Дубайн хунтайж дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй эд зүйлсийг эзэмшдэг. Эдгээрийг үзээд таны нүд орой дээрээ гарах болно!

2

Дубайн ханхүүд олон үнэтэй зүйлс бий. Дубайн тэргүүн баяны хоёр дахь хүү болон хорвоод мэндэлсэн түүний хувьд эд хөрөнгөтэй болохын тулд хөдөлмөрлөж, хөлс хүчээ дуслуулах шаардлагагүй. Тэрээр АНЭУ-ын дэд ерөнхийлөгч болон ерөнхий сайдын албан тушаалыг хамтад нь сахидаг. Хүмүүс түүнийг Fazza гэх нэрээр нь хэдийнээ сайн мэдэх болсон билээ.

Тэр адал явдалтай, сонирхолтой амьдралд дуртай. Амьтны талаар их олон зүйлийг мэддэг. Царайлаг, эрх дархтай энэ залууд хууль ёсны асар их эд хөрөнгө бий. Өөрөөр хэлбэл тэр бол хэмжээлшгүй баян юм.

Хунтайж байхын оронд тэр байгалийн сайханд аялахыг таашаадаг бөгөөд сошиал сүлжээгээр хэзээ ч эд хөрөнгөө бусдад гайхуулдаггүй. Түүний хувьд Инстаграмыг идэвхтэй ашигладаг бөгөөд гэрэл зураг авах дур сонирхолтой юм байна. Ингээд хамтдаа түүний эзэмшдэг хамгийн өндөр үнэтэй эд зүйлсийг сонирхоцгооё.

 

1. Хамгийн үнэтэй тэмээ

Энэ тэмээ 2.7 сая долларын үнэтэй. Энгийн л нэг байдаг тэмээ шиг харагдаж байгаа боловч хамгийн сайхан тэмээ шалгаруулах тэмцээнд тэргүүр байр эзэлж байсан, гайхалтай бөхтэй тэмээ гэдгээрээ онцлогтой.

2. Газар уснаа явагч машин

Дубайн хунтайжид олон тооны тансаг зэрэглэлийн машинууд бий. Тэр аварга могой гэх нэртэй газар уснаа явагч машиндаа хайртай бөгөөд энэ машин газарт 128 км/цаг хурдалж чадах бол усан дээр 78 км/цаг хурдлах чадвартай. Түүнд нийт 6 ширхэг ийм төрлийн машин байдаг бөгөөд 1 сая гаруй доллар зарцуулан худалдаж авч байжээ.

3. Шотланд загварын үл хөдлөх хөрөнгүүд – 255 сая м/кв талбайтай

4. Jumeirah Zabeel Saray далдуу мод шиг байгууламж

Тэр энэ газрыг бүхэлд нь эзэмшдэггүй ч гэлээ, гишүүн гэсэн статустай байдаг. Энэ байгууламжийн хувьд түүний эзэмшдэг бусад барилгуудаас дутахааргүй үзэсгэлэнтэй газар юм.

5. Нисэх онгоц

Тэр болон түүний гэр бүл 40 ширхэг Boeing 787-10 Dreamliners гэх нэртэй нисэх онгоцыг худалдаж авсан. Энэ нисэх онгоцыг тэр ганцаараа эзэмшдэггүй боловч ихэнхдээ Дубайд бизнесийн яриа хэлэлцээрт оролцох үедээ ашигладаг байна. 15 тэрбум долларын үнэтэй.

6. Танк шиг хуягласан машин

Бараг танк гэж хэлж болох энэ машин 500,000 доллараас ч илүү үнэтэй бөгөөд АНУ-ын цэргийн баазуудад ихэвчлэн байдаг. Тэгвэл Fazza-д бас энэ танк байдаг.

7. Lamborghini Veneno Roadster

2014 онд зөвхөн 9 ширхэгийг үйлдвэрлэсэн энэ машины 6-г нь Дубайн хунтайж худалдаж авчээ. Ойролцоогоор 27 сая долларын үнэтэй юм байна.

8. McLaren P1 – Хүчин чадал сайтай энэхүү машин нь 3 секундын дотор 60 км/цаг хурдлах чадвартай гэнэ.

9. Хос Ferrari

Тэр цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн Ferrari LaFerrari машинаас гадна Ferrari F12 Berlinetta машиныг давхар эзэмшдэг. Эдгээр машинууд нь 2.8 секундэд 60 км/цаг хурдалж чадна.

10. Bugatti Veyron Grand Sports Vitess

Дэлхий дээрх хамгийн хурдан спорт загварын машиныг мөн л Дубайн хунтайж эзэмшдэг. 1.7 сая долларын үнэтэй. 402 км/цагийн дээд хурд авах чадвартай.

174
ГайхмаарГайхмаар
20
ХөөрхөнХөөрхөн
18
ТэнэглэлТэнэглэл
18
Ха ХаХа Ха
15
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
8
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2020/07/31 at 12:55

    Mongold manai tuw nutagt irj baisan bi taniltssan

  2. Зочин

    2022/08/24 at 14:08

    Дээрх автомашинууд 3 секундэд 60 мил цаг буюу 100км цаг хурд авдаг юм шүү.

  3. Блабла

    2022/08/24 at 14:09

    Дээрх автомашинууд нь 3 секундэд 60 мил цаг буюу 100км цагийн хурд авдаг юм шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *