
Сар бүр шинэ дугаар нь хэвлэгдэн гардаг FHM сэтгүүлийн зүгээс жүжигчин Jennifer Lawrence-ыг “Дэлхийн хамгийн дур булаам бүсгүй” хэмээн өргөмжилжээ. Оскарын шагналт жүжигчин бүсгүй Британий эрчүүдийн сэтгүүлийн жил бүр гаргадаг манай гаригийн хамгийн дур булаам 100 бүсгүй жагсаалтыг тэргүүлж, өнгөрсөн жилийн хамгийн дур булаам бүсгүй Mila Kunis-аас дээрх алдрыг нь авсан нь энэ аж. Олон мянган уншигчдын саналаар тодруулдаг энэхүү жагсаалтыг тэргүүлсэн 23 настай жүжигчин бүсгүй Coronation Street-ийн од Michelle Keegan-аас багахан саналаар илүү байсан байна. Реалити телевизийн алдартан Mark Wright-ын сүйт бүсгүй Michelle 2014 оны дэлхийн дур булаам бүсгүйн алдарт тун ойрхон байжээ. FHM сэтгүүлийн шинэ дугаарт 26 настай Michelle бүсгүйн өгсөн ярилцлаганд FHM-ийн бүх уншигчид болон цаг гарган өөрийг нь дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлсний хамт “Би дур булаам гэдгийг их хэмжээний будалт хийж, төгс үс эсвэл бие галбиртай байх гэж боддоггүй. Энэ нь өөртөө итгэлтэй байдал, инээмсэглэл болон аз жаргалтай байхыг хэлж байгаа гэж бодож байна.” гэсэн үг байсан нь уншигчдад их таалагдсан байна. Дэлхийн хамгийн дур булаам 100 эмэгтэй жагсаалтанд багтсан онцлууштай хүмүүс гэвэл 21-р байранд бичигдсэн телевизийн тогооч Nigella Lawson, 42-т бичигдсэн Kate Moss, 36-д бичигдсэн жүжигчин Jennifer Aniston, 54-т бичигдсэн супермодель Cara Delevingne нар юм. Цаашлаад энэ 100 гайхалтай эмэгтэйчүүдийн жагсаалтыг бүрнээр нь үзэхийг хүсвэл Fhm.com/100sexiest хаягаар орж үзэх боломжтой юм байна.
Дэлхийн хамгийн дур булаам 100 бүсгүйн эхний 10 байранд бичигдсэн бүсгүйчүүд
1. Jennifer Lawrence
2. Michelle Keegan
3. Rihanna
4. Emily Ratajkowski
5. Kaley Cuoco
6. Mila Kunis
7. Beyoncé
8. Lucy Mecklenburgh
9. Nicole Scherzinger
10. Scarlett Johansson








Зочин
2014/05/07 at 14:56
сайхан хүүхнүүд байнаа, алийг нь тэр гэхэв
zochin
2014/05/08 at 10:18
endee l zuuguulang n oruulchihgui zalhuu yumaa ta nar neeree zaaval gadni site ruu shiduuleed
Зочин
2016/02/10 at 23:03
Скарлет ёхонсан !!!!!!!!!!!!!!! .
Зочин
2016/04/19 at 23:31
angelina jolie haana bnaa