Анхааралтай байгаарай! Хар тугалганы орц нь байх ёстой хэмжээнээсээ хэтэрч, цэвэр xор агуулсан 10 брэнд уруулын будаг!

4

Уруулын будаг – гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь болов уу. Жишээ нь би лав өөрийгөө цайвар ягаан, тод улаан өнгийн уруулын будаггүйгээр төсөөлж чадахгүй. Өдөр болгон уруулаа будна, заримдаа өдөрт 3 бүр үүнээс ч олон удаа уруулаа дахин дахин будна.

Уруулын будаг эмэгтэй хүнийг өөртөө итгэлтэй болгодог. Энэ хэсгийн будаг эмэгтэйлэг болгодог тул өөрийгөө үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлдөг. Уруулын будаг нь зөөлөн ялдам уруулын арьсыг гадны бохирдлоос хамгаалдаг, мөн орцоосоо шалтгаалж уруулын арьсанд шим тэжээл өгч чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Эмэгтэй хүн уруулын будаг түрхдэг шалтгаан үүгээр дуусахгүй нь мэдээж.

Саяхан даа, шинээр авсан уруулын будгийг хоёр дахь удаагаа түрхсэний дараа аманд гашуун оргиж таагүй мэдрэмж төрүүлсэн юм.

Тэр үед уруулын будганд нэг их буруу өгсөнгүй, удалгүй химийн салбарт ажилладаг найз бүсгүй нүдийг минь нээж өглөө. Хүн өөрөө л өөртөө анхаарал халамж тавихгүй бол хэн тавих вэ дээ?

 

Хортой гоо сайхны бүтээгдэхүүн

2002 оны нэгэн судалгааны баримтаас харахад эмэгтэй хүн өдөрт дунджаар 24 мг уруулын будаг иддэг ажээ. Төсөөлөөд бодьёо л доо, эмэгтэй хүн 55 жилийн турш долоо хоногийн таван өдөрт нь уруулаа буддаг, тэгэхээр энэ эмэгтэй амьдралынхаа турш 350 грамм уруулын будаг идсэн гэх тооцоо гарна.

Өчүүхэн гэж хэлж болохоор энэ тоо эрүүл мэндэд xортой байж болно – хамгийн гол нь уруулын будгийн орцыг анхаарах хэрэгтэй.

Америкийн Хүн болон эмийн чанарын хяналтын байгууллага (FDA) L’Oreal болон Cover Girl зэрэг 400 гаруй брэндийн уруулын будгийг шалгажээ. Үр дүн мэргэжилтнүүдийг гайхшралд оруулжээ: зарим нэг уруулын будганд хар тугалгын хэмжээ хэтэрсэн байсныг тогтоосон байна. Үүгээр ч зогсохгүй сүүлийн үеийн судалгаагаар дээрх орцын үзүүлэлт хоёр дахин нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарсан байна.

Мэдээж хар тугалгын орц нь уруулын будгаар дамжин хүний биед орно. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уруулын будганд агуулагдах хар тугалгын хэмжээ нь хоол хүнс, агаар болон усанд агуулагдах хэмжээнээс бага ажээ. Нөгөө талаасаа Анагаах ухааны үндэсний хүрээлэнгээс хийсэн дүн шинжилгээний тайланг харахад, уруулын будганд агуулагдах хар тугалгын хэмжээнээс үл хамааран хүний биед нэн xортой болохыг анхааруулсан байна.

Хар тугалга хүний биед цаг хугацааны эрхэнд хуримтлагдана. Эмэгтэйчүүд хар тугалганы орцтой уруулын будгийг өдөрт хэд хэдэн удаа түрхэж хэрэглэж байгаа, энэ нь эцэс сүүлдээ эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхэд хүргэнэ.

Та бүхэндээ хар тугалгаар хаxсан гэж хэлж болохоор 10 брэндийн уруулын будгийг танилцуулж байна. Би хувьдаа үүнийг мэдсэнээс хойш гоо сайхны бүтээгдэхүүнийг өөр нүдээр хардаг болсон.

1. Stargazer Lipstick 103 c. Хар тугалгын хэмжээ: нэг саяд (ppm) 4,12 бичил хэсэг.

 

2. Maybelline Color Sensational — Mauve Me. Хар тугалгын хэмжээ: нэг саяд (ppm) 4,23 бичил хэсэг.

 

3. Cover Girl Continuous Color — Warm Brick. Хар тугалгын хэмжээ: нэг саяд (ppm) 4,28 бичил хэсэг.

 

4. L’Oreal Intensely Moisturizing Lipcolor — Heroic. Хар тугалгын хэмжээ: нэг саяд (ppm) 4,41 бичил хэсэг.

 

5. L’Oreal Colour Riche — Tickled Pink. Хар тугалгын хэмжээ: нэг саяд (ppm) 4,45 бичил хэсэг.

 

6. NARS Semi-Matte — Funny Face. Хар тугалгын хэмжээ: нэг саяд (ppm) 4,89 бичил хэсэг.

 

7. CoverGirl Queen Collection Vibrant Hue Color Ruby Remix. Хар тугалгын хэмжээ: нэг саяд (ppm) 4,92 бичил хэсэг.

 

8. Next up is the NARS Semi-Matte Red Lizard. Хар тугалгын хэмжээ: нэг саяд (ppm) 4,93 бичил хэсэг.

 

9. L’oreal Color Riche color Volcanic. Хар тугалгын хэмжээ: нэг саяд (ppm) 7,00 бичил хэсэг.

 

10. Maybelline’s Color Sensation Pink Petal. Хар тугалгын хэмжээ: нэг саяд (ppm) 7,19 бичил хэсэг.

 

Зөвлөгөө

Уруулыг будаггүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй бүсгүйчүүдийг энэ төрлийн гоо сайхны бүтээгдэхүүндээ илүү нухацтай хандахыг зөвлөж байна.

88
ГайхмаарГайхмаар
40
БурууБуруу
28
ХарамсалтайХарамсалтай
28
ГоёГоё
27
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
12
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Э. Анударь

    2019/05/30 at 20:47

    Uuree Battugs Ankhzaya Sun Rise girls medeed avahad ilvvdkvvm bn

  2. Bolortuya Magsarsuren

    2019/05/30 at 21:06

    Eko goo saihnii buteegdehuun hergelee naidvartai huuhnuudee

  3. Болортуяа Отгон

    2019/05/30 at 21:15

    Unen ym bhda

  4. Azzaya Zaya

    2019/05/30 at 23:47

    Azaa Azaa

  5. Gerelt Tsoh Tsoh

    2019/05/30 at 23:49

    Oooh ed naraas 4 ni heregledeg yum bn shdeee

  6. Д. Жаргал

    2019/05/31 at 05:50

    ии дээ

  7. Oyuntsetseg Shagdar

    2019/05/31 at 06:45

    Pee medmeer yum b a daa

  8. fee burhan min

  9. Saikhantuya Sagi

    2019/05/31 at 12:22

    Ер н бол уруулийн будаг хор

  10. Ю. Сайхнаа

    2019/05/31 at 12:33

    Брэндийн гэгдэх нь хортой бол бусад нь …???

  11. Baatarjav Shoovdor

    2019/05/31 at 14:22

    П. Хулан

  12. Uka Uyanga nzaa unshdaa evgui ym be minii heregledeg brend jagsaaltand azaar oroogui bna

  13. Bumannast Dashsugar

    2019/06/01 at 11:38

    Уруулын будганд олон янзын химийн бодис ордог байхоо.Тэгээд түүнийгээ хоолтойгоо хольж идээд л

  14. Norov Gerel

    2019/06/01 at 20:45

    Nominzul Gankhuyag

  15. ToGi Montoon

    2019/06/02 at 06:28

    Era Budjav

  16. Dondov Otgonjargal

    2019/06/02 at 23:08

    Uh unen bol nuguu heden gaigui.gesen brend chin bugd yavj bnashd..

  17. Oyumaa Oyu

    2019/06/03 at 00:30

    Mart Marta

  18. Oyumaa Oyu

    2019/06/03 at 00:30

    Hush Hush

  19. Oyumaa Oyu

    2019/06/03 at 00:30

    Tserennyam Jamsran

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *