
Инстаграм болон бусад сошиал суваг хэрэглэгчид лайк цуглуулах зорилгоор бодит байдлаас хэтэрсэн гэрэл зураг оруулдаг. Зарим нэг нь ичихгүй фотошопоор зассан зургаа хүртэл постлоно.
Даная Мерсер гэх бүсгүй гоё сайхан гэрэл зурагны цаана чухам ямар бодит байдал нуугдаж байдгийг дэлгэжээ. Аймшигтай гэх нь хаашаа юм, гэхдээ л “өөгүй” гэж хэлж болохооргүй. Энэхүү байдлыг бүсгүй эрүүл бус гэж үздэг бөгөөд төгс болох гэсэн өвчин гэжээ.
Өөгүй төгс биетэй гэрэл зураг гэж үү? Амьдрал дээр тэс өөр байдаг юм шүү дээ


Даная Мерсер мэргэжлээрээ сэтгүүлч, бас инфлюенсер хийдэг. Тэр Арабын Нэгдсэн Эмират гаралтай ч түүний блог дэлхий дахинд алдаршиж чаджээ. Тэр өөрийгөө ямар нэгэн ашигтай зүйл хийх ёстой гэж шийдсэн юм. Жишээ нь, тансаг гэрэл зурагны цаана чухам юу нуугдаж байгааг бусдад таниулах. Хэн нэгний төгс биетэй гоё гэрэл зурагнаас болоод нөгөө нэг нь амьдралаа сүйтгэж байна.
Нэгдүгээрт, бусдын гэрэл зурагт бүү итгэ

Даная бусад блогер бүсгүйчүүд шиг өөгүй харагдахыг хүссэнгүй, харин бусдын нууцыг дэлгэхээр шийджээ. Гэрэл зураг дээр илүү гоё харагдах олон арга байдгийг тэрээр дурсан байна: зөв гэрэлтүүлэг, өөрт тохирох хувцас, зөв байрлал авах. Энэ бүгд маш энгийн бөгөөд бүүдгэр орчинд арьсны өө харагддаггүй. Ттйм учраас алдартай гэрэл зурагчид бүтээлээ нар мандах эсвэл жаргаж байгаа үед авдаг байна.
Даная өөрийн жишээ дээр унжсан арьс, целлюлитийг нуух аргуудыг ил тодоор үзүүлжээ.
Хоёрдугаарт, өөрийгөө төгс биш гэж буруутгах огт хэрэггүй


Залуучуудын амьдралын энэхүү хэв маяг аюултай гэж Даная үзэж байна. Олон нийт засаж залруулсан гоёмсог гэрэл зураг үзэж суухад толинд аймшигтай бодит байдал харагдана! Амьдрал дээр төгс зүйл гэж байхгүй.
Гаулиг биетэй харагдах лайфхакууд
Ид шид биш шүү! Энгийн гэхдээ үр дүнтэй. Хэн ч ингэж хийж чадна.
Яг энэ зарчмаар “Турахын өмнө болон дараах” гэрэл зургийг дардаг

Хувцас, байрлалаа л шидэт дохиураар дохь.
Хэн ч төгс биш!

Инстаграмын бүсгүйчүүд бүгд царайлаг, гуалиг гэж бодож огт болохгүй. Тэд өөгөө л сайн нууж чадаж байгаа юм.
Даная өөрийн туршлагаар харууллаа

Бүсгүй өөрөө хоолноос татгалзах сэтгэл мэдрэлийн эмгэгтэй байснаа нуудаггүй. Гэхдээ тэр асуудлыг давж гарч чадсан бөгөөд өнөөдөр эрүүл саруул сайхан амьдарч байна. Өнөөдөр өөртөө итгэлгүй байгаа хүмүүст туслахаар зорьжээ, хиймэл “төгс” хэлбэрт бүү итгэцгээ.








Bayarmaa Bayanbileg
2020/07/05 at 18:18
Мэдээж ш дэ, нарийн аргаар засдаг,хэн 100 % гоё байх вэ? Дэ
Bolortuya Baldantseren
2020/07/06 at 01:03
Ээ хөөрхии
Nar Od
2020/07/06 at 06:01
Монгол наасан
ToGi Montoon
2020/07/06 at 06:37
Era Budjav
Төгөл Дөр
2020/07/06 at 08:09
ene ewlvvleg bn😂😂😂😂
Chimka BP
2020/07/06 at 09:14
Uursdiin acc deer zassanaa yagad tawij bolku gj. Ichku photoshopdsom zurgaa tawilaa ch gh shg. Hen shuumjlehiin. Hend tedniig shuuh erh bga gj. Yagad ichih yst ym… 🤔🤔
Tseegii Tsetsgee
2020/07/06 at 09:32
Ene hud bn
Санжидмаа Лхагваа
2020/07/06 at 10:50
Yasan zavtai yum.Hvnii muug delgej baihaar uursdiiguu hicheej yvah heregtei hvmvvsee.
Dorjgotow Jawzaa
2020/07/06 at 16:02
Ymar sejgiin my be
Od Az
2020/07/06 at 16:42
Yaaaag vnen
Bayr Batsukh
2020/07/06 at 16:45
Ёстой үнэн 😂😂😂! Аймшигтай гэх нь хаашаа юм.Таны дотор чинь давчдаад байх шиг.
Tagar Sereeter
2020/07/06 at 18:02
70 –гарсан эмгэн өвөгчүүд залуугийхаа зургыг тавьсан байдаг шүү дээ .
Oogii Altangerel
2020/07/07 at 02:35
Manaid ch bas iim balai huuhnuud ih bolson bhaa kkk
Ш. Билэгмаа
2020/07/07 at 11:15
мэдээж ийм л бна ямар мѳнхий залуу нас бишдээ
Babu Shino
2020/07/07 at 13:53
I’m only human after all.
Tseemaa Tseemaa
2020/07/07 at 23:37
Өөөөөөө