувцас угаахад зарцуулдаг эмэгтэйчүүд бараг идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад амь насаа алдах эрсдэл 12%-иар бага байжээ. Өөрөөр хэлбэл гэр орны ажилд дор хаяж 30 минутыг зарцуулдаг эмэгтэйчүүдийн амь насаа алдах эрсдэл хамаагүй бага гарсан байна. Цаашид амьдрах боломж нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй эмэгтэйчүүдийнхээс даруй 39%-иар илүү байв. Судлаачдын гаргасан энэ үр дүн бүх насны, олон ёс заншилтай болон төрөл бүрийн жинтэй эмэгтэйчүүдийн хувьд адилхан гарчээ.

© Cinderella / The Walt Disney Company

Энэ нь гэр орны ажил хийдэг хүмүүсийн хувьд тодорхой хэмжээгээр биеийн хөдөлгөөн хийж, улмаар эрүүл мэнд нь муудахгүй байгаатай холбоотой гэж ойлгож болох талтай юм. “Ямар нэгэн зүйл хийх нь юу ч хийхгүй байхаас хамаагүй дээр” хэмээн судалгааг ахалсан эрдэмтэн хэлжээ. Түүний хэлсэн үгнээс харахад, хөдөлгөөний дутагдалд орохгүйн тулд наад зах нь гэр орны ажил идэвхтэй хийж байх хэрэгтэйг сануулсан байна.

© Sunshine Cleaning / Big Beach

Судалгаанд магадгүй ахимаг насны эмэгтэйчүүдийг оролцуулсан байж болох ч энэ нь залуу үеийнхэнд ч бас хамаатай зүйл юм. Жишээ нь, залуу байхаасаа авахуулаад амьдралын зөв хэв маягийг өөртөө хэвшүүлэх нь эрүүл мэндэд ач тустай. Энэ нөхцөлд, ирээдүйд санаа зовох зүйлгүй болно. Мөн боломжийн хялбар аргаар урт наслах боломжтой болж байгаагаараа онцлогтой.

 

Бонус: Аяга таваг угаах нь гайхалтай стресс тайлах арга

Стресс болон нас баралт нь хоорондоо уялдаа холбоотой болохыг хэд хэдэн судалгаагаар олж тогтоожээ. Иймд гэрийн ажлыг заавал хийх ёстой бас нэгэн шалтгаан гарч ирж байгаа юм. Аяга тавгийг оюун санаагаараа угаадаг (аяга таваг угаах үйл явцад анхаарлаа төвлөрүүлэх, савангийн үнэрийг үнэрлэх, усны халуун, хүйтнийг мэдрэх гэх мэт) хүмүүсийн урам зориг 27%-иар нэмэгдэж, сэтгэл зовнилийн түвшин нь 25%-иар буурдаг байна. Үр дүнд нь урт насална.

misterdavidhand/Instagram

Анхааруулж хэлэхэд, өрнөж буй үйл явцад гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэйг санаарай. Хүмүүс үүнд тэгтлээ анхаарлаа хандуулдаггүй, зүгээр л угааж, цэвэрлэх ёстой гэсэн бодлоор ханддаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд ямар ч нөлөө үзүүлэхгүй.

© Broken Flowers / Focus Features

Та энэхүү судалгааны үр дүнг юу гэж бодож байна? Та урт наслахын тулд гэр орны ажилтай холбоотой бодлоо өөрчлөх үү?

7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhtsetseg Ulziibayar

    2019/05/05 at 14:08

    Нэлээн урт наслах нь дээ

  2. Muugii Miko

    2019/05/06 at 09:47

    Нямдорж Энхтөр хамтдаа урт наслаяаа ккккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *