Хүмүүс яагаад хайртай хүнээ хуурч өөр шинэ харилцаа үүсгэдэг вэ?

4

Хүн хайртай хүнээ хуурч, өөр янз бүрийн харилцаа үүсгэхийг хамгийн муухай үйлдэл гэж үздэг. Гэтэл хайртай хүн нь өөр хүний тухай боддог, мөрөөддөг байх нь тохиолдлын жинхэнэ хууралтаас ч илүү шаналал төрүүлдэг байна. Хуурах, араар тавих нь ямар ч байлаа гэсэн үүнээс үүсэх сэтгэлийн шарх нь олон жилийн турш хадгалагдан үлдэнэ. Ийм хууралт нь хүний сэтгэл санаанд маш хортой нөлөөлж, хүн хүндээ итгэх итгэлийг алдагдуулдаг билээ.

Статистик судалгаагаар эрэгтэйчүүдийн 78% нь хууралтыг муухай явдал гэж үзсэн бол эмэгтэйчүүдийн хувьд энэ тоо 84% байжээ.

Хайртай хүнээ хуурах нь

1. Хүмүүс ихэвчлэн таньдаг хүнтэйгээ нууц харилцаа үүсгэнэ

Хоёр хүний хооронд орон будлиан үүсгэх хүн нь тохиолдлын хүн байх нь ховор. Судалгаагаар иймэрхүү харилцааны 60% нь хамт ажилладаг хүмүүсийн хооронд бий болдог байна. Тиймээс та өөрийн хостойгоо тогтоосон сэтгэлийн харилцаагаа хамтран ажилладаг хүмүүстэй тогтоох харилцаанаас илүү хүчтэй байлгахыг хичээх хэрэгтэй. Үүнд хамтын мөрөөдөл, зорилго, үр хүүхдээ хамтран өсгөх, хүмүүжүүлэх, хамтдаа нэг цагт орондоо орох, унтах үедээ тэврэлдэх гэх зэрэгт ач холбогдол өгч байгаарай.

2. Урвагчид ихэнхдээ тусгайлан харилцаа тогтоох хүн хайдаггүй байна

Хэрвээ эрэгтэй, эмэгтэй хэн нэг нь хосоо хуурч байвал энэ нь хостойгоо тогтоосон харилцаандаа сэтгэл дундуур байна гэсэн үг биш. Одоо байгаа харилцаандаа сэтгэл ханамжтай байсан ч өөр харилцаа тогтоож болох юм. Энгийн нэг “аальгүйтэл”нь аажмаар өргөсөн нэг л мэдэхэд жинхэнэ урвалт болсон байх нь бий. Сайхан гэр бүл байна гэдэг маань ч ийм урвалт бий болохгүй гэсэн баталгаа биш юм.

Гэр бүлийн хүнээ хуурсан эрчүүдийн 52% нь сайхан гэр бүлтэй гэж үздэг бол эмэгтэйчүүдийн хувьд энэ тоо 34% байдаг гэнэ.

3. Хүмүүс хайр гэдгийг янз бүрийн утгаар ойлгодог

Хүн болгонд хайр гэдгийг тодорхойлсон өөрийн гэсэн ойлголт бий. Хайр дурлалын харилцаа доорх байдлаар үүснэ: эхлээд та тухайн хүнд биеийн хувьд татагдах ба яваандаа энэ нь сэтгэл зүйн шинж чанартай болж, тухайн хүнийхээ тухай улам ихийг мэдэх гэсээр нэг л мэдэхэд дасаж, мөрөөддөг болсон байна. Гэхдээ заримдаа хэн нэг нь маш хүчтэй бэлгийн хүсэл төрүүлдэг бол өөр нэг нь ойрхон байх, цуг байхад таатай сайхан байдаг зэргээр нөлөөлнө.

4. Урвалтын нэг шалтгаан нь бэлгийн янз бүрийн хүсэл мөрөөдлөө нуух явдал

Орон доторх нэгэн хэвийн, уйтгартай байдал нь өөр харилцаа үүсгэх бас нэг нөхцөл юм. Харамсалтай нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүс өөрийн бэлгийн хүсэл мөрөөдлийн тухай хоорондоо ярилцаж, ил гаргадаггүй. Одоог хүртэл олон эрчүүд эмэгтэй хүн юунаас бэлгийн дур хүсэл авдаг тухай ямар ч ойлголтгүй байдаг ба мэдэж байгаа гэж боддог зүйл нь насанд хүрэгчдэд зориулсан киноноос авсан буруу ойлголт юм.

Зөвхөн үнэн сэтгэлээсээ ил тод ярилцах нь хосынхоо хүсэл мөрөөдлийг мэдэж, ойрхон байхын жаргалыг мэдрэх болно.

5. Урвалтын дараа ч хосууд хамтдаа байдаг

Хэн нэг нь нэгнийгээ хуурсан ч хамтдаа цуг байсаар байгаа хостой та таарч байсан байх. Энэ нь хүн хамт байсаар дасаж, салан тусгаарлана гэдэг бодлоос айдагтай холбоотой юм. Заримдаа хосдоо дэндүү хайртай учир түүнийгээ жаргалтай байлгахын тулд ”бага зэрэг хуурахыг” зөвшөөрөх хүн ч бий.

Ийм хосуудын хувьд тэрхүү хууралт нь амьдралын нэгэн богинохон үе бөгөөд энэ үеийн дараа хамтдаа үлдэж, юу ч болоогүй юм шиг байна.

6. Полигамия буюу олон хүнтэй гэр бүлийн харилцаатай байх нь хүний үндсэн төрх гэдэг ойлголт нь худлаа зүйл

Хүмүүс янз бүрийн хүнтэй замбараагүй бэлгийн харилцаанд орж байхаар “бүтээгдсэн” гэдэг ойлголтыг эрдэмтэд няцаасан байдаг. Эрчүүд энэ онолыг их ярих бөгөөд бид бол сүргийн тэргүүн, харин эмэгтэйчүүд гал голомт сахих үүрэгтэн гэж ярина. Гэтэл хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад нэгэн замыг сонгож авсан ба энэ нь үр удмаа үлдээж түүнийгээ хянаж байхын тулд тэдэнтэйгээ цуг байх явдал юм.

Олон хүн нэг хүнтэй хэсэг хамт амьдарч байгаад салж дахин өөр амьдрал эхлүүлж байснаа больж дахиад өөртэй шинээр эхлүүлэх гэх зэргээр амьдардаг. Хүн жинхэнээрээ хайр дурлал гэдгийг олон удаа үзэж болно. Хосуудын хооронд бат бөх харилцааны үе байх ба энэ үедээ үр удмаа үлдээх ба  түүнийгээ дууссаны дараа өөрт нь эвтэйхэн хүн хайх нь бий.

7. Арчилгаагүй бие

Сайн, чанартай бэлгийн харилцаагүйгээр аливаа харилцаа удаан үргэлжлэхгүй гэдэг нь ойлгомжтой. Гэтэл сайхан сексийн нэг нөхцөл нь хүн хүнийхээ дур булаах явдал юм. Олон эмэгтэйчүүд нөхөр нь өдөр болгон усанд ордоггүй, дотуур хувцсаа сольдоггүй, шүдний эмчид үзүүлдэггүй гэж гомдоллодог. Хэрвээ таны хос ариун цэврийг сахихгүй, эрүүл мэнддээ анхаардаггүй бол тэрээр ямар ч сайн хүн байсан ч дур хүсэл үл татах билээ.

8. Өөрийгөө дутуу үнэлэх хүмүүс урвах сонирхолтой байх нь их

Судалгаанд оролцсон хүмүүсийн 57% нь урвалтын шалтгаанаа өөрийгөө дутуу үнэлдэг явдал хэмээн үзсэн байдаг. Тийм хүмүүст өөрсдийгөө дур булаам, хэн нэгэнд таалагдах чадвартай гэх итгэлтэй болохын тулд янз бүрийн харилцаа тогтоосон байдаг байна. Чухамхүү өөртөө итгэлгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрөө өөртөө итгэл олж авахын тулд гэр бүлээс гадуур харилцаа тогтоодог  билээ.

9. Сэтгэл зүйн хувьд хол хөндий байх

Бэлгийн хэрэгцээ шаардлагаас гадна сэтгэл зүйн хувьд маш ойрхон байж нэг нэгнийгээ хайрлана. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар нэг нэгнийгээ хайрлан халамжлах, анхаарах, цуг байхдаа эвтэй байлгах гэсэн хүсэл санаачлага дутагдсанаас “гадуур харилцаа” бий болдог байна. Сайн сексгүйгээр харилцаа байж болохгүйтэй нэгэн адил сэтгэл зүйн хувьд ойр дотно байхгүйгээр хайр сэтгэл гэж үгүй билээ.

 

10. Сошиал сүлжээ “урвалтыг” дэмжиж байна

Сэтгэл зүйн болон бэлгийн хүсэл санаа эсрэг хүйсийн хүнтэй сошиал сүлжээгээр харилцаж байхад бий болж болно. Ийм харилцаа нь гэр бүл салах бас нэг шалтгаан болох учир олон хүн тийм харилцааг бас нэг төрлийн урвалт гэж үздэг.

Интернет нь таны хосыг бусадтай харьцуулах өргөн боломж нээх бөгөөд үүнд янз бүрийн зураг видео гэх зэргийн олон зүйл бий. Хүний сэтгэл санаа гэдэг тогтворгүй эд бөгөөд хүнийг хүсэж мөрөөддөг боловч хэзээ ч хүрч чадахгүй зүйлээр нь хуурах амархан. Сошиал сүлжээ бий болсноор урвах гэдэг амархан зүйл болсон бөгөөд мөн урвагчийг илрүүлэхэд ч бас амархан болсон байна.

11. Зарим нэгэнд урвалт гэмээр зүйл бусад хүнд хэвийн зүйл байх нь

Урвалт гэдэг маань бас олон янз байж болно. Зарим нэг нь урвалт гэдгийг эрэгтэй эмэгтэй хүний хооронд бий болсон цэвэр биеийн хүчин зүйлтэй холбон ойлгодог бол зарим нь хайртай хүн нь хэн нэгэнтэй тааламжтай ярилцсан, өөр хүнийг үнссэн зэрэг болдог. Аль болох урьдчилан энэхүү хил хязгаарыг тодорхой болгох хэрэгтэй бөгөөд ингээгүй бол байдал нэг л өдөр хяналтаас гарах биз ээ.

Сонирхолтой нь эрэгтэйчүүдийн 50% нь хайртай эмэгтэй нь ижил хүйсийн хүнтэйгээ бэлгийн харьцаанд орвол уучилж болно гэж үзсэн бол 22% нь эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байлаа ч уучилж болно гэжээ.

12. Сэтгэл зүйн урвалт нь бэлгийн урвалтаас илүү аюултай зүйл

Ийм харилцааны аюулыг ихэнхдээ дутуу үнэлдэг. Гэтэл бодит амьдрал дээр сэтгэл зүйн урвалт нь биеийн урвалтаас илүү хор хохиролтой зүйл юм. Учир нь таны хос таниас өөр хэн нэгэнтэй илүү дотно харилцаатай болсон учраас тэр. Дээр нь түүнийг үүнийх нь төлөө буруутгах их хэцүү бөгөөд хос тань өөрийнхөө үйлдлийг ямар нэг нөхөрлөл төдий зүйл гэж мэлзэн бүхнийг нуух болно.

Сэтгэл зүйн урвалт нь нөхөрлөл байдлаар эхэлж, яваандаа бэлгийн харилцаа, бүр цаашлаад бүрэн хэмжээний харилцаа болж болох юм. Таныг, таны хосыг хамтдаа байдаг гэж мэддэг хүнтэй нөхөрлөж байгаарай. Урвалт гэдэг хэвийн зүйл болсон хүнээс хол байхыг хичээ.

13. Харилцаагаа таслан зогсоох арга

Олигтой бат бөх болж чадахгүй байгаа харилцааг таслан зогсоохын оронд тэр чигээр нь байлгасаар байх явдал их. Энэ бол сайн явдал биш бөгөөд энэ нь нэгэн цагт таныг үнэн сэтгэлээсээ хайрлаж байсан хүнийг зовоож шаналгаж байгаа хэрэг билээ. Өөр хүнтэй аз жаргалтай, шинэ харилцаа үүсгэхэд дээрх байдал нэмэр болохгүй нь ойлгомжтой. Хэн нэгнээс салах гэж өөр хүнтэй харилцаа тогтоосон хүн нь өөрийн нь энэ урвалтын тухай байнга сануулах хүнтэй удаан байдаггүй байна.

Хайр дурлалын харилцаа гэдэг бол насаараа шоронд суух ял биш. Та хүсэж байгаа зүйлээ авч байх үедээ тэр харилцаандаа байж л байх болно. Заримдаа гэр бүлээ ямар ч үнээр хамаагүй авч үлдэх гэдэг үйлдэл нь буруу шийдвэр байх нь бий.

Хорвоо ертөнц бол тогтворгүй зүйл бөгөөд өнөөдөр хамгийн шударга зүйл маань маргааш тэгж үнэлэгдэхгүй байж болно. Даавар хэвийн хэмжээнд орж, гоо сайхан буурах үед хайртай дотны хүнтэйгээ цуг хөгшрөхийг бодох болно. Таны хувьд урвалт гэж юу вэ? Хүн бүх л амьдралынхаа турш, сэтгэл санааны хувьд ч гэсэн үнэнч байж болох уу? Энэ тухай бодлоо сэтгэгдэл дээр бичээрэй.

37
ТэнэглэлТэнэглэл
22
ХарамсалтайХарамсалтай
14
БахархмаарБахархмаар
13
Ха ХаХа Ха
10
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Deegii Deegii

    Deegii Deegii

    2018/08/10 at 17:45

    Munhuu Bayambasuren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *