Гал тогооны өрөөнд гаргадаг бидний хамгийн том 7 алдаа. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эд эрxтний үйл ажиллагааг доголдуулна!

2

Зарим эмэгтэйчүүд гал тогооны өрөөг өөрийн авьяас чадвараа гаргах газар гэж төсөөлдөг. Энд зөвхөн тэдний дүрэм үйлчилдэг, эзэнт гүрэн оршин тогтнох ёстой. Эмэгтэйчүүдийн ихэнх нь хоол хийх ур чадварыг ээж болон эмээгээсээ эсвэл өөрөө бие дааж сурсан байдаг. Гэхдээ ихэнх нөхцөлд тэдний гаргадаг түгээмэл алдаа нь хоол хийх, хадгалах болон зүcэж, xэрчих үед ариун цэврийн стандартыг зөрчих явдал юм. Та дараах алдаануудыг гаргадаг эсэхийг хамтдаа шалгацгаая.

Vladeep / Shutterstock.com

 

1. Нэг гамбанзыг бүх зүйлд ашиглах

Хүнсний ногоо, жимс болон бусад бүтээгдэхүүнд зориулсан дор хаяж хоёр ширхэг гамбанзтай байх шаардлагатай. Гамбанз дээрх бүх бактерийг угааж цэвэрлэхэд хэцүү тул аяга тавганд халдварлах эрсдэлтэй байдаг. Хуванцар гамбанз сонгох нь илүү дээр ба учир нь угаахад амар хялбараас гадна шүүс шингэхгүй тул модон гамбанз шиг эвгүй үнэр гарахгүй.

 

2. Түүхий зууш эсвэл зуурсан гурил амтлах

Энэ бол хориотой зүйл. Бэлэн болоогүй хоол найрлагандаа хордлого болгох бактери агуулж байж болзошгүй. Жишээ нь гурил гэхэд хэд хэдэн бодисыг агуулж байдаг.

klublu / Shutterstock.com

 

3. Хоол хүнсийг муудсан эсэхийг шалгаж амсах

Ямар нэгэн байдлаар тухайн хүнсний ашиглах хугацаа дууссан л бол эргэлзэх зүйлгүйгээр тэр дор нь гаргаж хаяарай, эс бөгөөс таны хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох болно.

 

4. Гараа угаахгүй байх

Олон төрлийн бүтээгдэхүүнд гараараа хүрсэн учир та заавал гараа хоолоо хийж эхлэхийн өмнө болон дараа бүлээн усанд сайтар савандаж угаах ёстой.

zerowastelove/Instagram

 

5. Хөргөгчинд хийхийн өмнө хоолыг хөртөл нь хүлээх

Хоолны мэргэжилтнүүдийн зүгээс “Цаг хугацаа, дулаан температур бактерийн үржлийг тогтворжуулдаг” хэмээн хэлж байна. Өрөөний температурт хоолыг 1-2 цагаас илүү удаан хугацаанд тавих нь бактерийг нэмж, хордлого болох эрсдэл ихсэнэ. Аялал зугаалга, амралтын үеэр хөргөгч эсвэл жижиг хэмжээтэй хөлдөөгч авч явж байгаарай.

via GIPHY

 

6. Аяга таваг угаагч порлоныг солихоос зaйлсхийх

Аяга таваг угаагч порлон бол гал тогоон дахь хамгийн бохир эд зүйл ба их хэмжээний бактерийг агуулдаг. Дор хаяж хоёр өдөр хэрэглэсний дараагаар тогтмол угааж, 14 хоног тутамд порлоныг сольж байх хэрэгтэй.

Maxal Tamor / Shutterstock.com

 

7. Талхыг буруу хадгалах

Талхыг гадуур нь бүтээлгүй тавьж болохгүй – ингэснээр амархан үнэр орно. Хөлдөөгчний хаалганд тавих эсвэл уутанд хийх нь хамгийн тохиромжтой.

Одоо та гал тогооны өрөөнд хэрэгжүүлэх дүрмүүдийг мэдэж авсан тул гэр бүлийн гишүүддээ эрүүл мэндийг нь муутгалгүйгээр амттай хоол хийж өгөөрэй. Цэвэрлэгээ бол эрүүл мэндийн баталгаа юм. Санаж яваарай, таны бие организм өнөөдөр ямар байгаа нь юу идэж уусаар ирсний үр дүн юм шүү.

Харин таны хувьд? Та эдгээр дүрмүүдийн алийг нь баримталдаг вэ? Сэтгэгдэл үлдээж бидэнтэй санал бодлоо солилцоорой.

7
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *