Таны зүрх сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрүүлэх 18 гэрэл зураг

2

Бид цөхрөх үедээ хэн ч өөрийг нь гэхгүй байгаа мэт санагддаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол худлаа. Та үүнд итгэхгүй байсаар л байна уу? Тэгвэл доорх зургууд дээрх хүмүүсийг хараарай. Тэд халамж анхаарал тавих болон энэрэнгүй сэтгэл гэж юу болохыг мэддэгээс гадна бусдад туслахад үргэлж бэлэн байдаг хүмүүс юм.

Бид танд дэлхий ертөнцийг өөрсдийн тусархаг, энэрэнгүй байдлаараа илүү сайхан газар болгож буй хүмүүсийн зургийг түүвэрлэн хүргэж байна.

1. “Би түүний мэс ажилбарын төлбөрт зориулан өөрийнхөө машиныг зарлаа.”

 

2. “Хэрэв хүү энэ номыг Мичиган дахь үсчинд чанга дуугаар уншиж өгвөл 2%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.”

 

3. “Би шөнө дунд ямар нэгэн зүйл маш чангаар газарт унагасан бөгөөд тэр намайг зүгээр эсэхийг шалгахаар ирэх үедээ арчих зүйл авчирчээ.”

 

4. Түшиж тулах хэн нэгэн хажууд байна гэдэг үнэхээр сайхан

 

5. “Манай охин хэсэг шаазгайнууд улаан хошуут уруу дайрч байхыг анзаарсан юм. Түүнийг хамгаалсны дараа улаан хошуут хэсэг хугацаанд бидэнтэй хамт байсан.”

 

6. “Хэрэв та барилгын будгийн ажил явагдаж байгаа газрын ойролцоо машинаа зайлшгүй тавих хэрэгтэй болвол зурганд харагдаж байгаа шиг уутаар машинаа ороож тавих хэрэгтэй.”

 

7. “Өнөөдөр бяцхан залуу 10 нас хүрч байна. Би ажлаасаа чөлөө авчихсан учир бид хамтдаа өдрийг өнгөрүүлэх болно.”

 

8. “Эдгээр ажилчид үнэхээр гайхалтай. Энэ залуу бидний хүүхдүүдэд цөөн хэдэн минутыг зарцуулан хамт сууж, зам тавих ажлын талаар тайлбарлаж өгсөн.”

 

9. “Хэрээнүүд манай тагтан дээр нисч ирсэн. Би өглөө тэдэнд зориулж тагтан дээрээ бага сага хоол тавьж үлдээсэн бөгөөд орой нь харахад жижиг хэмжээтэй мах тагтан дээр байхыг олж харлаа. Тэд ч бас надад анхаарал халамж тавихыг хүсжээ.”

 

10. “Энэ залуу ихэр хүүхдүүдтэй бөгөөд тэд анх удаагаа хамтдаа нисч буй нь энэ юм. Тиймээс тэр хүмүүсийн тав тухыг алдагдуулахгүй гэсэндээ бяцхан зурвас зорчигчдод тарааж, чихээ бөглөхийг уриалжээ.”

 

11. “Баярлалаа. Чи бол миний баатар.”

 

12. “Цагдаагийн ажилтан ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бүх ээжүүдэд цэцэг бэлэглэж байна.”

 

13. “Хэн нь үл мэдэгдэх хүн нохойн хүрээлэн дэх теннисийн бөмбөгүүдийг цуглуулж, нэг газар бөөгнөрүүлэн тавьжээ.

 

14. “Raising Men Lawn Care” бол Алабама дахь хэсэг бүлэг залуусын нэгдэл бөгөөд тэд өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хашаан дахь зүлгийг ямар ч үнэ төлбөргүйгээр тэгшилж, янзалж өгдөг байна.”

 

15. “Энэ охин зоосны машинаас T-Rex тоглоомыг авч чадаагүйдээ сэтгэлээ унажээ. Харин маргааш нь түүний авга мах Макс зоосны машинаас бүх тоглоомыг авч түүнд бэлэглэсэн байна.”

 

16. “Манай муурнууд хоорондоо муудалцах үед аав ээж хоёр маань тэдний асуудлыг шийдвэрлэж өгөхөөр хичээцгээж байна.”

 

17. Энэ нярай халамж анхаарлын төвд тайван нойрсож байна.

26
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *