Дэлхийн хэмжээний брэндийг бий болгосон боловч олны өмнө төдийлөн ил гардаггүй 10 эрхэм

2

Дэлхий дахинд алдартай зарим компанийн эзэмшигч нар сэтгүүлийн нүүр хуудаснаас салдаггүй, тэдний тухай сонингоор ч дүүрэн байдаг. Гэтэл ийм олны танил байхаас зугтаадаг хүмүүс ч бас байна.

Энэ удаа бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөх гайхалтай зүйл бүтээсэн, олны танил байхаас зугтаадаг 10 эрхэмийн тухай.

Nike — Фил Найт

Залуу Фил Найт болон түүний дасгалжуулагч Билл Баурмэн нарыг гүйлт гэдэг сонирхол нь нэгтгэсэн байна. 1960-аад оны үед зарж байсан гүйлтийн зориулалттай гутлын чанар тэдний шаардлагыг хангадаггүй байж. Ингээд тэд Blue Ribbon Sports хэмээх компаниа байгуулж Японы гүйлтийн гутлыг Америкт зарахаар болсон байна. (энэ фирмийг одоо Asics гэнэ)

Үйл ажиллагааны явцад бараа нийлүүлэх ажил улам бүр хүндрэлтэй болж байсан учир тэд өөрсдөө гутал үйлдвэрлэхээр шийджээ. Тэрхүү гутлыг Бауэрман анх санаачилсан ба өвөрмөц хэлбэрт ул нь зууралт сайтай байх бөгөөд санаагаа эхнэрийнхээ идэж байгаа жигнэмэгийг харж байгаад олж авсан гэдэг.

1978 онд компани албан ёсоор Nike нэртэй болж өөрийн гэсэн логотой болсон байна. Найтад Nike гэсэн нэр таалагдаагүй учир 6 дахь мэдрэхүй хэмээн нэрлэхийг хүсэж байсан ч цуг ажилладаг нөхөд нь энэ санааг дэмжсэнгүй. Энэ тухай Найт өөрийн бичсэн “Гутал зардаг хүн” хэмээх номонд маш сонирхолтой бичсэн байгаа шүү.

 

Starbucks — Ховард Шульц

Starbucks-ыг анх 1971 онд нээсэн бөгөөд Сиэтлд кофены түүхий эд, машин зарах зорилготойгоор байгуулагдсан байна. 1987 онд энэ компанийг Ховард Шульц (Il Giornale-кофе сүлжээний эзэн) худалдаж аваад жинхэнэ кофены сүлжээ болгожээ.

Италийн эспрессо-барын орчин байдал түүнд маш их таалагдсан ба тэрээр Америкт эспрессог дэлгэрүүлсэн хүн юм.

Харин Starbucks-ын цаашдын хувь заяаг бид бүгд мэдэх бөгөөд дэлхийн ихэнх улс оронд энэ кофены салбар бий.

 

ZARA — Амансио Ортега

Энэ хүн өөрийн эхнэр Росалийн хамт 1970-аад оны үеэс бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд тэд унтлагын хувцас, халат зэргийг зочдынхоо өрөөнд оёдог байв. Нэгэн удаа Германы томоохон худалдан авагч хамтрагч нь их хэмжээний бэлэн хувцас авах гэрээгээ цуцалсан учир өөрсдөө зарах хэрэгтэй болжээ. Ингээд 1975 онд анхны дэлгүүрээ Испаний Ла-Корунья хотод нээсэн байна.

Үйл ажиллагаа ч сайн явж байсан бөгөөд дэлгүүрийн эзэд “түргэн моод” гэгч зарчмыг баримтлан хоёр долоо хоног тутамд шинэ загвар бий болгон дэлгүүртээ зарж байсан байна. Удалгүй компаниа Inditex гэж нэрлэн хувцасны Massimo Dutti, Pull and Bear, Oysho, Zara Home, Uterqüe, Stradivarius, Lefties болон Bershka дэлгүүрүүдийг нээжээ.

2017 оны 8-р сарын байдлаар Амансио Ортега дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэж зарлагдсан юм.

 

Pandora — Винни ба Пер Эниволдсен

Эхнэр нөхөр хоёр Копенгагенд нэгэн үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн бөгөөд тэд Тайландаас гоёл чимэглэл авчран зарж эхэлсэн байна. 1987 онд компани өсөж томрох үед тэд өөрсдийн гоо сайхны бүтээгдэхүүн бий болгохоор шийджээ.

Гэхдээ тэдний энэ бүтээлүүд дэлхийг эзлэн авахад дахиад 10 жил шаардагдсан байна. 2000 онд нэгэн сонирхолтой бугуйвч хийсэн байдаг: худалдан авагч өөрийн гэсэн дизайн бүхий гоёл хийж  бугуйвчаа чимэглэнэ. Үүнээс хойш компани өсөж дэвжсээр эхнэр нөхөр Эниволдсен нар Данийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болжээ.

 

Ferrero — Микеле Ферреро

Микеле 1957 онд самартай шоколад хийдэг гэр бүлийн бизнесээ өвлөн авсан байна. Залуу хүний эрч хүчээр тэрээр ажилдаа шамдан орж шинэ бүтээл гаргаж байсан бөгөөд үүний тулд италийн жирийн нэгэн гэрийн эзэгтэй хүүхдэдээ юу авч өгөх бол, өөртөө ямар шоколад авах байсан бол хэмээн төсөөлж ажилладаг байсан гэдэг.

Ийм байдлаар Kinder Surprise бий болсон бөгөөд (хүүхдүүд шоколад идэх дуртай байхад эцэг эх нь хүүхдээ сүү уулгах гэж шаарддаг зэргийг нэгтгэсэн санаа юм) Ferrero Rocher болон Raffaello нарын орцыг ч өөрчлөн илүү дуудлагатай нэр бүхий Nutella гэсэн нэр өгсөн байна.

Америкчууд өөрийн бие бялдарт их санаа тавьдаг, бусдад сайхан харагдах гэж их хичээдэг зэргийг хараад Микеле тэдэнд зориулж Tic Tac хэмээх гаатай чихэр бүтээсэн ба энэ нь ердөө л 2 калори агуулдаг гэнэ.

Энэ хүн олон жил амьдарч 89 насандаа таалал төгссөн бөгөөд үр хүүхдэдээ өөрийн брэндийг үлдээсэн ба түүнийг нь одоо дэлхий даяар мэдэх болжээ.

 

Hard Rock Cafe — Айзек Тигретт ба Питер Мортон

Дэлхий дахинд алдартай энэхүү кафе-сүлжээ бүтсэн түүх нь их сонин. 1969 онд The Doors хамтлагийн дуучид Morrison Hotel хэмээх цомог бичүүлж байсан байна. Тэд энэ үед санаандгүй байдлаар Hard Rock Cafe гэсэн нэртэй таарсан ба цомог нь яг л хард рок стилээр хийсэн дуунаас бүтсэн байжээ. Тэд энэ кафед орж хэд хэдэн зураг авахуулаад цомгийнхоо арын хэсэгт эдгээр зургийг оруулсан байна.

Жилийн дараа хоёр англи болох Айзек Тигретт болон Питер Мортон хэмээх нөхдүүд утасдаж яг тийм нэртэй кафе Лондонд нээх зөвшөөрөл гуйсан гэдэг. Дуучид татгалзаагүй учир энэ кафены чөлөөт байдал олны сонирхлыг татаж дэлхий даяар тарж эхэлсэн билээ.

 

Laсoste — Рене Лакост

Дэлхий даяар алдартай энэ брэндийг Францын кутюрье биш харин теннисчин хүн бий болгосон юм. 1920-иод оны үед теннис тоглохдоо урт ханцуйтай цамцтай тоглодог байж. 1926 онд Рене Лакост теннисчин маань нимгэн материалаар богино ханцуйтай цамц оёж тэмцээнд оржээ.

Ренег матар хэмээн нэрлэдэг байсан бөгөөд тоглолтын арга барил нь их түрэмгий, ямар ч алдааг зүгээр өнгөрөөдөггүй байсан учир ийн нэрлэсэн гэдэг. Ингэж теннисчний цамц дээр матрын дүрс бий болсон ба энэ нь яваандаа энэ брэндийн сольшгүй лого болсон юм. 1933 онд Рене спортоо орхин цамцныхаа бизнесийг эхлүүлж, теннисний цамц төдийгүй гольф, далбаат завины спортод таарах хувцас үйлдвэрлэж эхэлсэн байдаг.

 

Lego — Оле Кирк Кристиансен

1930-аад оны эхэн үеэр Оле Кирк хэмээх Дани эр модон шат, хавтан хийх компани нээгээд удалгүй хүүхдийн тоглоом хийдэг болсон нь өнөөгийн алдарт Lego тоглоомын эх суурийг тавьжээ. Сонирхолтой нь энэ тоглоомын бүх л элемент хоорондоо уялдаж, холбогдож болох ба хэлбэр, дизайн өөрчлөгдөж байсан ч холбоос, бэхэлгээ тэр чигээрээ л байна. Тиймээс хамгийн орчин үеийн деталиудыг ч хамгийн эртний деталиудтай нийлүүлж тоглож болно.

Оле 66 насалсан бөгөөд компаниа 4 хүүхдэдээ өвлүүлэн үлдээжээ.

 

Google — Ларри Пейж болон Сергей Брин

Стэнфордын их сургуулийн оюутнууд болох Ларри Пейж болон Сергей Брин нар энэ компанийг байгуулсан юм. Тэд анх интернет хайлтын системийн талаарх судалгаа хийж байсан ба энэ судалгааны үндсэн дээр 1998 онд компаниа нээж google.com хэмээх домайныг эзэмших болжээ. Google хэмээх нэр нь английн googol буюу 100 тэг бүхий тоог илэрхийлдэг байна.

Бусад нь одоо түүх бөгөөд энэ түүхийн үр ачийг бид өдөр болгон хэрэглэж байна.

 

Instagram — Кевин Систром

Дэлхий дахинд алдаршсан бас нэг үйлчилгээг мөн л Стэнфордын их сургуулийн оюутан болох Кевин Систром зохиосон байна. Тэрээр зураг сонирхдог, бүр Флоренц хүртэл явж урлагтай танилцаж байсан нэгэн байна. Багш нь түүнд Holga хэмээх фото аппарат үзүүлсэн ба тэрүүгээр квадрат, хуучин цагийн зураг мэт зарим нэг дүрийн өөрчлөлттэй гардаг зураг авдаг байжээ.

Хэсэг хугацааны дараа Кевин хөрөнгө оруулагч олж өөрийн оюутан цагийн найз болох Майк Крегортой хамтран фотосервисийн үйлчилгээ нээсэн байна. Өрсөлдөөн ширүүн байсан учир ямар нэг шинэ юм – хэрэглэхэд амархан, энгийн боловч онцгой юм бодох хэрэгтэй байлаа. Систром Флоренцд үзсэн өнөөх хямдхан аппаратаа санаж зургийн филтер бүтээхээр шийдсэн нь X-Pro II-г бий болгосон юм.

2 жилийн дараа Facebook тэдний апп-ыг 1 тэрбум доллараар худалдан авч Instagram нь жирийн нэг апп төдий байхаа болилоо. Instagram-ыг хайрлаж, үзэн ядаж болох ч хэн ч түүнийг үл тоож чадахгүй зүйл болсонтой маргах хүн үгүй.

46
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tulga Buffett

    Tulga Buffett

    2018/05/16 at 22:16

    Daruuhan zolignud u

  2. Young Young

    Young Young

    2018/05/17 at 05:08

    Гое

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *