ХХБанк 18 нас хүрч буй харилцагчдадаа 7 дахь жилдээ хүндэтгэл үзүүллээ

Comments Off on ХХБанк 18 нас хүрч буй харилцагчдадаа 7 дахь жилдээ хүндэтгэл үзүүллээ
0
3,006

ХХБанк 18 нас хүрч буй харилцагчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг “Junior Customers” арга хэмжээгээ 7 дах жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн арга хэмжээ 6-р сарын 29-ний өдөр 15 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулалдагдсан юм.

“Junior Customers” арга хэмжээ нь хүрэлцэн ирсэн харилцагчдадаа 18 жилийн турш ХХБанканд итгэж, хуримтлалаа хадгалуулсанд талархал илэрхийлдэг хүлээн авалт төдийгүй цаашдын ирээдүйд нь амжилтыг хүсэж, мэргэжил сонголтоо зөв хийх, амжилттай суралцах арга барил, зорилгодоо үнэнч тууштай байх зэрэг хувь хүний хөгжлийн чухал мэдлэгүүдийг олгохыг зорьдог билээ.

Арга хэмжээнд ХХБанкны 18 настай 250 харилцагч хүрэлцэн ирж хувь хуний хөгжлийн илтгэлүүдийг хүлээн авч сонссон бөгөөд илтгэгчидтэй хамт чухал сэдвүүдээр ярилцлаа. Мөн эрч хүч, инээд хөөрийг мэдрэхээр урлагийн тоглолтуудыг бас хүлээн авсан.

Энэхүү өдөр АШУҮИС-ийн багш, Сэтгэл заслын эмч, АУ-ны докторант Р.Энхтүвшин, Цахим эмч нэвтрүүлгийн хөтлөгч, редактор, Хүний эх эмч Б.Баярбямба, “Эзэнт гүрний туульс”, “Монгол зарчим” зэрэг номуудын зохиогч Харвардын их сургуулийн төгсөгч С.Энхболд, СЭЗИС – ийн ахлах багш, Доктор Г.Уянга нар илтгэлээ толилууллаа. Мөн эрч хүчтэй охидын хамтлаг Wassabies болон дуучин Чойжоо нар ХХБанкны 18 настай харилцагч нарт урлагийн тоглолтыг хүргэж, Зураач каллиграфч Л.Амарсанаа каллиграф монгол бичгээр зочдын нэрийг дурсгал болгон бичиж залуу харилцагч нартай хамтдаа цагийг өнгөрөөсөн юм.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.