Гадныхны хувьд жирийн зүйл мэт боловч Солонгосчуудад гоо сайхны стандарт нь болдог гадаад төрхийн 8 шинж

0

Өмнөд Солонгост гоо сайхны өөрийн гэсэн сонирхолтой стандарт байдаг гэдэгт тэр болгон гайхахгүй биз ээ. Эндхийн хүмүүс бидэнд энгийн мэт санагдах гадаад төрхтэй байхыг ихэд хичээдэг юм: том нүд, цайвар үс зэрэг. Солонгосчууд зорьсондоо хүрэхийн тулд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн ашиглахаас гадна гоо сайхны мэс засал хийлгүүлэх нь ч энүүхэнд.

Өмнөд Солонгосын гоо үзэсгэлэнгийн чиг хандлагыг сонирхож үзсэн юм. Ямар бүсгүйчүүдийг царайлаг гэж үздэг юм бол доо?

Жижигхэн царай

© gigihadid / Instagram, © JYP Entertainment / YouTube

Азичууд нарийхан онигор нүдтэй. Энэ шалтгааны улмаас солонгосчууд жижигхэн нүүрэн дээр нүд нь илүү том харагдана гэж үздэг. Үүнээс гадна жижигхэн царай нь хөөрхөн гэгддэг нь хүүхэдтэй адилхан харагддагтай нь холбоотой болов уу. Солонгосын гоо сайхны чиг хандлага нь өөрийн наснаас илүү залуу харагдахад оршдог ажээ.

 

V хэлбэрийн эрүү

© ROBYN BECK / AFP / East News, © Laurent VU / SIPA / Sipa Press Russia / East News

Зүүн өмнөд азийн хүмүүсийн нүүрний хэлбэрийг европчуудынхтай харьцуулахад хавтгай хэмээгддэг. Энэ “өө”-г өөрчлөхийн тулд Өмнөд Солонгост нүүрний хэлбэрийг засахыг ихэд хичээдэг ажээ. Нүүрийг илүү зууван хэлбэртэй болохыг хүснэ, ялангуяа алдартнууд эрүү орчмын ясыг багасгах мэс засал хийлгэх нь элбэг.

Мөн өргөн, хавтгай эрүүгээ засахын тулд өмнөд солонгосчууд гоо сайхны төрөл бүрийн хэрэгсэл ч ашигладаг: эрүүний маск, дэмжигч, гүйлгэдэг массажер.

 

Нарийхан бөгөөд өндөр хамар

© Hwayugi / JS Pictures

Солонгост эмэгтэй хүний гадаад төрхийн тал дээр хатуу стандарттай гэж хэлж болно. Том нүднээс гадна эмэгтэйчүүд нь нарийхан бас өндөр хамартай байх ёстой. Ийм болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэдэг ажээ. Эрчүүд ч гэсэн ийм засал хийлгэх нь их болсон байна.

 

Цэнхэр, ногоон болон өөр өнгийн нүд

© hyunah_aa / Instagram, © Maenttange heding / MBC

Солонгосчууд байгалиасаа бор нүдтэй. 2019 онд Өмнөд Солонгост нэгэн санал асуулга явуулжээ: эмэгтэйчүүдийн ямар өнгийн нүд таалагддаг вэ гэхэд дөнгөж гуравны нэг хэсэг нь л бор гэж хариулсан байна.

21 дүгээр зууны эхэнд Солонгост өнгө өнгийн контакт линз түгээмэл болсон юм: гадаад төрхийг хүссэнээрээ өөрчлөх боломжийг бий болгожээ. Одоо солонгосын алдартнуудын нүд саарал, цэнхэр, самран, ногоон өнгөтэй болж хувирсан. Мөн тэд этгээд хачин өнгийг ч сонгоно: ягаан, улбар шар, шар, нил ягаан зэрэг.

 

Жижигхэн ам болон хөвсгөр/бамбагар уруул

© Invision / Invision / East News, © Jaxon / Mega / Mega Agency / East News

Солонгосчуудад үнэхээр жижигхэн ам таалагддаг. Гэхдээ уруул нь хөвсгөр байх ёстой. Үүнээс гадна доод уруул нь дээд уруулаасаа хөвсгөр байх ёстой гэнэ. Мөн солонгосын гоо сайхны стандартаар бол уруулын зураас дээшээ тод байх ёстой, яг л та инээмсэглэж байгаа мэт. Ихэнх солонгосчууд эдгээр төрхийг нүүрний будаг, филлер зэргээр гаргаж өгдөг ажээ

 

Богинохон үс

© _imyour_joy / Instagram, © seyoung_10 / Instagram

#MeToo хөдөлгөөний дараа солонгос бүсгүйчүүд олон эмэгтэйчүүдийн хувьд зовлон байсан гоо сайхны стандартыг эсэргүүцэж эхэлжээ. Өөрийнхөө гоо сайханд анхаарал тавих гэж хичнээн их цаг зарцуулж зовдог билээ дээ. Үүнийг эсэргүүцэж зарим нэг солонгос бүсгүйчүүд нүүрээ будахаа больж гоо сайхны мэс заслаас ч татгалзаж эхэлсэн байна. Мөн үүнд үсээ богинохон болгож тайруулсан бүсгүйчүүд ч багтана.

Одоо Солонгост урт болон богино үсийг хоёуланг нь загварлаг гэж үзэх болжээ. Жишээ нь, 2021 онд боб загварын үс засалт Солонгост тренд болсон байдаг.

 

Цайвар өнгийн үс

© Cyril Pecquenard / KCS / East News, © AP / Associated Press / East News

Солонгосчууд – алдартан ч тэр, жирийн хүн ч тэр өөрийн хар бор өнгийн үснээс гадна илүү цайвар өнгийн үстэй болохыг эрхэмлэдэг. Тийм учраас үсээ цайруулах арчилгаа байнга хийлгүүлнэ. Хамгийн моодны өнгө нь үнсэн саарал, яагаад гэвэл азиудын царай шар, улаан туяатай өнгөтэй сайхан зохицдог байна. Мөн солонгосчууд солонгын өнгөөр үсээ будах дуртай: шар, улаан, цэнхэр, ногоон, ягаан зэрэг.

 

Өндөр бие, урт хөл

© hanhyojoo222 / Instagram

Солонгосчуудын дундаж өндөр 158-161 см-ийн хооронд хэлбэлзэнэ. Солонгосчууд эмэгтэй хүний өндрийг гурван стандартад хуваадаг: 162 см – “өндөр биш, гэхдээ дажгүй”. 162-168 см – “хэтэрхий намхан биш, бас хэтэрхий өндөр ч биш”.

168 см – өндөр бөгөөд төгс. Яг ийм өндөртэй солонгосын алдартан – жүжигчин Хан Хё Жу (гэрэл зураг дээр баруун гар талынх). Урт хөл нь мөн эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн нэгэн илэрхийлэл болно.

Та солонгосчуудын гоо үзэсгэлэнгийн ямар стандартыг дагамаар санагдав?

12
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Erhes Huu

    Erhes Huu

    2021/11/16 at 18:16

    За,зайлаа зайл ( Нохой нь идэштэн ) хүний тал маажиг саажиг Со- нараа Europ – тай зүйрлээд байгаарай !!! Наад сэжиг маажигуудтайгаа хамт зайл ,Халтаруудаа !!!

  2. Chimeg Dalkhjav

    Chimeg Dalkhjav

    2021/11/16 at 18:36

    Солонгосчууд бүгд ижилхэн болчихсон.

  3. Зочин

    2021/11/16 at 19:05

    Солонгосууд богино хөл урт биетэй онигор нүдтэй сормуусгүй шахам. Гонгиноо дуутай цээж бөгс нь хавтгай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *